Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

2024-11-25
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан.  Тэгвэл өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авахаар шийдвэрлэлээ. Санал хураалтад УИХ-ын нийт 89 гишүүн оролцсоноос 76 нь  дэмжсэнээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай УИХ-ын тогтоол батлагдав.

 

 Ерөнхийлөгчийн хоригт, Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.  УИХ 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталжээ. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна.  Иймд дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хориг тавьсан” гэжээ.  

Хоригийг хүлээн авахын өмнө гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

-2025 оны төсвийг дахин хэлэлцэхдээ төсвийн тэнцлийг сайжруулахын тулд урсгал зардлаа хасах юм уу, хөрөнгө оруулалтаа хасах юм уу.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Арваннэгдүгээр сарын 8-наас хойш зүгээр суусангүй. Төсөвт тодотгол хийсэн ч бай, хориг ирсэн ч бай бэлтгэл хангаад тооцооллуудаа хийгээд явж байна. Саналаа УИХ -д хүргүүлэхэд бэлэн. Одоо тодорхой ярихаар УИХ -ын эрхэнд халдсан хэрэг болно. УИХ -ын шийдвэрийн дагуу төсөвт өөрчлөлт хийх тохиргоонуудаа хийгээд явах байх. Бидний зүгээс нийт олны хүлээлтийг хангахаар ажиллана. Саналын хэмжээнд хэлэхэд урсгал зардал, төрийн байгуулагын бүтэц данхайсан, томорсон үр ашиггүй байгаа эдгээр зүйлүүд дээр Засгийн газар илүү үр дүнтэй байлгах талд тооцоо судалгаа хийж, ямар урсгал зардлыг танаж болох нь вэ, ямар зарим үйл ажиллагааг зогсоож хязгаарлаж болох нь вэ. Ямар хөрөнгө оруулалтыг нэг, хоёр жил хойшлуулж болох нь  вэ гээд ийм дарааллаар саналаа бэлтгээд хүргүүлэхэд бэлэн байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ерөнхийлөгчөөс тавьж байгаа хоригийг авахгүй гээд яах юм. Хэдхэн хоногийн өмнө “Энэн шиг сайхан төсөв алга, цэнгэлийн манлайд хүрэх гэж байна” гэсэн. Одоо бол эсрэгээрээ ярих нь. Алдагдалгүй төсөв батлах ёстой гэлээ, энэ жилээс хойш алдагдалгүй төсөв батлах юм байна гэж ойлголоо. Тэгэхээр энийгээ хуулиа шинэчлэхдээ оруулаад өгье.Алдагдал гэдэг чинь өр. Гаднаас л авна, энийгээ боль гэж байна зүйтэй. Сонгуулиар мөрийн хөтөлбөртөө заасан юмнууд хаа байна вэ. Ард түмэн засаглах эрхээ гишүүдээрээ дамжуулж хангаж байгаа. Олонхтой УИХ, энийгээ буруу хийгээд явчихав уу. УИХ- ын гишүүнийг юу хийхийг заадаг хүн байж таарахгүй, ард түмэн заана. Засгийн газар ажлаа яаж хийхийг бид нар заана. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар:

-Сонгуулийн амлалтдаа нийт улс төрийн намууд төсвийн зарлагыг танаж, данхайсан төрөөс цомхон төр лүү шилжинэ, инляцийг хязгаарлана гэсэн нийтлэг амлалт өгсөн. Төсвийн урсгал зардлын өсөлтийг танахгүй бол инфляцид үзүүүлэх нөлөө, ханшид үзүүлэх нөлөө нийт хүн амын амьдралд сөргөөр нөлөөлнө. Төсвийг алдагдалгүй батлах нь одоогийн цаг үеийн шаардлага гэж үзэж байгаа. Хоригийг хялбаршуулсан журмаар хэлэлцээд бусад 53 хуулиар зардлыг 3.5 их наядаар нэмэгдүүлээд байгааг бүх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжийг хориг өөрөө нээж өгч  байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:  

-Ийм байдалд орохооргүй байх бололцоо байсан, харин ч Төрийн тэргүүн УИХ, Засгийн газрыг нэг талаас нь аварлаа. Хоригийг УИХ хүлээж авсан нөхцөлд парламент ямар дэг горимоор явах вэ гэдгээ тодотгосны дараа хэлэлцэх шаардлагатай. Тэгэхгүй бол цаашдаа маргаан тасрах шинжгүй байна, Ерөнхийлөгчийн хориг хангагдахгүй бол дахин хориг ирэхийг үгүйсгэх аргагүй гэсэн.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Хоригтой холбоотойгоор өнөөдөр хамгийн том хариуцлага ярих ёстой хүн Сангийн сайд. Хэдэн засаг дамнаж Сангийн сайд хийж байгаа билээ. Үнийн өсөлт, ажилгүйдэл, авлига хээл хахууль төсөв сангийн үүдэнд сууж байгаа   тантай шууд холбоотой. Төсөв анх өргөн барих үеэс л Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, аудитор, эдийн засагчид хэлж л байсан. Хэнийг ч сонсдоггүй, эцэст нь хориг тавиулаад Засгийн газар, УИХ нь эвгүй байдалд орчихсон сууж байдаг. Одоо Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Засгийн газар сайн ч төсөв өргөн барьж болно, муу ч төсөв өргөн барьж болно. Гагцхүү УИХ хэлэлцэж, эрсдэлгүй, эдийн засгаа тэлэх үр өгөөжтэй байлгах нь бидний л ажил. Шат, шатандаа асуудал гарлаа. Хориг яах аргагүй улс орныг бодсон шийдвэр хүлээж авна гэдгээ хэлсэн. Цаашдаа төсөв хэлэлцэх дэгээ харъя, мэргэжлийн байгууллагуудын байр суурийг сонсъё. Бизнес эрхлэгчдийн нурууг яаж тэнийлгэж боломж олгох юм. Тэвчиж болох зардлыг хасах л ёстой.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Энэ парламентад нэг том  онцлог гарч ирж байгаа. Үндсэн хуулиа бүрэн хэрэгжүүлэх, гаргаж байгаа шийдвэр илүү тунгалаг байх, хуулиа чамбай болгох тал олон талаас бүрдэж байна. Зарим нэг дэгийн зохицуулалттай холбоотой асуудлаас болж алдаа дутагдал гаргах, хоцрох асуудал байгаад байна. Төсөв өргөн барьснаас хойш алдагдлаа бууруулъя, үр ашгаа дээшлүүлье гэдэг асуудлыг тавьж байсан. УИХ дэгээ яаж цэгцэлж, төсвөө яаж баталж, төсвийнхөө үр ашгийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр гишүүд илүү санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Ёс зүйн дэгийн байнгын хороо гишүүдийн өргөн оролцоотойгоор шийдэх хэрэгтэй гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 228 (7472)

Нотариатын үйлчилгээг цахимаар авдаг болно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ онд цалин нэмэгдээгүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүй

19 мин
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Оюу толгойн ногдол ашиг хэмээн нэрлэсэн, нэг хүнд 850 мянган төгрөг ногдох мөнгө тараах тухай сураг га

13 цаг 38 мин
МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим өдөр тутмын сонин болон цахим талбараар “Болдтөмөр Ерөө Гол” ХХК болон хувьцаа эзэм

14 цаг 2 мин
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлөж” болохгүй

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
Халх голын түүхээр холбогдсон Монгол-Оросын хамтын ажиллагааг Улан-Үд хотноо танилцуулав

Улан-Үд хотын гудамжаар алхахад өнгөрсөн түүх өнөөдөртэй зэрэгцэн орших мэт. Буриадын нийслэл энэ хотод Оросын өвөрм

Өчигдөр 06 цаг 00 мин
ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ – АРДЧИЛЛЫН БАТАЛГАА “1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д урьж байна

“1000” бол заавал оролцогчдын тоог илэрхийлэх бус, Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцла

Уржигдар 17 цаг 32 мин
Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Уржигдар 12 цаг 38 мин
Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Уржигдар 12 цаг 30 мин
Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

2026-10-26