Ирэх оны төсвөөс үр ашиггүй зардлуудыг хасахыг шаардав

2024-11-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Б.Түвшин нарын гишүүд 2025 оны төсвийн төслийн зардлыг бууруулах асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Гишүүдийн байр суурийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Засгийн газраас оруулж ирсэн 2025 оны нийт төсвийн ДНБ-д эзлэх 37.7 хувь байхаар тусгасан. Энэ 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс нэмэгдсэн.  Мөн энэ нь дөрвөн сарын өмнө амлаж байсан амлалтаас зөрж байна. Төсвийн нэмэгдэж байгаа дүнгээр хувийн хэвшлийн орон зайг нэмсэн бол өөр хэрэг. Харин төсвийн тэлэлтээр төр урсгал зардлаа л нэмэгдүүлсэн байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр байна. Үүнийг мэдсээр байж чимээгүй сууна гэдэг хэзээ ч байж боломгүй асуудал юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Томилолт зочны зардалд 111 тэрбум тавьсан бөгөөд өмнөх оныхоос  дөрөв дахин өссөн байна.Тавилга эд хогшилд 268 тэрбум төгрөг тавьсан нь өмнөх оноос 2.5 дахин нэмэгдсэн. Мэдээллийн технологийн үйлчилгээнд 70 тэрбум төгрөг тусгасан 2024 оныхоос 3.6 дахин өссөн байна. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөрт 1.9 их наяд төгрөг буюу өмнөх оноос 2.5 дахин өссөн байна. Хэнээр ямар үйлчилгээ гүйцэтгүүлэх нь тодорхойгүй, зураг төсөлгүй ажлууд олон байна. Бараа үйлчилгээний зардал 450 тэрбумаас 950 тэрбум болж өссөн байна.

 

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Бүтээмжийг нэмэгдүүлж, үр ашиггүй зардлуудыг хасахыг Засгийн газраас шаардаж байна. Төсвийн орлогын 77 хувийг урсгал зардалд гаргаж байна. Тиймээс энэ үргүй зардлуудыг хасах тусгай шаардлагыг хүргүүлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төсөв, эдийн засаг хоёрыг салгаж ярих боломжгүй. Зардлын хэт их өсөлт, төсвийн тэлэлт нь иргэдийн амьдралд эергээр биш сөргөөр нөлөөлөх, бизнесийн оролцоог бууруулах сөрөг талтай. Төсвийн тэлэлтийг дагаад инфляц хоёр оронтой тоо руу орох, төгрөгийн ханш сулрах эрсдэл рүү оруулна. Бизнес хумигдаж, валютын ханш өснө. Тиймээс 2025 оны төсвийг дахин хэлэлцэж, тодорхой өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай байна. Эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ёстойгэж үзэж байна. Бид төсвийн урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах шаардлагыг тавьж байна. Ингэснээр инфялц, ханшид нөлөөлөх нөлөөллийг бууруулах боломжтой. Ханш 175 төгрөгөөр нэмэгдэхэд инфляц 1 хувиар өсөх эрсдэлтэй. Төсвийн зардлыг 3.6 их наядаар тэлэхэд инфляц дээр 1.5 хувийн нөлөө ирэх тооцоо байна. Төсвийн тэлэлт, зардлын өсөлтийг дагаад импортын хэрэглээ өснө, үүнийг дагаад ам.долларын ханш чангарах, валютын нөөц буурах бодит эрсдэл байна. Засгийн газрын дэвшүүлж байгаа мега төслүүдийг дэмжинэ. Харин 14 мега төслөөр халхавчилж төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг нэмэгдүүлэх эрсдэл байгаа учраас эргэн харах нь зүйтэй. Бид иргэдийн орлогыг хамгаалах акц хийж байгаа учраас төсвийн зардлыг бууруулах шаардлагыг зөвөөр ойлгож  УИХ, Засгийн газар төсвөө дахин хэлэлцэхэд анхаарахыг шаардаж байна”  гэлээ.

Мөн энэ үеэр Хамтарсан Засгийн газарт багтсан МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтыг санууллаа.

МАН-Улсын төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувийг 25 хувьд хүргэж бууруулна. Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 хувиас доош барина.

АН-Төсвийн зардлыг 20 хувиар багасгана.

ХҮН нам-Бизнест ээлтэй татварын орчин бий болгоно, төсвийн зардлыг бодитой бууруулна гэж амласан. Харин энэ амлалтынхаа эсрэг төсөв оруулж ирсэн гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 214 (7458)

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

14 цаг 6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

14 цаг 24 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

18 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

18 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

18 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13