Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

2024-11-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАНДИН

 

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

Тайланд бүс нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр багагүй хүчин чармайлт авч байгаа нь сайшаалтай ч дэлхийн зорилтод хүрэхэд хангалтгүй хэвээр байна гэж онцлон дурджээ.

Мөн 2070 он гэхэд  хөгжиж буй Азийн орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнээ 17 хувиар алдах магадлалтай. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү хүчтэй, амбицтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолсон байна.

Хөгжиж буй Азийн Номхон далайн улс орнуудад Япон, Австрали, Шинэ Зеландаас бусад буюу Гүржээс Самоа хүртэлх Ази Номхон далайн 46 орныг авч үздэг.

Уур амьсгалын өнөөгийн бодлогод дэлхийн дулаарлыг цельсийн гурван хэмээс хэтрүүлэхгүй тогтоон барихаар тусгасан байдаг ч энэхүү төлөвлөгөө аль хэдий 10 жилээр ойртсон болохыг улс орнуудын засгийн газрууд сануулсаар байгаа.

Тайланг танилцуулсан Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацугу Асакава “Уур амьсгалын өөрчлөлт нь бүс нутагт шуурга, халууны давалгаа, үер усны гамшиг зэрэг зовлон зүдгүүрийг авчирч байгаа нь харамсалтай. Түүнчлэн өмнө учирч байгаагүй эдийн засгийн томоохон сорилтын шалтгаан болж байна” гэсэн юм.

Далайн түвшин нэмэгдэж, хөдөлмөрийн бүтээмж буурч байгаа зэрэг нь орлого багатай, эмзэг эдийн засагт хамгийн их хохирол учруулах болно. Мөн хэрэв уур амьсгалын хямрал энэ хэвээр үргэлжилсээр байвал бүс нутгийн 300 сая орчим хүн эрэг орчмын усанд автах аюул бий хэмээн тайланд онцолжээ.

Хэдийгээр 2000 оноос хойш хөгжиж буй Азийн орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тал дээр мэдэгдэхүйц ахиц гарч, 50 хувиар буурсан ч энэ бүс нутаг дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын бараг тал хувийг үйлдвэрлэсэн хэвээр байна.

Үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт, эрчим хүчний эрэлт, дотоодын хэрэглээ нэмэгдсэн зэрэг нь сүүлийн хорин жилийн хугацаанд утааны хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн бөгөөд уг өсөлтийн гуравны хоёрыг Хятад улс эзэлж байгаа бол Өмнөд Ази 19.3 хувь, Зүүн өмнөд Ази 15.4 хувиар нэмэгдүүлжээ.

Ялангуяа эрчим хүчний салбар бүс нутгийн хэмжээнд хамгийн том хий ялгаруулагч бөгөөд нийт утааны 77.6 хувийг үйлдвэрлэж байгаагийн голлох шалтгаан нь чулуужсан түлшнээс шатгаалж байна.

Үйлдвэрлэлийн хяналтгүй байдал, эрэлт дагасан байгальд ээлгүй бодлого зэрэг нь өнөөдөр хөгжиж буй Ази тивийг уур амьсгалын хамгийн их доройтолд өртөх нөхцөл бий болгосныг ч мөн Азийн хөгжлийн банкнаас мэдэгдэв. Ялангуяа “Парисын хэлэлцээрийн 1.5С-ийн зорилтод хүрэх цонх эрчимтэй хаагдаж байна” гэсэн нь анхаарал татаж байлаа. Энэ нь улс орнуудад илүү амбицтай, том хэмжээний нөлөөллийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, цэвэр бохирдлыг бууруулахад шилжих ажлыг хурдасгаж, уур амьсгалын дэвшилтэт технологи, байгальд ээлтэй шийдлүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг уриалсан юм.

Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацугу Асакава “Одоо оройтохоос өмнө эдгээр сөрөг нөлөөллийг арилгахын тулд яаралтай, сайн зохицуулалттай арга хэмжээ авах шаардлагатай” хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 212 (7456)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

46 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

1 цаг 30 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

1 цаг 32 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

1 цаг 34 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

1 цаг 35 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

15 цаг 39 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

15 цаг 39 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

15 цаг 39 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Өчигдөр 17 цаг 51 мин