Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

2024-12-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна. Тэр нь “…Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсэг” гэдэг нэртэй. Ахлагчаар нь эмч Ж.Чинбүрэнг сонгожээ. Түүний хувьд “…Түүхий нүүрс түлснээс болоод элэгний хавдрын өвчлөл нэмэгдэж байна” гэж үздэг.

Тэр утгаараа, Ажлын хэсгийн ахлагч бол улаанбаатарчуудын эрүүл мэндэд утааны үзүүлж буй хор хохирлыг хэнээс ч илүү гаргаад ирнэ. Түүгээр судалгаа хүртэл хийчихсэн хүн байгаа юм.

Ж.Чинбүрэн өмнөх УИХ-ын үед, өнгөрсөн хавар Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороог ахалж байгаад сонсгол зохион байгуулж байсан. Ийм туршлага бол бий.

Гэхдээ энэ Утааны сонсголоор Монголын төрийн Улаанбаатарын утаатай “тэмцсэн” он жилүүдэд яагаад заавал зуух, түлш хоёроор “зэвсэг”-лэж ирсэн шалтгаан нөхцөлийг тодруулах учиртай. Ж.Чинбүрэн тэр талаар хэр зэрэг төлөвлөгөө гаргаж ажиллаж чадах  бол?!

Учир нь “…Яндан цөөрвөл утаа багасна. Яндан алга болох юм бол утаа байхгүй болно” гэсэн цорын ганц гарцыг эрдэмтэд, судлаачид нь хэлээд байхад зуух тараасаар ирсний учир энэ сонсголоос гарч ирэх боломжтой. Яагаад гэвэл, үе үеийн зуухнууд, сүүлийн хэдэн жил түүхий нүүрсний оронд түлээ болсон сайжруулсан түлш зэрэгтэй холбоотой асуудал анхаарал татаад эхэлсэн. Бас тэр сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатарынхан 4-5 жил түлж байхад л угаар, хор нь улам нэмэгдээд байна. Тэгэхээр түлшний орц найрлага ямар байгаад нь онцгой анхаарах учиртай. Барьцалдуулагчид л гол асуудал байгаа гэдэг. Мидлинг ч эхний жилүүдэд “Энержи ресурс”-ээс ирж байгаад сүүлдээ юу ч болсон юм, бүү мэд. Их л олон мэдээ дуулддаг. Товчхондоо, сонсголын гол “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёр л юм.

Дээрээс нь 10 гаруй жилийн өмнөөс тараасан зуух, 4-5 жилийн өмнөөс түгээсэн түлш хоёрыг дагасан шахаа гэж аймаар зүйл бий. Ер нь бол утаагаар бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлүүд зуух, түлш хоёроор л дамжуулж шахаа хийж ирсэн. Тэгэхээр энэ бол сонсголын гол асуудал л даа. Эдгээрийн үнэн мөнийг сонсгож чадвал Утааны сонсголын ажлын хэсгийнхэн үүргээ гүйцэтгэх нь тэр. Түүний дараа Улаанбаатарын утааг хэрхэн багасгах, эсвэл арилгах талаар бодит шийдэл гаргах боломжтой болно. Тийм ч учраас өмнөх УИХ-ын үед нүүрсний сонсгол, Хөгжлийн банкны сонсгол хоёрыг тултал зохион байгуулсан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг энэ сонсголд тохирох хүнээр нэрлээд байсан хэрэг. Хууль зүйн сайд байсан тэрээр ахалж удирдсан сонсголуудынхаа баримт фактыг ухах, түүнийхээ учир шалтгааныг хай, олох, холбох дээр сайн ажилласан. Нэг үгээр хэлбэл, Б.Энхбаяр нүүрсний хулгай, Хөгжлийн банкны найдваргүй зээлүүдийн наадах цаадахыг сонсгож чадсан.

Үүнээс гадна, одоо энэ Утааны сонсголын Ажлын хэсэгт Ж.Чинбүрэнгээс гадна 18 гишүүн багтсан байна. Ажлын хэсэгт өмнө нь БОАЖ-ын сайд байсан Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, хуульч Х.Баасанжаргал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, АН-ын дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн П.Батчимэг, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга байсан Б.Баярбаатар, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга асан, АН-ын даргын орон нутгийн бодлого хариуцсан зөвлөх Г.Ганбаатар, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, СДМЭХ-ны генсек М.Мандхай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх байсан З.Мэндсайхан, ХҮН намын дарга байсан Д.Найдалаа, УИХ-ын гишүүн Дам.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх байсан С.Лүндэг, “Монголын ногоон барилгын хүрээлэн”-гийн ерөнхийлөгч байсан А.Ундраа, УУХҮ-ийн дэд сайд байсан Б.Уянга, УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга байсан С.Эрдэнэболд, ИЗНН-ын гишүүн, эдийн засагч С.Замира, ХХААХҮ-ийн дэд сайд байсан М.Ганхүлэг нар байна. Эднийг нягтлах хэрэгтэй. Утаагүй зуухнууд, угааргүй түлштэй ямар нэг сэжмээр холбоотой гишүүн байх вий. Хэрэв тийм “утааны хамаарал”-тай гишүүн байвал ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гэсэн үг дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 248 (7492)

 

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

45 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

49 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

53 мин
Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

1 цаг 31 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

8 цаг 0 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

8 цаг 0 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

8 цаг 0 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

8 цаг 0 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

21 цаг 0 мин
З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

23 цаг 4 мин