Дуулиан дагуулсан сонгууль

2024-11-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов. Өглөө 09:00 цагт эхлэх учиртай нөхөн сонгуулийн хурал ирц хүрээгүйн улмаас 13:00 цагт эхэлсэн юм. Энэ удаагийн хуралд МҮХАҮТ-д гишүүнчлэлтэй, татварын ямар нэгэн зөрчилгүй 1395 аж ахуй нэгж хуралд оролцох эрхтэй аж. 12:00 цагийн байдлаар 46.5 хувийн ирцтэй байсан ч гишүүнчлэлийн татвараа төлөөгүй гишүүдээ дуудаж байж эхлүүлсэн хуралд есөн нэр дэвшигч өрсөлдөхөөр материалаа өгсөн байлаа.

 

ХОЁР ӨРСӨЛДӨГЧ НЭРЭЭ ТАТАВ

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөхөөр зэхэж байсан МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн 30 хоног баривчлагдсан нь олны хэл ам дагуулж байв. МҮХАҮТ-ын түүхэнд ийм тохиолдол гарч байгаагүй аж. Үүнтэй холбоотой ээлжит бус хурлынхаа товыг хойшлуулах, эрх тэгш оролцох бололцоог хангах нь зүйтэй гэх байр суурь ч гишүүдийн дунд яригдаж байв. Гэхдээ ийм тохиолдол өмнө тохиолдож байгаагүй учраас МҮХАҮТ-ын дүрмээр өнөөдөр зарлагдсан их хурлыг хойшлуулах боломжгүй гэдгийг танхимын дэд захирал Ц.Магнайбаатар хэлсэн юм. Тэрээр “Өчигдөр 18:00 цагийн үед МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнд холбогдох хэрэг үүсгэж цагдан хорьсон үйл ажиллагаа болсон. Үүнтэй холбоотойгоор удирдах зөвлөл болон эх үүсвэрүүдээс авсан мэдээллүүдийг удирдах зөвлөл дээр бид бүхэн солилцлоо. Үүсээд байгаа нөхцөл байдал, хэрэг дээр бидний зүгээс ямар нэгэн хуулийн зүгээс тайлбар хийх боломжгүй” хэмээн тайлбарлав. Ямартай ч сонгууль болдогоороо болж, нэр дэвшигчдийн танилцуулгыг явуулсан юм.

Энэ удаагийн Их хуралд МҮХАҮТ-ын гишүүнчлэлтэй, Ерөнхийлөгчийг сонгох мандатын эрхтэй 900 гаруй компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож буй бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлж “Дабльхилл” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Төмөрсүх, “ОУХЛТөв” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Т.Дүүрэн, “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан, “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн Ш.Отгон-Өлзий, “Урбанек” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Лхагважав, “Офис констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Лакшми, “АСҮТ-Боломж” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Майдар, “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Бямбасайхан, “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од нар өрсөлдөж Д.Бямбасайхан, Ш.Отгон-Өлзий нар нэрээ татан үлдсэн долоон өрсөлдөгч мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

 

ТАЙЛАНГАА ТАВИХЫГ УДИРДЛАГУУДААСАА ШААРДАВ

 

Хурлын үеэр танхимын үйл ажиллагааг бие даасан, хараат бус байлгах нь нэн чухал, тулгамдсан асуудал гэдгийг тэнд цугларсан бизнесийнхэн ярьж байсан юм. Тиймээс тэд улиг болсон хэдэн хүн тойрч “жүжиг” тоглодог байдлыг өөрчлөх хэрэгтэйг сануулж өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагааны тайлан тавихыг шаардаж байв. Нэр дэвшигчид өөр өөрсдийн байр суурийг товч бас тодорхой илэрхийлж байсан юм. Тухайлбал, боломжийг бизнес бүрд хэмээн уриалж нэр дэвшигч Л.Төр-Од “Дэмбэрэл дарга долоон тэрбумын хадгаламжтай ТББ-ыг дараагийн ерөнхийлөгчдөө хүлээлгэж өгсөн байдаг юм. Харин Оюунчимэг дарга есөн тэрбумын хадгаламжтай байгууллагыг хүлээлгэж өгсөн байна. Энэ бол танхимын санхүүгийн тайлангаас харсан мэдээлэл юм шүү. Гэтэл өнгөрсөн наймдугаар сарын байдлаар санхүүгийн тайланд таван тэрбумын хадгаламжтай гэсэн байна лээ. Өнгөрсөн хугацаанд танхимын зардал тэрбумаар огцом өссөн. Ингэхдээ гадаад томилолтод зарцуулсан байна. Тэгтэл танхим орон нутгийн салбаруудын үйл ажиллагааг хэт сулруулсан. Үнэхээр зардал өссөн юм бол тэр мөнгөө орон нутагтаа зарцуулж чадавхжуулах хэрэгтэй шүү дээ. Энэ мэтчилэн тоочоод байвал олон зүйл бий. Би энэ удаа сонгогдсон, сонгогдоогүй гэдгээс үл хамаарч бизнес эрхлэгчийнхээ хувьд цаашид танхимын үйл ажиллагааг сайжруулах, илүү чадавхтай болгохын төлөө бүхий л чадлаараа тэмцэх болно” хэмээн танилцуулгын үеэрээ онцолж байлаа.

Харин өрсөлдөгч Т.Дүүрэн цагдан хоригдохынхоо өмнөхөн бичлэг хийж хуралд оролцогчдод хандан “Танхимын ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө МNB телевизэд ярилцлага өгч байх үеэр цагдан хорих шийдвэр гаргасан нь зохион байгуулалттай гэж харж байна. Зохиомол хэрэгт нэр холбогдуулж байна. Тиймээс би өөрийн биеэр оролцож чадахгүй ч сонгуульд оролцдогоороо оролцох болно” гэж бичиж үлдээснийг хурлын үеэр дэлгэцээр үзүүллээ.

Нэлээд хугацаа хоцорч эхэлсэн сонгуулийн хурлын уур амьсгалыг ажиглахад дараагийн ерөнхийлөгч хэн болохыг бараг л тодорхойлж байв. Чамгүй хүч хаяж байгаа тухай “бор шувуу” заалаар нисэж байлаа. Тэр ч бүү хэл “Хийсэн ажилтай хүнийг дэмжих хэрэгтэй” гэж нэр заан хэлэхийн зэрэгцээ “Саналаа өгөх нь зөв шүү” гэх ил цагаан ухуулга ч явж байсан юм. Ямартай ч хорьж цагдан байж сонголт хийдэг улс төрийн өнгө аясыг бизнесийн салбарт авчирч байгаа нь буруу жишиг хэмээн дургүйцлээ илэрхийлэх нэгэн байхад хараат бус байдлыг сахин хамгаалж Танхимын тухай хууль хийгээд, бизнесийн салбарынхны хөгжлийг дэмжих бие даасан хүчтэй байгууллага болгон авч явах чадалтай ерөнхийлөгчтэй болох хүслээ далдхан “шившиж” суугаа нь ч байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр сонины дугаар шилжих мөчид эхний санал хураалтаар нэр дэвшигч Ц.Баатарсайхан 178, Л.Төр-Од 279 хүний санал авсан байна. Хэдийгээр  хамгийн өндөр саналыг авсан ч сонгуульд оролцогчдын 50+ хувийн санал хүрээгүй шалтгаанаар хоёр дахь санал хураалт болж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 231 (7475)

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

5 цаг 52 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

7 цаг 5 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

15 цаг 35 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

15 цаг 35 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

15 цаг 35 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин