“Эрдэнэт” үйлдвэр: Л.Гантөмөр VS Д.Үүрийнтуяа

2024-12-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /12.05/ орой хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: -Төрийн өмчит компаниудыг олон нийтийн оролцоо хяналттай болгох,  үр ашгийг нь нэмэгдүүлэх, тоог цөөлөх гэдэг дээр санал нэг байдаг. Гэхдээ  өнөөдөр хэрэгжүүлэх механизм бүрдсэн үү гэдгээ харах хэрэгтэй. “Эрдэнэт” үйлдвэр дээр 49 хувиа зарчихсан, энэ асуудлыг шийдээгүй байхад 10 хувийг нь олон нийтийн оролцоотой болгоно гэж байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр үүнээс үүдэлтэй алдагдсан боломжийг өртгийг нөхөөгүй, өр авлага дуусгаагүй явж байна. “Эрдэнэс Тавантолгой”,  “Эрдэнэт” үйлдвэр хоёр ашигтай ажиллаж, ногдол ашгийн 98 хувийг оруулж байгаа.  Алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудын асуудлаа эхэлж шийдээд, дараа нь хууль шүүхийн асуудалтай байгаа юмаа цэгцэлж байж нэгдсэн ойлголттой болохгүй бол болохгүй. Өгөөж сайжруулах менежерийг Засгийн газар төрийн өмчит  бүх компани дээр тавина гэлээ. Өгөөж сайжруулах нь гүйцэтгэх захирлын үүрэг гэж бодож байна. Компаниуд өгөөжгүй байвал гүйцэтгэх захирлын удирдлагын багтай хариуцлага ярина.  Хэн нэгэн Засгийн газраас томилогдож очоод үйлдвэрийн газрын өгөөж нэмэгдэнэ гэж байхгүй. Төрийн хэмнэлтийн тухай хуулиа бариад орлогч нарыг байхгүй болгосон.  Хэдий Засгийн газар хамтраад явж байгаа ч гэлээ мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа салбараа бага улстөржүүлээрэй гэж хүсэх байна.

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр: -Хоёр үзүүртэй юм ярьж байна. Төрийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүл гэж шаардаж байгаа юм. Бид бүтээмж нэмэгдүүлэх менежер томилно гэхээр “Наадах чинь болохгүй, улстөржих гэж байна” гэж байгаа. Бид төрийн өмчит компаниуд дээр бүтээмжийн менежер, хяналтын менежер томилно, Засгийн газраас шийдвэрээ гаргасан. Тэгэхээс өөр аргагүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хэн нэгэнд зараагүй. Оросуудын эзэмшиж байсан 49 хувийг Монгол Улс худалдаж авсан. Авсан эзний тухай маргаан байгаа. Төр авна гэдэг шийдвэр гарсан, энэ эцсийн шийдвэр. Тийм учраас урагшаа хараад явахгүй бол эргэж хулгаад байвал цааш явахад хүндэрнэ. Эдийн засгийн өсөлт буюу Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Нэг хүнд оногдох ДНБ-ийг 10 мянган ам.доларт хүргэх зорилттой. Үүнд хүрэхийн төлөө ажиллахын тулд хувийн хүчийг бүрэн дайчлах ёстой. Хувийн хэвшлийг дайчлахын тулд бизнесийн орчноо эрүүл саруул болгох ёстой. Гомдол санал байдаггүй, мөрдөж мөшгөдөггүй байх хэрэгтэй. 

Цагаан сар гэхэд Монголын бизнесийн орчин сэргэж байгаа тухай мэдээ гардаг болно, хууль ярьдаг болно. Хувийн хэвшлийн орон зайг нэмэгдүүлэх, эдийн засгийн орчныг сайжруулах гэдэг дээр эргэлзэхгүй хөдөлнө. Төсөв бүгдийг шийдэхгүй. Төсвөөр зарим зүйлсийг шийдэх гэж оролдсон гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

11 цаг 50 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

12 цаг 7 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

15 цаг 59 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

16 цаг 10 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

16 цаг 16 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13