Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

2024-11-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь “…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэлээ. Ингэхдээ “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь Үндсэн хуулийн 64.1-ийн “…Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, 70.1-ийн “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн байна” гээд тус хэсгийг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэжээ. Мөн “…УИХ-ын 2020 оны 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцлоо” хэмээн албан ёсны мэдээллийн сайтдаа бичжээ. УИХ-ын энэ тогтоол энд ямар хамааралтай нь ойлгомжгүй байна. Учир нь УИХ-ын 2020 оны 30 дугаар тогтоолд “…Долгорсүрэнгийн Сумъяабазарыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн УИХ-ын гишүүнээс чөлөөлсүгэй” гэжээ. Андуурал уу, юу вэ, бүү мэд.

Ер нь бол Үндсэн хуулийн цэц яг энэ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-тэй холбоотой маргааныг 2020 оны хавар, дөрөвдүгээр сарын 15-нд Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн.

Тухайн үед иргэн Ж.Эрхэмбаатар, Н.Ариунболд, Ц.Мөнгөнцацрал, Д.Цэрэнбадам нар тал бүрийн үндэслэл бичсэн мэдээллийг Цэцэд гаргаснаар уг маргаан үүссэн байдаг. Тухайлбал, иргэн Н.Ариунболд “…Мэдээлэл гаргагчийн зүгээс 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлаас батлагдсан “Засгийн газарт эрх олгох тухай” хууль Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2019 оны гуравдугаар сарын 18-ны 56 дугаар тогтоолоор “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-ийн дагуу уг хууль Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж үзэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзжээ” иргэн Ц.Мөнгөнцацрал “…Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль батлагдсанаас хойш 1988 онд батлагдсан Газрын хэвлийн тухай, 1991 онд батлагдсан Засгийн газарт эрх олгох тухай, БНМАУ-ын тэтгэмжийн тухай, Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай, Өмчлөлийн тухай зэрэг найман хуулийг одоог болтол УИХ-аас хүчингүй болсонд тооцоогүй, хүчин төгөлдөр үйлчилж төрийн захиргааны байгууллага шийдвэр, үйл ажиллагаандаа мөрдлөг болгосоор байна” гэсэн. Харин

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбаатар “…Мэдээлэл гаргагчдын мэдээлэлд “... Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэмийг тогтоохдоо БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-нд баталсан Засгийн газарт эрх олгох тухай ... хуулийг үндэслэсэн байдаг ...” гэж дурдсан байна. Тус агуулгын хүрээнд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, зөрчөөгүй эсэх талаар маргаан хянан шийдвэрлэх нь Үндсэн хуулийн  25 дугаар зүйлтэй харшилдах нөхцөл бүрдэж байна. Үндсэн хуулийн 67 дугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай шийдвэрийг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэдэг. Харин Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар олгосон гол үүргээс хэтэрсэн гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Цэцийн гол үүрэг бол 1992 оны Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах маргааныг магадлан шийдвэрлэх чиг үүрэгтэй буюу Үндсэн хуулийн суурь зарчмыг л хамгаалах үүрэг хүлээнэ. Ердийн хуулиуд бол хууль дээдлэх зарчмын дагуу Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцэн гарах ёстой ба Үндсэн хуулийг дэлгэрүүлж буй хэрэг гэж үздэг тул түүнээс өмнөх Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн, дэлгэрүүлж буй хуулиудыг Цэц шууд өнөөгийн Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй юм” гэж Үндсэн хуулийн цэцэд тайлбар хийсэн.

Тэгэхэд Цэц яг өнөөдрийнх шиг хууль зүйн тайлбар, үндэслэлтэйгээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-ийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин УИХ-ын чуулганы 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 1 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авахаас татгалзсан юм.

Энэ удаад эцэслэн шийдсэний дараах үр дагаврын талаар хуульчид, УИХ-ын зарим гишүүн яриад эхэлжээ. Ерөнхийдөө Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэрийн дараа

1992 оны Үндсэн хуулиас өмнө батлагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжтой холбоотой асуудлаар иргэд Цэцэд мэдээлэл гаргах боломжтой боллоо. Тухайлбал, 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуулиар “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” зэрэг компаниудад онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон. Эдгээрт мэдээлэл гаргавал Цэц маргаан үүсгэж, хянан шийдвэрлэнэ. Цаашлаад үүнээс улбаалан “Эрдэнэт”-ийн 49 хувь ч эргээд “Монголын зэс корпорац”-д очих зам нээгдэв бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 220 (7464)

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 28 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 40 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 46 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин