“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2024-11-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль-100 жил” нэвтрүүлэгт оролцож, Үндсэн хуулийн эрх зүй, түүхэн үзэл баримтлал, хөгжлийн талаар байр сууриа илэрхийллээ.  Түүний байр суурийг хүргэж байна.

-Монгол залуучууд маш их авьяастай.  IQ-гийн судалгаагаар манай улс дэлхийд эхний тавдугаарт эрэмбэлэгдэж байна.  Гэтэл тэр авьяас чадвар нь хаачихсан юм бэ.  Хоцрогдсон байдалтай л байна.  Зарим улс биднийг Азийн Африкууд гэж ярьж байна.  Яагаад гэхээр царай нь Ази,  байгаа байдал нь Африк шиг.   Тэгж яриулан яриулан амьдарч болохгүй.  Бид яаралтай хөгжих хэрэгтэй.  Тэгэхээр бидний хамгийн эхний асуудал боловсрол.  Манайх шиг цөөхөн хүн амтай. 200-250  мянган оюутантай ийм оронд дээд боловсрол үнэгүй байх хэрэгтэй.  Тэгэхгүй чи мөнгө төл гэхээр аав ээж нь арай гэж төлбөрийг нь төлдөг.  Гэтэл чанартай чанаргүйн асуудал гардаг.  Тэгэхээр манай боловсролын салбарын суурь асуудал бол хамгийн нэгдүгээрт дээд боловсрол үнэгүй байх юм.   Норвег, Швед, Фянланд, Германд ч дээд боловсрол үнэгүй байна.  Нэг түүх хэлэхэд би Англид 1992 онд очоод орос,  монгол хүмүүжлээрээ эмэгтэй хүний хоолны мөнгийг эрэгтэй нь даах ёстой гэж бодоод өдрийн уулзалт хийгээд англи эмэгтэйн хоолны мөнгийг төлөх гэсэн уурласан.  Яагаад та миний мөнгийг төлөх гээд байгаа юм.  Таны энэ үйлдэл бол хоцрогдол шүү гэж хэлсэн. Би эвгүй байдалд ороод хоцорсон. Тэгэхээр эдгээр орнуудад дээд боловсрол үнэгүй болсон байна.  Яагаад гэхээр дээд боловсрол бол хүний өөрийн авьяас чадвараа нээхэд, хөгжихөд мөрөөдлөө биелүүлэхэд хамгийн эхний заавал шийдэх ёстой асуудал юм.  Гэтэл манайд дээд боловсрол төлбөртэй.  Энд хэдхэн л оюутны асуудал ярьж байгаа.  Үсрээд 300 мянган оюутан шүү дээ.  Төлбөрөө төлж чадахгүй бол сургуулиас гар.  Олон хүүхэд айл гэхэд  нэг хүүхдээ сургаад бусдыг нь гаргаж байна.   Үүний үр дүнд бид ажилгүйдлийн асуудлаа, гэмт хэргийн гаралтаа шийдэж чадах уу.  Цаашлаад Орос, Хятад, Солонгосчуудтай өрсөлдөж чадах уу. Чадахгүй шүү дээ.  Тэгэхээр одоо байгаа Үндсэн хуулийн тогтолцоо маань өөрөө улсын хөгжлийг хойш нь татаад байна.  Боловсролыг нь өгөхгүй байна.  Ард түмэн энэ орны эзэн юм  гэдгийг баталгаажуулаагүй байна.  Эрх мэдлийн тэнцвэртэй хуваарилалт алга, хяналт тавих асуудал орхигдсон байна.  Тэгэхээр бид үүнийгээ яаралтай засахгүй бол болохгүй.   Шилжилтийн буюу 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан хүмүүс үнэхээр гавьяа байгуулсан.  Яагаад гэхээр нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжихэд энэ Үндсэн хууль хэрэгтэй байсан. Бид тэдэнд талархалтай хандах хэрэгтэй.  Гэхдээ 32 жилийн дараа буюу одоо бидэнд хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй. Хүний эрх эрх чөлөөг хангасан Үндсэн хууль хэрэгтэй.  Дээд боловсролыг үнэгүй олгодог Үндсэн хууль хэрэгтэй.  УИХ, Засгийн газар, шүүх нь бие даасан үйл ажиллагаа явуулдаг ийм Үндсэн хууль хэрэгтэй. Ард түмэн энэ улсын эзэн болох Үндсэн хууль хэрэгтэй.  Тэгэхээр зайлшгүй одоогийн Үндсэн хуулийг шинэчлэн найруулж засахаас өөр аргагүй.  Нэмэлт өөрчлөлтөөр эдгээр асуудлуудыг шийдэж чадахгүй.  Өмнө бид нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөлт хийх гэж оролдсон.  Гэхдээ оновчтой болж чадаагүй.  Тиймээс хоёр танхимтай парламенттай болох хэрэгтэй.  Аливаа хуулийг яаран, дааран гаргадаггүй байх, Засгийн газар нь  бие даасан байх нь чухал.  Шүүх эрх мэдэл бие даасан, хараат бус байх хэрэгтэй.  Шүүх ял өгөхийн төлөө биш гэм буруугүйн талд нь зогсдог байх хэрэгтэй. Хүний эрх, эрх чөлөө бол нэгдүгээрх асуудал байх ёстой.  

Эх сурвалж:www.polit.mn 

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

1 цаг 3 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

9 цаг 34 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

9 цаг 34 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

9 цаг 34 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин