АН-ынхан Бүлгийнхээ бичлэгээр улс төрийн акц хийсэн анхны нам боллоо

2024-11-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ дахь Намын бүлгүүд даваа гараг бүрд хуралддаг. Ээлжит хурлууд уржигдар болсон. Бүлгүүдийн хуралд Гашуунсухайт-Ганцмодны төслийн хэлэлцээрийн талаарх танилцуулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, уг хэлэлцээрийн Монголын талын Ажлын хэсгийн ахлагч, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар хийсэн байна. Тэгвэл даваа гарагийн оройхноос АН-ын бүлгийн хуралдааны дүрс бүхий видео бичлэгүүд цахим сүлжээгээр цацагдав. Ийм видео бичлэг бүхий мэдээллүүд уржигдар орой АН-ын бүлгийн цахим хуудас дээр тавигдаад өчигдөр өглөө устгагдсан юм.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өчигдөр мэдээлэл өглөө. Тэрээр “...Бүлгийн хуралдааны талаар мэдээлэл өгье. Ц.Туваан сайд ахлаад хэлэлцээр явагдаж байгаа. Ерөнхий  сайд бас мэдээлэл өгсөн. Гашуунсухайт-Ганцмодны хил холболт бол үнэхээр чухал асуудал. Засгийн газраас баримталж байгаа 14 мега төслийн хамгийн эхэнд тавигдсан. Энэ төслийн талаар янз бүрийн байр сууриуд байдаг ч энэ нь Монгол Улсын эдийн засагт асар чухал. Тийм учраас хэлэлцээрийн явцын мэдээллийг ажлын хэсгийн ахлагч болоод Ерөнхий сайд мэдээлэл өгсөн. Ер нь хэлэлцээрийн явцын мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгч байгаа Засгийн газрын байр суурьт талархууштай байна. Энэ төсөл дөрвөн УИХ гээд 16 жилийн туршид шийдэгдээгүй явж ирсэн. Үүнийг өөр байдлаар харж, асуудлаа тодорхой мэдээлээд явж байгаа нь зөв. Гэхдээ энэ нь танилцуулгаар орж ирэхдээ ямар нэг байдлаар нууц ч юм уу, хаалттай байх хүсэлт тавигдаагүй. Хаалттай, нууц байх ёстой гэж төсөл танилцуулагчид мэдэгдээгүй. УИХ-ын дэгийн тухай хуулиар гишүүдийн үг хэлэх нь хязгаарлагдсан. АН-ын гишүүдээс маш их санал гарч байсан. “…Дэгийн тухай хуулиар бид чуулган дээр үг хэлэх хязгаартай болчихлоо. Бүлэг дээр авч байгаа мэдээлэл, бүлэг дээр сайд нар ирж өгч байгаа мэдээллүүдээс хэрвээ хаалттай, нууц биш бол Бүлгийн хэвлэлээр дамжуулж олон нийт рүү гаргамаар байна” гэсэн саналыг Бүлгийн гишүүдээс өнгөрсөн хугацаанд маш их тавьж байсан. Түүнийг Бүлгийн ажлын албанаас энэ долоо хоногоос эхлээд хэрэгжүүлээд явсан нь Ерөнхий сайдын мэдээлэлтэй давхацлаа. Гэхдээ энэ нь хэдийгээр нууц биш байсан ч хөрш орны асуудал яригдаж байгаа тохиолдолд цаашид гишүүд ер нь анхаармаар юм байна гэж ойлголоо. Ерөнхий сайдын зарим мэдээлэл таслагдаад, богино болчихоор бүтэн агуулга нь алдагдсан. Түүнээс биш “…Хөрш орнуудтай Монгол Улс гэрээ, хэлэлцээрийн түвшинд амласан амлалтаа биелүүлж байх ёстой. Хөрш орнуудтай найрсаг харилцаа, тэр тусмаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх ёстой” гэдэг зарчмын байр суурийг илэрхийлж байсныг энд тодотгож хэлье. Манай Бүлгийн гишүүдийн зүгээс “…Хэдийгээр хууль дүрмээр хориглоогүй, хаалттай хурал биш, нууц асуудал биш, эцсийн гэрээ биш ч гэсэн, үйл явцын мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавих нь зохимжгүй юм биш үү” гэсэн санал гарсан. Гэрээний явцыг харахад нэг сайн тал нь Монголын талын нарийн царигийн асуудал, Хятадын талын бусад асуудал биш, ерөөсөө Хөрөнгө оруулалтын гэрээ, бизнесийн хамтын ажиллагааны тухай олон зүйл яригдана лээ. Жишээ нь, “…Өнгөрсөн хугацаанд Хятад улс 2015 онд төмөр замаа байгуулчихаад олон жил ашиглалтгүй байсан. Үүнд банкны зээл авсан. Банкны зээлдээ ийм алданги гаргасан. Үүнийг та нар харгалзаж үзэх ёстой” гэсэн. Ийм бизнесийн л хэлцэл байсан. Энэ бол АН-ын Бүлгийн гишүүдийн зүгээс “…Цаашдаа харилцан эрх ашгаа хангаж ажиллахад, ер нь цаана нь улс төр байхаар асуудал бол хэцүү байдаг шүү дээ. Одоо бол бизнесийн хэлцлийн түвшинд Засгийн газрын ажлын хэсэг авч үзэж байгаа нь сайн юм болов уу” гэж үзэж байна. Одоо бид харилцан үр ашигтай, бизнесийн мөнгөний хүү, алдагдсан боломж, ирээдүйд олох ашгийг яриад явчих боломжтой. Энэ түвшинд очсон байна лээ. Ер нь бол танилцуулга дээр, өнгөрсөн хугацаанд 2015 оноос хойш Хятадын талаас “Чайна энержи”, тэр үеийн “Шеньхуа” компанийн зүгээс ийм хэмжээний хөрөнгө оруулалт, төдөн тэрбум юанийн хөрөнгө оруулалт оруулчихсан. Тэр зам ашиглагдаагүй, гэтэл цаанаа банкны зээлтэй, санхүүгийн алдагдсан боломжуудтай. Ийм тодорхой зүйлүүдийг ярьсан. Үүний нөгөө талд “…Бид ийм боломжуудаа алдсан. Та нар тодорхой хэмжээний, богино биш хугацааны гэрээ хийж, тодорхой хэмжээний нүүрсийг баталгаат худалдан авалтын гэрээ хийе” гэсэн тодорхой тийм саналууд байна лээ. “…200-аад сая тн нүүрсийн бид урт хугацаанд ингэж авъя. Энэ нь “Чалько” гэдэг компанийн одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн хийж байгаа гэрээний нөхцөлөөс дордуулахгүйгээр хийгээд цаашаа авч явъя” гэдэг бизнесийн төслүүд л байсан” гэв.

Ер нь бол “…УИХ дахь намын бүлгүүд хаалттай хуралдана” гэсэн хууль байдаггүй. Гэхдээ бүх мэдээлэл нь ил явагддагүй. Учир нь Бүлгийн хурал дээр тухайн нам, эвсэл улс төрийн тохироогоо хийж, ёстой л “сав”-ныхаа яриаг хийдэг. Тэр утгаараа, бичлэг байтугай хэн юу хэлсэн ярьсан нь бараг мэдэгдэлгүй өнгөрдөг. Харин тухайн нам, эвслийн УИХ дахь бүлгийн удирдлагууд маргааш нь буюу мягмар гаригт албан ёсны нэгдсэн байр суурийг илэрхийлсэн мэдээллийг олон нийтэд өгдөг. Манай УИХ өнгөрсөн 32 жилийн туршид ийм дэгтэй явж ирсэн. Тийм жаягтай.

Тэгвэл АН-ын Бүлэг энэ жаягийг зөрчихөд хүрсэн наадах шалтгаан нь Бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хэлсэнчлэн “…УИХ-ын дэгийн тухай хуулиар гишүүдийн үг хэлэх нь хязгаарлагдсан. АН-ын гишүүдээс маш их санал гарч байсан. “…Дэгийн тухай хуулиар бид чуулган дээр үг хэлэх хязгаартай болчихлоо. Бүлэг дээр авч байгаа мэдээлэл, бүлэг дээр сайд нар ирж өгч байгаа мэдээллүүдээс хэрвээ хаалттай, нууц биш бол Бүлгийн хэвлэлээр дамжуулж олон нийт рүү гаргамаар байна” гэсэн саналыг өнгөрсөн хугацаанд маш их тавьж байсан. Түүнийг Бүлгийн ажлын албанаас энэ долоо хоногоос эхлээд хэрэгжүүлээд явсан” гэв. Харин цаадах шалтгаан нь Гашуунсухайт-Ганцмод төсөлд “Чайна энержи” компаниас ирүүлсэн саналтай холбоотой. Түүгээр өнгөрсөн арав гаруй жилийн туршид Монгол Улсын дөрөв дэх, тав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр зөрчилдаж, хэрэлдсэн. Бие биедээ Эрүүгийн хуулиар хариуцлага тооцохдоо ч тулж байв. Гэтэл “Чайна энержи” компанийн албан бичгээр ирүүлсэн саналын агуулга Х.Баттулгынх нь зөв байсныг нотлох маягтай явдал болболсон юм даг уу даа. Үүнд хөөрсөн Х.Баттулга, түүний фракцын гишүүд Бүлгийнхээ цахим хуудсаар энэ явдлыг товойлгосон мэдээллүүдийг цацчихсан байна. Ингэснээр АН-ынхан Бүлгийнхээ бичлэгээр улс төрийн акц хийсэн анхны нам болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. лХАГВА ГАРАГ. № 225 (7469)

 

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

4 цаг 38 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

4 цаг 38 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

4 цаг 38 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27