МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

2024-12-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлд таван нөхцөл бүхий шаардлага хүргүүлжээ. Үүний дагуу хөлбөмбөгийн холбоо 2024 оны санхүүгийн гүйцэтгэл, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа.

МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж: “Монголын хөлбөмбөгийн холбоо олон улсын болон Азийн хөлбөмбөгийн холбоо, зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн байгууллага гэж явдаг. Мөн өөрийн дүрэм журам болон дээрх холбоодуудын дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Бид Монголын хөлбөмбөгийн холбооны их хурлаар тухайн жилийнхээ төсөл хөтөлбөрийг батлуулж, төлөвлөгөө гүйцэтгэлээ тайлагнадаг. Энэ удаад техникийн хэлтсийн гишүүдийн тавьсан шаардлагын хүрээнд нийтэд ил тод санхүүгийн тайлангаа мэдээлж байна. Бид бүтцийн 52 байгууллага, клубуудын төлөөлөл, 21 аймгийн холбооны төлөөллүүддээ санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээ тайлагнадаг. МХБХ-ны 2024 оны Их хурлаар баталсан төсвийн орлогын хувьд нийтдээ 10.621.500.000 мянган төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж үзсэн. Харин МХБХ-ны Их хурлаар баталсан төсвийн зардалд нийтдээ 10.621.435.000 төгрөгийг зарцуулсан. МХБХ-ны бодит санхүүжилт, зарцуулалтын талаар танилцуувал, МХБХ олон улсын хөлбөмбөгийн холбоо(FIFA), Азийн хөлбөмбөгийн холбоо(AFC) гэсэн хоёр эх үүсвэрээр санхүүждэг. Бусад улсын хөлбөмбөгийн холбоодоос ялгаатай нь манайх төрөөс санхүүждэггүй. Бид маш харьцангуй санхүүжилт, төсвөөр үйл ажиллагаагаа явуулж, өрсөлддөг. Харин бодит орлого нийт 11.127.300.000 төгрөг байгаа бол бодит зардалд бодит орлогын эх үүсвэрээр төлсөн дүн 8.447.106.487.56 төгрөг. Харин нийт төлсөн дүн  11.276.230.823.05 төгрөг байна. Мөн техникийн хэлтсийн “ADVANTAGE” төслийн задаргааг танилцуулъя. Тус төслөөр 21 хүнийг цалинжуулахаар төлөвлөж 142.941 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 481.997.052 төгрөгийн санхүүжилт орж ирсэн. Үүнээс 21 хүний цалингийн зардалд хоёроос арванхоёрдугаар сарыг дуустал 468.655.000 төгрөгийг тухайн эх үүсвэрээс санхүүжүүлсэн. Нэмэлт үүрэгт ажлын хүрээнд шигшээ багт гурваас дөрвөн ажлыг гэрээгээр хийж гүйцэтгэсний цалингийн зардалд 494.305.000 төгрөгийг зарцууллаа. Тус төслөөс санхүүжээгүй ч тухайн асуудлыг өргөн барьсан хүний цалинг оруулвал нийт 519.985.000 төгрөгийн зарцуулалт одоогоор МХБХ-ны санхүүжилтээр гараад байна. Бид зорилтот ажлаа гүйцэтгэе гэвэл жилд багадаа 15 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байснаар гүйцэтгэх боломжтой. Мөн олон улсын хөлбөмбөгийн холбоонд шалгуур үзүүлэлт хангах үүрэгтэй. Үүнийг хангахын тулд шигшээ багийн олон тоглолт, үйл ажиллагаанууд явагддаг. Бидэнд үүргээ хангаж ажиллахад санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байна. Тухайлбал, спонсор байгууллагуудын дэмжлэг муу, хөлбөмбөгийн нэр хүнд сайн биш байна. Мөн тухайн жилийн санхүүгийн үйл ажиллагааг их хурал бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэдэг” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 26 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

2 цаг 45 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

5 цаг 52 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

11 цаг 11 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 цаг 24 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06