Л.Оюун-Эрдэнэ: Том төслийг гацаадаг домгуудыг дуусгах цаг болсон

2024-11-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн том төслүүдийг эхлүүлэх амбиц олон саадтай тулж байна. Уг нь тэрээр 2024 оны аравдугаар сарын 4-нд УИХ-д үг хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн  банк 4.8 хувь, ОУВС 4.1 хувь гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан Засгийн газар байгуулагдан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарласан. Түүнээс хойш төсөөллөө ахиулж зургаа болон түүнээс дээш хувь байхаар тооцооллоо шинэчилж, энэхүү төсвийн хэлэлцүүлгийг анхаарал тавин ажиглаж байна. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулагчид биднийг харж байна. 
Мэдээж бид эрсдэлийг тооцох учиртай. Гэхдээ хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн таваас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст ДНБ 95 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлөв. Хэрэв 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрэх бодит боломж байна” гэж байсан. Өөрөөр хэлбэл, “Тойрог ярихгүй, том төслүүдээ явуулъя” гэсэн гол концепцтой төсвийг өргөн барьсан гэж ойлгогдсон. Гэвч тэрхүү том төслүүд хөдлөх эхлэл болж буй гэх 2025 оны төсөв тэр болгонд таалагдсангүй. УИХ-ын гишүүд, бизнесийн хүрээнийхэн гээд тал бүрээс ирэх оны төсвийн талаарх байр сууриа илэрхийлж байна. Голдуу шүүмжлэлтэй. Нэг хэсэг нь яалт ч үгүй зөвийг хэлж байна. Бас нөгөө хэсэг нь үүгээр далимдуулж улс төр хийж байгаа ч харагдлаа. Түүнд нь Ерөнхий сайд нэлээд бухимдаж байгаа бололтой. Тэрээр өнгөрсөн даваа гаригт болсон УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр “Том төслүүдийг гацаадаг технологиуд явж эхэлж байна. Яг л ийм хөөсрөлт дээр “Танк орж ирнэ” гэж итгээд 16 жил алдсанаа дүгнэх ёстой шүү. Ер нь бол том төслүүдийг зогсоохын тулд зохиомол хөөсөн хөшиг татдаг. Тэр зүйлд төөрмөөргүй байгаа юм.  “Танк орж ирнэ” гэдгийг өнөөдөр марзан сонсогдоно. Гэтэл яг тэр үедээ үзэл санааны хөшиг болчихсон. Тэгэхээр намайг хүүхэд байхад л яригддаг байсан домгуудыг одоо дуусгах цаг болсон” гэжээ. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь том төслүүдээ гацаалгүй явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Тэрээр хоёр долоо хоногийн өмнөх бямба гаригт болсон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-д илтгэл тавих үеэрээ, “Танк орж ирнэ” гээд 16 жил гацаасан том төслүүдийн эдийн засгийн алдагдлыг улс биш, харин популистууд төлөх ёстой. Энэ парламент дотор популистууд живсэн. Тэрийг Х.Баттулга тэргүүтэй популистууд ойлгоогүй байгаа. 30 жилийн түүхэн дэх Ерөнхийлөгч нараас буцаж УИХ-ын гишүүн болсон анхны хүн, шуналын гутамшигт үлгэрлэл, үе дамжин яригдах онигоо боллоо. Одоо хангалттай биш үү. Эдийн засгийн төслийг явуулахгүй гээд зогсож байдаг Ерөнхий сайд асан хүртэл байхыг харах гэж дээ. Байх үедээ байгаад, байхгүй үедээ утаа май тавьж улсад гай болоод сууж байхаар явах хэрэгтэй. Улс төрийн оноо авахын тулд бодит байдлыг худлаа тайлбарлах шиг арчаагүй үйлдэл байхгүй” гэж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 216 (7460)

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

4 цаг 37 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

4 цаг 37 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

4 цаг 37 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27