Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлын албан тушаалд томилжээ

2024-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн  тушаалаар гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлын албан тушаалд түр томилжээ. Д.Алтанхуяг нь 1982 онд Ховд аймгийн төвд төрсөн. Тэрээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин юм.

1989-1993 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн. 2000 онд АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль /School of America Ballet/-д суралцсан. 2000 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажилласан. 2002 онд Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчнээр, 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй, 2007 оноос АНУ-ын Бостон балет компанид ажиллаж эхэлсэн. 2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байгаа юм.

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфрид, па-де-тура, “Щелкунчик” балетын Щелкунчик, “Нойрссон гүнж” балетын Дизере, хөх шувуу, па-де-де, “Парисын дарь эхийн сүм” балетын Фебсийн дүр, “Роланд Петит”, С.Прокофьев “Ромео Жульетта” балетын Ромео, Б.Астафьев “Бахчисарайн оргилолт булаг” балетын Вацлав, Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын Франц, Ц.Пучин “Вальпургийн шөнө” балетын Вагхан, А.Адан балетын “Жизель” балетын Альберт, Жорж Баланчин “Серенада”, Жорж Баланчин “Дөрвөн темперамент”, Ж.Кливиан “Сарабанде”, Ж.Килиан “Сех танзе”, “Петит морт”, Л.Минкус “Дон Кихот”, Н.Жанцанноров “Морин хуурын эгшиглэнд бүжиглэхгүй”, Б.Шарав “Зуурдын орон”, Б.Соронзонболдын “Их Доммог”, З.Хангал “Эрдэнэсийн уулс” балетын “Хос дуэт”, “Салхит шувуу” зэрэгт гол дүр, оролцож байжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

10 цаг 56 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

11 цаг 13 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

15 цаг 4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 цаг 16 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

15 цаг 22 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13