Нэр нөлөө бүхий албан тушаалтнууд сэтгүүлзүйн салбарыг гүтгэн доромжилж байна

2024-12-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Сэтгүүл зүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчдийг гүтгэх, нэр төр, алдар хүндийг гутаах үйлдлийг гаргасан нэр бүхий эрх мэдэлтнүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах асуудлаар сэтгүүлчдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард зохион байгуулсан Нүүрсний гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр нэр бүхий албан тушаалтан “нүүрсний машинтай 50 сэтгүүлч байна” гэх үндэслэлгүй, худал мэдээлэл тараасан. Түүнчлэн Сэтгүүлзүйн салбар руу дайрах, гүтгэн доромжлох зэрэг асуудлууд удаа дараа гарч байгаа талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Отгонбаатар “Өнөөдөр 600 орчим хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Бид эвлэлдэн нэгдэж чадахгүй байгаа нь манай салбарын нэр хүнд унах нэг шалтгаан болж байна. Дээрх нэр бүхий эрх мэдэлтэн 200-400 сая төгрөгөөр үнэлэгдэх нүүрсний 50 машин  сэтгүүлчдэд тараагдахад бэлэн болсон гэх мэдээллийг тараасан. Энэ асуудлаар холбогдох байгууллагад Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хандсан боловч тодорхой хариу ирээгүй. Нүүрсний машинтай 50 сэтгүүлч байгаа бол нэрсийг зарлах хэрэгтэй. Үүнийгээ нотолж чадахгүй бол манай салбарынхнаас уучлал гуйх ёстой. Ер нь өндөр албан тушаалтнууд, нэр бүхий хүмүүс, зарим иргэд сэтгүүлзүйн салбарыг элдвээр хэлж гүтгэдэг болсон. Тухайлбал, Шонхор шувуутай холбоотой асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Арабуудаас 500 орчим сая төгрөгийн хахууль авсан гэж ярьсан. Эл асуудлаар ЦЕГ-ын мөрдөн байцаах албанд хандсан. Гэтэл энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт шилжүүлж, бидэнтэй огт уулзалгүй, шууд энэ хэргийг хаалаа гэж утсаар ярьсан. Энэ талаар дахин гомдол гаргаад явж байгаа. Дээрх шиг асуудлууд салбарын нэр хүндийг унагаж байна. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж, салбарын нэр хүндээ сэргээх хэрэгтэй” гэлээ.  

Erennews.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Р.Саруултөгс: “Нэр нөлөө бүхий албан тушаалтнууд манай салбарыг доромжилж, нийгэмд муу муухай харагдуулдаг. Энэ хурлыг хийх болсон шалтгаан бол өнгөрсөн долоо хоногт манай сайт УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай холбоотой мэдээллийг гаргаж, олон нийтэд түгээсэн юм. Ингэхдээ Б.Энхбаяр хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа хууль бус шийдвэрүүд гаргасныг нийтлэлдээ дурдсан. Манай нийтлэл гарсны дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр намайг нүүрсний машин авсан сэтгүүлчдийн нэг гэж гүтгэсэн. Өнөөдөр жирийн сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө гүтгүүлж байна. Өнөөг хүртэл нүүрсний машинтай гээд байгаа 50 сэтгүүлчээ зарлаагүй. Ингэж олон нийтэд худал мэдээлэл тарааж байна. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр энэ оны нэгдүгээр сард 1.1 дугаартай албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан болон ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн нарт хууль бус даалгавар биелүүлэхийг үүрэгдсэн байгаа юм. Тус маргаан нь маш өндөр мөнгөн дүнтэй, хоёр компанийн маргааны асуудалд хөндлөнгөөс оролцож, шүүх эрх мэдлээс давж, Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” компанид давуу байдал олгосон. Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” гэх компанид ашигтайгаар засварлах, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Hang Feilong, Zhang Dong нар Монгол Улсад ирснийг батлах баримтыг өөрчлөх тухай агуулгатай байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцэслэн тогтоолгоно” гэв.

Эх сурвалж: www.zms.mn

Jariga.mn
Сэтгүүл зүй салбар бохир бизнесийн талбар болсоныг та нар яагаад хөндөж ярихгүй байна.Та нар Дөрөв дахь Засаглал гэдэг нэр томъёог гаргаж ирэн үе үеийн улс төрийн намын Засаглалыг тогтворгүй байлгах захиалгат ухуулга сурталыг олон нийтийн мэдээллийн сүлжээгээр цацаж энэ улс орныг хямралтай байлгах үймээн самуунд уриалах тэр ч бүү хэл далд төрийн эргэлт хийхийг удаа дараа завдан Монголын төр эрх мэдлийг гартаа оруулан ҮАБ цаг ямагт заналхийлж ирснийг ээ юү гэж тайлбарлах вэ.Та нарт Энэ улсын төрд ямар Нам улс төрийн хүчин гарсан нь хамаагүй энэ улсыг л тэмцэл Сөргөлдөөн үймээн самуунтай байлгах бодолгийг баримталж ирсэн чинь үнэн шүү.Zarig.mn Neguun.mn Далд Хүн ТББ ууд нь Улс төрийн сэтгүүл зүй салбарын гэмт хэргийн бүлэглэлүүд гэдэг ээ аль эрт илчилсэн
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

17 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

18 цаг 15 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

18 цаг 17 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

18 цаг 19 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

18 цаг 19 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин