Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

2024-11-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль-100 жил” нэвтрүүлэгт оролцож, Үндсэн хуулийн эрх зүй, түүхэн үзэл баримтлал, хөгжлийн талаар байр сууриа илэрхийллээ.  Түүний байр суурийг хүргэж байна.

-Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн мэндийг та бүхэндээ хүргэе.
Үндсэн хууль бол ер нь тухайн ард түмний мөрөөдөл байдаг.  Бид ийм улс
байгуулъя гэж мөрөөдөөд түүнийгээ цаасан дээр буулгаад, батлаад хэрэгжүүлдэг.
  Өөрийн амьдралаа тэр хуулийн дагуу зохион байгуулах, хууль эрх зүйн гол үндэс
сууриа тавьж байгаа хэрэг.    Гэхдээ хүний мөрөөдөл их хийсвэр, барьж авахад
хэцүү, томьёолоход амаргүй байх нь бий.  Бусад хөгжилтэй орнуудын Үндсэн
хуулийг судлаад үзэхээр яг л саяны миний хэлснийг баталсан юм шиг байдаг. 
Дэлхийд хамгийн алдартай Үндсэн хууль бол АНУ-ын Үндсэн хууль.  Энэ хууль
Америкийн ард түмэн бид гэж эхэлдэг.  Энэ хуульд маш хийсвэр гэмээр гурван
агуулга байна.  Нэгдүгээрт,  бид ижил тэгш төрсөн.  Хэн нэгэн дутуу эрх дархтай,
хэн нэгэн илүү эрх дархтай төрөөгүй.  Хоёрдугаарт, бид эрх чөлөөтэй төрсөн гэж. 
Ижил тэгш гэдэг бол хийсвэр. Бид бүгд эрх чөлөөтэй төрсөн гэдэг нь ч хийсвэр. 
Гурав дахь бүр их хийсвэр зүйл байна.  Энэ нь хүн болгон аз жаргалын хойноос
хөөцөлдөх эрхтэй гэжээ.  Ийм гурван хийсвэр гэмээр суурь зарчим дээр  АНУ-ын
Үндсэн хууль тулгуурлаж, батлагдсан.   Харин өнөөдөр  АНУ ижил тэгш байхын
үлгэрлэл, эрх чөлөөтэй байхыг үлгэрлэл.  Дээр нь Америкийн мөрөөдөл буюу хүн
болгон аз жаргалын хойноос хөөцөлдөх эрхтэй гэдэг ойлголтыг хэрэгжүүлж
байгаагаараа дэлхийд үлгэрлэж байна.  Өнөөдөр хүн болгон АНУ руу тэмүүлж
байна.  Зөвхөн монголчууд гэлтгүй бусад орныхон ч  АНУ-ын виз авах юм сан.  Виз
авч чадахгүй бол хулгайгаар ч гэсэн орчих юм сан  гэдэг. АНУ дүрвэгсдийнхээ
буюу хууль бусаар АНУ руу орж байгаа хүмүүсийнхээ  асуудлыг яаж шийдэх үү
гэдэгт толгой өвтгөж байна. Одоогийн байдлаар  АНУ-д 12 сая хүн хууль бусаар
амьдарч байна.  Сая болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Д.Трамп
хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсээ хүчээр гаргана гэж амлаад энэхүү
амлалт нь АНУ-ын иргэдэд таалагдаж, ялалт байгуулахад нь тодорхой хэмжээнд
нөлөөлжээ.  Яагаад АНУ руу хүмүүс тэгж их тэмүүлээд байгаа юм бэ.  Яагаад
гэхээр тэнд ижил тэгш, эрх чөлөөтэй байхын зарчмыг хэрэгжүүлж байна.  Тэнд хүн
өөрөө мөрөөдсөн бол мөрөөдөлдөө хүрэх зарчим үйлчилж байна. Та бидний сайн
мэдэх Элон Макс буюу дэлхийн хамгийн алдартай баян хүн 300
тэрбум.ам.долларын хөрөнгөтэй болж чадсан байна.  Тэр хүн өөрөө Өмнөд африкт
төрсөн.  Тэгсэн атлаа Өмнөд африктаа байгаагүй.  Яагаад гэхээр тэнд саяны
миний хэлдэг ижил тэгш байх, эрх чөлөөтэй, мөрөөдөлтэй байх асуудал
эргэлзээтэй.  Тэгэхээр Элон Макс америк руу явсан.  Тэнд очоод Үндсэн хуулийнх
нь дагуу амьдарч  амжилтад хүрсэн.  АНУ бол амжилтад хүрэх, шинэ технологийг
хөгжүүлэх, мөрөөдлөө биелүүлэх, эд хөрөнгөтэй болох тийм бололцоотой улс юм
гэдгийг харуулсан. Одоо түүний мөрөөдөл юу билээ.   Хүн төрөлхтөн энэ дэлхий
дээр хэт халалтаас болоод юм уу ямар нэгэн байдлаар амьдарч чадахгүйд хүрвэл
Марс гараг дээр очиж амьдаръя гээд хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлэхээр

ажиллаж байгаа. Манай нэрт яруу найрагч Д.Нацагдоржийн “Ангараг” гараг руу
хандсан шүлэг байдаг шүү дээ.  “Ангараг гараг чам дээр амьдрал бий юу, үгүй юу.
Бид энд шударга ёсыг тогтоох гэж амьдарч байна,  Ангараг гарагтай нөхөрлөлийн
харьцаа тогтооё” гэсэн агуулгатай.  Тэгвэл Элон Макс  Д.Нацагдорж гуайн
шүлэглэсэн шиг тэр зарчмаар Марс гараг руу нүүхээр компаниа байгуулж, пуужин
нисгэж, очоод буцаж ирдэг технологийн шинэчлэлийг хийж байна.  Тэгэхээр
нэгдүгээрт,  хүн төрөлхтөн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг юм байна.
 Хоёрдугаарт, мөрөөдлөө хэрэгжүүлэх институцуудыг байгуулдаг юм байна гэдгийг
энэ л зарчмаар аливаа хөгжил явж байгааг ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж:www.zms.mn

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

5 цаг 47 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

5 цаг 52 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

5 цаг 52 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 19 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин