Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг эхэллээ

2024-11-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УРТНАСАН

 

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулсан юм.

Түүнчлэн Төсвийн байнгын хорооны энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгийн гаргасан зарчмын зөрүүтэй 1 саналыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд уг саналаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Мөн эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэн нийт долоон зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд Франц улстай хамтран “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийх зорилтыг дэвшүүлсэн. Хэлэлцэж байгаа хуулийн төслийг нэг гэрээнд зориулах бус хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинг тодорхой болгоод цаашдаа олон гэрээ, төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлсэн. Хууль батлагдсанаар ямар нэг асуудлыг хатуу зохицуулалгүй, хөрөнгө оруулалтын асуудлыг гэрээгээр шийдэх боломжийг бүрдүүлж буй хэрэг. Иймд атомын цахилгаан станц барих асуудлыг заавал хуулиар шийдвэрлэх шаардлагагүй. Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ураны төслийг урагшлуулах, хөрөнгө оруулалтын гэрээ хийх, атомын цахилгаан станц барих асуудлыг судалж, шийдвэрлэх зорилтыг дэвшүүлсэн гэлээ. 

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсад хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал хэмээх Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижиртэй санал нэг байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр хууль эрх зүйн орчны тогтворгүй байдалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, олборлолт, төмөр замын бүтээн байгуулалт гээд хэд хэдэн томоохон асуудлыг шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Эцэст нь монголчууд хохирч байгаа тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг нэг гэрээ бус цаашдаа Монгол Улс цөмийн энерги, ураны чиглэлээр хийх хөрөнгө оруулалтын гэрээний тогтвортой байдлыг хангахад гишүүд маань төвлөрч, анхааралтай ажил хэрэгч оролцож, ажиллах шаардлагатай гэж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

“Оюутолгой” ХХК-тай холбоо­той татварын маргаантай асуудал  аргачлалын хүрээнд маргаан байгаа. Өөрөөр хэлбэл, маргах боломжийг бид өргөн хүрээнд задгай тавьсантай холбоотой. Иймд хуулийн төсөлд тусгасан тогтворжуулалтын гурван асуудлын хүрээнд цаашдаа ярилцахаар зааж өгснөөр асуудал ойлгомжтой, тодорхой болж байна. Бид алдаагаа засаад гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдэлээ тооцоолоод гэрээ хийх асуудлыг тодорхой болгож байгаа юм.“Оюутолгой” компанийн хувьд хэзээ ч энэ нөхцөл рүү орж ирэхгүй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Арбитрын маргаан дээр татварын хуульд өөрчлөлт орсноор давуу байдал үүсэх үү гэдэг нь тодорхой асуулт. Айлын талд давуу байдал үүсэхгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Оюутолгойн Арбитрын маргаан бүхэлдээ ашигт малтмалын нөөц ашигласны татвар тооцох аргачлал, хүчингүй болсон давхар татварын гэрээ, татвар суутгах субъект, валютын ханшийн зөрүү гэсэн асуудлууд дээр байгаа. Тиймээс арбитрын маргаанд Монголын талд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үндэслэлтэй байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Лондонгийн Арбитрын бирж дээр татварын маргаантай байгаа хугацаанд Татварын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь айлын талд давуу байдал үүсгэхгүй гэдэгт баттай хариулт хэрэгтэй. Энэ асуудал томоохон хэмжээний хэдэн их наядаар хэмжигдэх дүнтэй маргаан учраас тангараг өргөсөн хариуцлага үүрэх улс төрийн албан тушаалтнуудаас асуултаа асууж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 222 (7466)

 

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

4 цаг 37 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

4 цаг 37 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

4 цаг 37 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27