“Трафигура”-гийн 500 сая долларыг яаснаа Монголын “жонон” юу гэж тайлбарласан бэ?!

2024-12-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

“Трафигура” групп аль 1998 оноос “Эрдэнэт”-ийн зэсийг зөөсөн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамгийн том, найдвартай таван түншийн нэгээр шалгарч явсан. Дараа нь Тавантолгойн ордын тээвэрт оролцохоор Монголын, Хятадын компаниудтаы гэрээлснээ олон улсад зарлаж байв. 2011 оны арванхоёрдугаар сард “…Түүхий эдийн аварга “Трафигура” Монгол дахь нүүрс, төмрийн төслүүдийг худалдан авч байна” хэмээн гаднын хэвлэлүүд бичиж байлаа. Тухайн үед “…”Трафигура” компани 2011 оны эхний гурван улиралд 88.5 тэрбум долларын орлого олжээ. Энэ мөнгөө сайн ашиглаж байна. Тавантолгойн уурхайн нүүрсийг Хятад руу тээвэрлэхийн тулд Монголд нэгэн компанид хөрөнгө оруулалт хийсэн. Тус компани саяхан Бээжинд төвтэй “Origo Partners Plc” компанитай Монгол дахь нүүрс, төмрийн хүдэрт хөрөнгө оруулахаар гэрээ байгуулсан” гэж байв. Мөн гаднын хэвлэлүүд 2013 онд “…”Трафигура” Оюу толгойн ордыг ашиглах гэрээгээ зөвшөөрөв” гээд мэдээлж байлаа. Тэр жилийн сүүлчээр, арванхоёрдугаар сард “…Түүхий эдийн трейдер “Трафигура” Монголын Оюут олгойн томоохон уурхайн бүтээн байгуулалтын тодорхой бус хэсгийг худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахын тулд санхүүжилт олгохоор тохиролцсон байна. Зэсийн баяжмал зэрэг олон төрлийн металлын зах зээлд худалдаалдаг “Трафигура” байгуулагдсанаасаа хойшх 20 жилд анх удаа тайландаа уг гэрээ хэлэлцээрийн талаар дурджээ. “…Бид саяхан Монгол дахь Оюу толгой компанитай гэрээ байгуулсан. Бид баяжмалын үнэ мэдэгдэхүйц өснө гэж бодохгүй байна. Гэхдээ үнэ буурах магадлал бага” гэж байв.

Ер нь бол “Трафигура” Монголын байгалийн нөөц дээр олон жил ажилласан. Харин сүүлийн хэдэн жилд нефтийн бүтээгдэхүүнээс эхлээд банк санхүүгийн салбар хүртэл хальж, Монголын эдийн засгийн гол гол судас руу дөхсөн хөрөнгө оруулалтыг хийх болсон. Ялангуяа Э.Жононбаяр Монгол дахь салбарыг нь хариуцах  болсноор улс төрийн салбарт ч нэр нөлөөгөө шигтгэсэн. Ийм мэдээлэл маш их байдаг.

Тэгвэл 2024 оны аравдугаар сард гаднын мэдээллийн томоохон агентлагууд “…“Трафигура”-гийн Монгол дахь салбарынхан 1.1 тэрбум ам.долларын луйврын хэрэгт холбогдлоо” гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотой “…Covid-19 цар тахлын үеэр Монгол дахь “Лекс ойл” компанийн түншүүд хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Үүний дараа 2022 онд уг асуудлыг “Трафигура” дотоод хяналтаараа илрүүлсэн. Түүнчлэн “Трафигура”-ийн удирдлагууд 2023 онд салбарынхантай уулзахаар Монголд айлчилсан. Гэсэн ч асуудлыг шийдэж чадаагүй. Ингээд Монгол дахь хөрөнгө оруулалт нь алга болсныг ойлгосон” гэж мэдээлсэн. Мөн “…“Трафигура”-гийн Монгол дахь гол түнш “Лекс ойл” ХХК нь алга болсон 1.1 тэрбум долларын өрийг хүлээн зөвшөөрсөн” гэж байсан юм.

“Трафигура” ч албан ёсоор “…Хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа ч “Трафигура” группын хувьд үүнийг ойролцоогоор таван жилийн хугацаанд хуримтлагдсан томоохон эрсдэл гэдгийг тогтоосон. Үүнээс үүдсэн нийт хохирлын багагүй хувийг Монгол дахь манай “Трафигура” компанийн төлөх өр гэж хүлээн зөвшөөрсөн. Компанийн дотоод хяналт шалгалтын дараа хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын явцад “Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх бизнест хувь хүмүүс ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Ингэхдээ, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, “Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлж, хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ нь Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн байна. Нарийвчилсан дүгнэлт хийсний дараа энэ асуудал нь Монгол дахь бие даасан үйл ажиллагаанаас тусдаа асуудал гэдэг нь тодорхой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн мэдэгдэл хийсэн.

Түүнчлэн тус группын гүйцэтгэх захирал Жереми Уэйр ч албан ёсны мэдэгдлээрээ “…Бид Монгол дахь компани маань нефтийн бизнест зүй бус үйлдэл гаргасанд маш их сэтгэл дундуур байна. “Трафигура” ийм буруутай үйлдэл хийх зарчим ёс суртахуун байхгүй. Харин энэ тохиолдолд бид алдаа гаргасан цөөн тооны хүмүүст холбогдох сахилгын арга хэмжээг авч байна” гэсэн нь анхаарал татав. Монголын байгалийн нөөцөд нүд унагаж, олон жил ашиг хүртэж ирсэн “Трафигура” энэ удаад Монголоос холдохоор шийдсэн бололтой. Америкт болсон никелийн хэрэгт түнш нь, Ангол дахь авлигын хэрэгт үүсгэн байгуулагч нь холбогдох зэргээр тус компани нэр хүнддээ олон цохилт авч байна. Тэдгээр хэрэгт ямар нэг сөрөг байр суурь илэрхийлээгүй байна. Харин Монгол дахь салбарынхаа 1.1 тэрбумын асуудлын талаар шуудхан л “…Монгол дахь үйл ажиллагаанаас тусдаа асуудал” гэсэн нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Гэвч Монгол дахь үйл ажиллагааных нь талаар гаднын хэвлэлүүд

“…Монголын шатахууны бизнес нь импортын янз бүрийн түлшийг хольж, бэлэн мөнгөний хомсдолд орсон орон нутгийн нүүрс, түлшний уурхайнуудад зээлээр өгч мөнгө олдог нь “Трафигура” компанид өндөр ашиг авчирсан” гэж бичиж байна.

Үүнээс гадна саяхан “Лекс ойл” компани нь “Трафигура”-гийн Монголд алдсан 1.1. тэрбум ам.долларын талаас илүүтэй нь холбогдож, тус группын ажилтнууд үлдсэн 500 сая ам.доларынхаа эрэлд гарсан талаар нууц эх сурвалжууд томоохон агентлагуудад мэдээлжээ. Эндээс үүдээд “…”Лекс ойл” буюу Э.Жононбаяр нар “…600 сая ам.долларыг түншүүддээ алдсан гэдгээ баримтаар нотолсон бололтой. Харин “Трафигура”-гийн 500 сая долларыг яаснаа манай “жонон” юу гэж тайлбарласан бол” гэцгээгээд эхэллээ. Учир нь “Лекс ойл” компаниас зээл аваад алга болсон түншүүд нь бас л тэдний хамаарал бүхий компаниуд байх вий” гэж буй юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 232 (7476)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 7 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21