“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

2024-11-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI)-д нэгдсэн Монголын анхны сонин болсон сайхан мэдээг уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа баяртай байна.

Хэвлэлийн эрх чөлөөний индексийг жил бүр зарладаг “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас  Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгыг 2018 онд танилцуулснаас хойш өдгөө 100 гаруй орны 1700 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагаар эгнээгээ тэлсэн, томоохон санаачилга болон өргөжөөд байгаа юм.

Сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой энэхүү санаачилгыг Хэвлэл мэдээллийн ил тод байдлыг баталгаажуулсан дэлхийн анхны ISO стандарт гэж энгийнээр ойлгож болно.

Хараат бус, тэнцвэртэй, ёс зүйтэй, баталгаатай хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжих, олон нийтэд таниулан алдаршуулах энэхүү санаачилгад нэгдэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ил тод байдлын олон шалгуурыг хангаж энэхүү гэрчилгээг хүлээн авдаг. Одоогоор Newsweek, France TV, CBC/Radio-Canada, Swissinfo зэрэг дэлхийн нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд дээрх стандартыг хангаж, үнэлгээ нь бүрэн дууссан 200 гаруй байгууллагад багтсан бол 1500 орчим байгууллагын баталгаажуулалтын процесс үргэлжилж байна.

Манай улсаас дээрх стандартыг бүрэн хангасан анхны байгууллагаар “Mongolian Fact Checking Center” түүчээлэн хэдхэн хоногийн өмнө гэрчилгээгээ баталгаажуулсан бол манай сонин олон нийтэд зориулсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа энэхүү стандартаар баталгаажсан анхны сонин болж сэтгүүл зүйн хуудаснаа дахин нэгэн тод түүхийг бичилцэж байна.

Сүүлийн жилүүдэд хүчээ авах болсон нийгмийн сүлжээн дэх худал мэдээллийн урсгал дундаас уншигч, үзэгчид үнэн бодитой, найдвартай эх сурвалжаас чанартай мэдээлэл хүлээн авах  зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс ч найдвартай эх сурвалжийг баталгаажуулан, ил тод байдлыг хангаж, эргээд хариуцлагатай сэтгүүл зүйн төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг баталгаалж үнэлдэгээрээ энэхүү стандарт нь уншигч, үзэгчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн, томоохон чухал санаачилга юм.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас Европын Стандартчиллын хорооны ивээл дор JTI стандартыг хараат бус, ёс зүйтэй, тэнцвэртэй баталгаат мэдээллийг үнэ төлбөргүй сурталчлах, түгээх зорилгоор анхлан санаачилсан.

Энэхүү стандартыг хангасныг баталсан гэрчилгээ нь хоёр жил тутамд дахин үнэлгээ хийгдэж сунгагддаг. Олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, нээлттэй, ил тод байдлаа хангаж чадаж байгаа зэргийг дахин хөндлөнгийн үнэлгээгээр баталгаажуулдаг зарчимтай.

2024 онд Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 21 байр ухарсан. Үүний  нэг шалтгаан нь хууль эрх зүйн орчин, сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллах байдал гэж үнэлэгдсэн. Тэгвэл энэхүү JTI стандартыг хангаснаар хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтыг дэмжих замаар нэр хүндийг өсгөх, сөрөг үр дагавраас сэргийлэх боломжтой. Мөн тухайн хэвлэл мэдээллийн байгууллага ёс зүйгүй, мэргэжлийн чадавхгүй, санхүүжилт, эзэмшлийн тодорхой бус нөхцөлд ажиллаж байгаа бол эрсдэл дунд үлдэж, харин JTI стандарт хангасан байгууллагуудын ёс зүйтэй, хараат бус, ил тод үйл ажиллагаа нь хуулийн эрсдэлд орохгүй байхад дэмжлэг болох төдийгүй олон нийтэд мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлээ хүртээмжтэй түгээснээр салбарын нэр хүндийг өргөх юм.

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцын бодлого, нийтлэлийн журмаа олон нийт, уншигчдадаа нээлттэй танилцуулж өдөр тутамдаа баримталсаар ирсэн. Цаашид Монголын олон хэвлэл мэдээллийн байгууллага энэхүү стандартад нэгдэж, ёс зүйтэй, ил тод, мэргэжлийн байдлаа олон нийт болон олон улсад таниулна гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 212 (7456)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

6 цаг 32 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

7 цаг 15 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

7 цаг 18 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

7 цаг 19 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

7 цаг 20 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

21 цаг 24 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

21 цаг 24 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

21 цаг 24 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин