С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

2024-11-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

 

-Сүүлийн үед цаг уурын өөрчлөлтийн асуудал нэлээд яригдаж байна.  Манай улс гэнэтийн өөрчлөлтөд хэр бэлтгэлтэй байна вэ?

-Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гэнэтийн үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлс бий болж байна. Зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтээрээ ийм эрсдэлтэй нүүр тулж байна. Улс орон бүхэн бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангах ёстой. Энэ бүхэн дан ганц төрийн, Онцгой байдлын ерөнхий газрын үүрэх ачаа биш. Энэ бол төр, иргэн, аж ахуйн нэгжийн ухамсартай хамтын ажиллагаа итгэл үнэмшлээс шалтгаална. Үүний үр дүнд бид өнгөрсөн жил 24 сая толгой мал хорогдох байсныг бууруулж, 8.4 сая толгой мал хорогдсон. Энэ бол асар өндөр тоо. Бэлтгэлээ сайн хангасан учраас харьцангуй хохирол багатай даван туулсан. Хоёрдугаарт, Шадар сайдын шууд эрхлэх асуудлын хүрээнд олон агентлаг, газрууд бий. Төсөв хөрөнгийг тусгахдаа ихэвчлэн цалин хөлс, урсгал зардал, тог цахилгаанд зарцуулдаг. Онцгой байдлын газрын машин механизмыг шинэчлэхээс гадна боловсон хүчнийг чадавхжуулах, сургах тал дээр анхаарч байна. Стандарттай, эрсдэлийг бууруулах стратегийн хөтөлбөрийг боловсруулж, ОБЕГ хэрэгжүүлж байгаа. Хөрөнгө оруулалт өмнөх жилүүдийнхээс харьцангуй нэмэгдэж байна. Энэ жил улсын төсөвт 50 гаруй тэрбум төгрөгийг тусгасан. Онцгой байдлын албаны өдрийн нормын хоолны зардал найман мянга байсан бол 15 мянга болгосон. Мөн хувцас хэрэгсэл, машин механизмыг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хийж байна.

-Өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?

-Улсын хэмжээнд хүнс хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой нийслэл болон 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, тодорхой мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өглөө. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна. Тэглээ гээд эрсдэл гарахгүй гэсэн үг биш. Өвөлжилтийн бэлтгэлийн хувь өндөр байдаг ч гэсэн өвлийн улиралд хур тунадас, эрсдэлтэй нөхцөл байдал бий болдог. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээг хийж үзэхэд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь гэсэн аймгууд гантай зуссан учраас зудын эрсдэл өндөр гарсан. Ялангуяа Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин маш их байна. Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд зудын эрсдэл их буюу дунджаас дээш байх дүгнэлт гарсан. Ялангуяа арванхоёрдугаар, нэгдүгээр сард энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хүйтэн, ахиу хур тунадас орохоор төлөвтэй байна. Тийм учраас бид аймаг орон нутагт бэлэн байдлыг хангах, “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнтэй болгох чиглэлд анхаарна. Цаашид зөвлөмж гаргаж, малчдад дэмжлэг үзүүлэх, зудын эрсдэлийг газар дээр нь дүгнэж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах шуурхай бүлгүүдийг томилж, 21 аймаг, 330 суманд ажиллуулна. Аймаг орон нутгийн удирдлагуудаар ахлуулсан таван бүлэг ажиллаж байна. УОК-ын дэргэдэх Шуурхай штаб 24 цагаар ажиллаж, орон нутагт заавар чиглэл өгч ажиллана.

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний үр дүн тойрсон эргэлзээтэй асуудлууд бий. Энэ хөтөлбөрийн явц ямар байгаа вэ?

-”Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөн 65.800 гишүүнтэй болсон байна. Мөн 6599 анхан шатны хоршоо байгуулж, нийт гишүүдийн 25 хувь нь хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байна. Бид мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг туслалцаа үзүүлж, төслөө үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр нь анхаарч ажиллана. Хоршооны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Энэ бол том бөгөөд шинэ ажил. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах хохирол эрсдэлийг даван туулах, мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, бараа бүтээгдэхүүний чанар стандартыг сайржуулах гээд “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааны цар хүрээ асар өргөн байгаа. Зээлийн хэрэгжилт хэвийн, сайн үргэлжилж байгаа. Сонгуулийн шоу байгаагүй гэдгийг хэлье. Уламжлалт мал аж ахуйгаа авч үлдэх, малчдаа дэмжиж, байгаль цаг уурын эрсдэлээс хамгаалахын зэрэгцээ илүү оновчтой болгож, шинэ шатанд гаргах зорилготой юм. Энэ хөдөлгөөний төсөл хөтөлбөрийн санхүүжилтыг хэвийн олгоно. Бид ирэх жил нэг их наяд төгрөгийн санхүүжилтыг олгоно. Ингэхдээ олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана. Дэлхий энэ чиглэл рүү явж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 230 (7474)

 

Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

3 цаг 4 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

3 цаг 4 мин
А.С.Пушкиний медалиар шагнав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путиний 2025 оны Х/25-ы өдрийн 728 дугаар зарлигаар М

20 цаг 26 мин
Б.Батбаатар: Тусгай хамгаалалттай газарт барьсан хашаагаа буулгахгүй бол ашиглах эрхийг цуцална

Зэрлэг амьтны хамгаалал, стандартын бус хашаанаас үүдэлтэй эрсдэл болон хашааны стандартын хэрэгжилтийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар мэдээлэл өглөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэжээ

Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэжээ

Уржигдар 18 цаг 44 мин
“Гэмт хэрэггүй, аюулгүй хотыг хамтдаа бүтээе” семинар зохион байгууллаа

Гэмт хэрэг гаралтын учир шалтгаан, хүчин зүйлсийг бууруулж, аюулгүй орчин бүрдүүлэх зор

Уржигдар 17 цаг 52 мин
“Аялал жуулчлалын салбарын 7 хоног”

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тө

Уржигдар 17 цаг 48 мин
Б.Батбаатар: Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийг нийслэлд шилжүүлэх боломжгүй

Б.Батбаатар: Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийг нийслэлд шилжүүлэх боломжгүй

Уржигдар 14 цаг 11 мин
Стивен Спилберг “Грэмми” хүртэв

АНУ-ын хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Грэмми”

Уржигдар 06 цаг 00 мин
Х.Оролмаа: Шар буурцагт ургамлыг сэлгээнд тариалах нь хөрсөнд азот хуримтлуулдаг онцлогтой

“Бизнес хөгжил” буландаа “KHSMT” компанийн захирал Х.Оролмааг урьж ярилцав.

Уржигдар 06 цаг 00 мин