Л.Оюун-Эрдэнэ: Яг л Оюу толгой, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банкны схем задарсан үе шиг сандарч байна, гэхдээ та нар оройтсон

2024-12-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

 

Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийг 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд УИХ баталсан. Гэхдээ УИХ-аар батлахын өмнө төсвийн эргэн тойронд шүүмжлэл өрнөсөн. Тиймээс Ерөнхийлөгч “УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна. Мөн УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан. 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон. Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гээд хориг тавьсан юм. УИХ хоригийг хүлээж авсан. Улмаар төсөв, түүнтэй дагалдаж баталсан хуулиудаа хүчингүй болгож, 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг батлав. Уг тогтоолоор 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Харин Засгийн газар тэр өдөрт нь ээлжит бусаар хуралдаад “Засгийн газар ирэх оны төсвийг есдүгээр сарын 1-нд өргөн барьдаг. 2025 оны улсын төсвийг 2024 оны наймдугаар сарын 30-нд өргөн барьсан. Төсвийн хуулийн дагуу бид дахин өргөн барих боломжгүй. Тиймээс эхлээд эрх зүйн орчноо бүрдүүл. Хуулиа л дагая” гэсэн агуулгатай шийдвэр гаргажээ.

Энэ дагуу Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газраас уг төслийг өчигдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг УИХ-д өргөн барилаа. Ингэхдээ тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр төсөлд тусгажээ.

УИХ ч өчигдрөөс хэлэлцэж эхэллээ. Ингэснээр “2025 оны төсөв 2024 онд багтаж батлагдаж амжих уу” гэсэн эргэлзээ тайлагдаж байх шиг байна. Гэхдээ Монгол Улсын төсөв анх удаа бүхэлдээ Ерөнхийлөгчийн хоригорвор хүчингүй боллоо. Ингэснээр УИХ анх удаа төсвийг хоёр дахиа батлахаар болж байна. Бас ирэх оны төсвийг арваннэгдүгээо сарын 15-наас хойш алдаж, арайхийн ондоо багтааж баталсан анхны тохиолдол болох юм.

Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсвийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг “Хэсэг хүний улс төрийн акц” гэж үзэж буй бололтой. Тэрээр өмнөх долоо хоногт УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр ийм агуулга бүхий үг хэлсэн талаар бүлгийнх нь гишүүд хэлж байна.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ “Шанхайд айлчлалаар яваад ирэх хооронд болсон улс төрийн акц хоёр улсын Засгийн  газар хоорондын гэрээнээс болсон шүү. Ингээд хоёр Засгийн газар хийж болох гэрээний дундуур сонирхол оруулж, эрх ашгийн зөрчил үүсгэсэн. 16 жил гацаасан. Энэ нь баримтаар тодорхой болж байгаа зүйл.  Сая УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан зүйл удахгүй олон нийтэд ойлгомжтой болно. Сандарсан хүмүүс УИХ дахь намын бүлгийн хуралдааны бичлэгээ хүртэл задалсан. Тэглээ гээд цаасан дээр хараар бичсэн зүйлээс хэн ч тойрч чадахгүй. Гэрээний дунд байсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид яг л Эрдэнэтийн 49, Оюу толгой, Хөгжлийн банкны схем задарч байгаа үе шиг сандарч байна. Гэхдээ та хэд оройтсон” гэжээ. Тэрээр 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд БНХАУ-ын Шанхай хотод тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийсэн. Тэр үеэрээ хамтын ажиллагааны найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон. Үүнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр багтсан юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийснээс болж уг гэрээний дунд 16 жил явсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид ийм улс төр хийлээ” гээд хэлчихжээ.

Мөн тэрээр “Улс төрийн хар муур гүйлгэж, ийм “муур” ажиллагаа хийж байгаа нөхдүүд минь баригдав аа. Ер нь муур тийм ч амь бөхтэй амьтан биш шүү. Намаржаандаа буугаагүй байж хаваржаа зүүдлээд яах вэ. Сонгуулийн жил гэдэг онцлогийг ойлгож, шинэ тогтолцоог ажиглаж хүлээцтэй байгаа шүү. Түүнээс биш Оюун-Эрдэнэ өөрчлөгдлөө гэж битгий андуураарай” гэсэн байна. Эндээс үзвэл Монголын улс төр хөшигний ард буцалж буй бөгөөд ширүүсэж ч мэдэх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 233 (7477)

 

DR. MANIPAL
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00 Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө MANIPAL улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг MANIPAL эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол MANIPAL эмнэлэгтэй [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

41 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

45 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

49 мин
Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

1 цаг 27 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

7 цаг 56 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

7 цаг 56 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

7 цаг 56 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

7 цаг 56 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

20 цаг 55 мин
З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

23 цаг 0 мин