Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

2024-11-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. “Тойрог бус том төслүүдийг бодно” гэсэн уриатай төсөв л дөө, уг нь. Түүнээс ч болсон уу, жил жилийн төсөвт суулгаад авчихдаг тав, арван тэрбумдаа харамсаж уурссан гишүүд цөөнгүй байв. Түүнийгээ үгээр хэлээгүй л болохоос үйлдлээрээ бол үзүүлсэн. Гэхдээ эрхэм гишүүд төсвийг өөр өөрийнхөөрөө “уншиж”, түүнийгээ олон нийттэй хуваалцах зарчмаар хэлэлцэв. Үнэхээр хэрэггүй зардлууд ч байлаа. Зарим артай сайдын багцад “захиалга”-ын төсөв суусан ч байна. Тэднийг нь төсвийн сүүлийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн илчиллээ. Гишүүдийн мэдээлэл олон нийтийн анхаарлыг төсөв рүү хандуулсан. Ийм улс төрийн үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчилж таарав. Эзгүй байв. Тэрээр айлчлалаас ирээд энэ долоо хоногийн даваа гаригт УИХ, Засгийн газар, улс төрийн намуудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл солилцжээ. Мөн ажлын алба болон зарим Үндэсний хорооны хуралд оролцсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн асуудлыг эергээр хүлээн авч, дараа дараагийн төсөл хөтөлбөр, том зорилгодоо төвлөрөхийг уриалсан байна. Ингэхдээ “Би эергээр харж байна. Шинэ парламентын хяналт тэнцэл ажиллаж байна. Тойргийн жижиг төслүүдээс хальж, 39 том төсөлд суурилж батлагдсан 34 жилийн түүхэнд анхны төсөв болж байгаа юм. Тиймээс ийм зүйл болох нь зүй ёсны асуудал. Засгийн газар ч, УИХ ч хуулиа мөрдөх ёстой. Холимог тогтолцоо бүхий шинэ парламент түүхэн үүргээ эергээр гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь бол энэ холимог тогтолцоо бүхий шинэ парламентыг шинэ соёлыг бий болгохын тулд л бүрдүүлсэн. Бид бүрдүүлсэн тогтолцоондоо өөрсдөө дасах учиртай. Юутай ч анх удаа гишүүдийн 5.0 тэрбумгүй төсөв, 30 гаруй төсөл хөтөлбөр дээр батлагдлаа. Мэдээлэл, ойлголтын зөрүүтэй байдал дээр улстөржүүлэх санаархал ч байсныг үгүйсгэхгүй. Энэ төсвийг есдүгээр сарын 1-нд өргөн барьсан. Түүнээс хойш сар гаруйн дараа хэлэлцэж эхэлсэн. Урт хугацаа байсан. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлгээр өөрчлөгдөх боломжгүй эрх зүйн орчин, мөн Хятад  айлчлалтай, тайлбарлах боломжгүй цаг хугацаатай давхцуулсан нь улс төрийн өөр зорилготой байсан байх. Монголд нууц юм гэж байхгүй дээ. Удахгүй учиг нь тайлагдах биз. Ховонд авталгүй холын зорилгоо харцгаах нь зөв. 14 мега төслийн нэг болсон Эрдэнэбүрэнгийн зээлийн хэлэлцээр батлагдлаа. Одоо 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмодны төслөө хамтдаа анхаарцгаах цаг. Тиймээс өнгөрснийг дүгнэж, илүү ирээдүйн асуудалдаа анхаарал хандуулахыг улстөрчдөд уриалж байна” гэжээ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлахаасаа өмнө, төсвийн хэлэлцүүлгийн үеэр болсон УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр “Том төслүүдийг гацаадаг технологиуд явж эхэлж байна. Яг л ийм хөөсрөлт дээр “Танк орж ирнэ” гэж итгээд 16 жил алдсанаа дүгнэх ёстой шүү. Ер нь бол том төслүүдийг зогсоохын тулд зохиомол хөөсөн хөшиг татдаг. Тэр зүйлд төөрмөөргүй байгаа юм.  “Танк орж ирнэ” гэдгийг өнөөдөр марзан сонсогдоно. Гэтэл яг тэр үедээ үзэл санааны хөшиг болчихсон. Тэгэхээр намайг хүүхэд байхад л яригддаг байсан домгуудыг одоо дуусгах цаг болсон” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 220 (7464)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

5 цаг 52 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

5 цаг 56 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

10 цаг 36 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

10 цаг 39 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

15 цаг 1 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15