Хятадын тал “танк”-наас болсон алдагдлаа “тэг”-лэх тухай захидлаар мэдэгджээ

2024-10-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

Улиг болсон Гашуунсухайт-Ганцмодны хил холболт ажил хэрэг болж магадгүй талаар сүүлийн үед үе үе сүрхий яригдаж байна.

Уг нь 14 жилийн өмнө эхлээд аль эрт холбочих байсан боомт л доо. Хятадын тал ч төмөр замаа хил дээр авчирсан. Гэвч манай төмөр зам гацчихсан. Өргөн, нарийн цариг дээр маргасаар олон жилийг авсан. Тэгж тэгж үүнд ихээхэн анхаардаг этгээдийн хүсэл болсон цариг бүхий төмөр зам тавьсан. Тэр төмөр замын зардал зарцуулалт гэж бөөн будилаан болоод үлдсэн. Энэ яахав, хэзээ нэг өдөр шийдэгдэнэ. Хэдий хэмжээний өртөг хөрөнгийг хэрхэн яаж зарцуулсныг нь Монголын хууль хяналтынхан тогтоох өдөр ирнэ.

Угтаа ингэж гацаасаар, тодруулбал, тухайн үеийн Зам, тээврийн сайд Х.Баттулга “…Өргөн цариг байх ёстой. Тэгэхгүй бол хятадууд танк ачаад ороод ирнэ” гэсээр энэ төмөр замын бүтээн байгуулалт, хил холболт саатсан байдаг. Ингэж хэлээд олон нийтэд нөлөөлсөн нь бас л хачирхалтай байдаг юм. Ямар сайндаа Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамба ердөө өнгөрсөн жил “…Тавантолгой-Гашуунсухайт хүртэлх төмөр замын царигийг тухайн үеийн Засгийн газар шийдээд УИХ-аар хэлэлцүүлээд болно гэсэн хоёрдмол утгатай заалт байсан. Гэвч энэ заалт хэрэгжихгүй явсаар 2012 онд УИХ-ын тогтоол гарсан. Тэр тогтоол дээр Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газар байлаа. Гэвч Н.Алтанхуяг хэрэгжүүлж чадаагүй. Ямар нэгэн байдлаар эсэргүүцэгч нар нөлөөлсөөр байгаад саяхныг хүргэсэн. УИХ-ын 2012 оны тогтоолыг бүр 2020 оны тавдугаар сард хүчингүй болгуулсан. Түүнийг хэн ч бараг мэддэггүй. Тэгээд нарийн царигаар бариагүйгээс Монгол Улс эдийн засгийн маш их боломжийг алдсан. Одоо ч алдаж байгаа. Тэр үед Зам тээврийн сайд байсан Х.Баттулга “…Өргөн цариг байх ёстой. Тэгэхгүй бол хятадууд танк ачаад ороод ирнэ” гэж ярьж байсан. Монголчууд яагаад түүнд итгэснийг би ойлгохгүй байгаа” гэж ярьж байх вэ дээ.

Энэ нь Монголд алдагдсан боломж болсноос гадна Хятадын тал ч алдсан талаар манай төр засгийн удирдлагуудыг очих тоолонд хэлдэг. Үндсэндээ өртөг зардал гаргаж, төмөр замаа хил дээр авчирчихаад 10 гаруй жил болж байгаа юм. Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг “Чайна энержи” компани нь хариуцдаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг энэ компанийн талаар “…  “Чайна энержи” бол дэлхийд нэгдүгээрт бичигдэх эрчим хүч үйлдвэрлэгч компани. Энэ компанийн өөрийнх нь төмөр зам нь хүртэл Гашуунсухайт-Ганц мод орчимд ирчихсэн. Энэ компани бид нарт бодитой санал тавиад хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Гэхдээ санамж бичиг төдий биш гэрээний түвшинд ажиллах бизнесийн ашигтай саналаа хоёр талаасаа хэлэлцээд явж байна. Энэ компанийн хөрөнгө оруулалт бидэнд ус агаар шиг хэрэгтэй.  Гол нь Монголын талд ашигтай, хэт нэг талдаа давуу байдал олгоогүй хэлэлцээр хийх ёстой. Хийх цаг нь ч болчихсон. Үүний ард Хятадын төр засгийн дэмжлэг бий. Манай ард ч Монголын төр засаг бий. Тэгэхээр хамтарч ажиллах боломжтой. Бид Оюутолгой шиг муу гэрээ хийж асуудал дагуулахгүйн тулд анхнаасаа гадны зөвлөхүүдийг ажил­луулж байна. Хэрэв нэг зөв замдаа орчихвол энэ төсөл цаашдаа 200-300 жил монголчуудыг тэжээж тэтгээд явчихна" гэж 2019 онд ярьж байв.

Үнэхээр ч тэдний зүгээс манайд албан ёсоор олон удаа хэд хэдэн санал тавьж, судалгаа шинжилгээ хийж явсан ч бүтэлтэй болоогүй байдаг. Тэр байтугай ТЭЗҮ хийсэн ажлууд нь ч гацаад нурсан. “…Монголын Засгийн газар, төрийн удирдлагууд байн байн солигддог. Шинээр сонгогдсон, томилогдсон дарга нар нь өмнөхийг үргэлжлүүлэхийг хүсдэггүй, огт өөр хувилбар санал болгодог. Ийм нөхцөлд хамтарсан төсөл урагшлах боломжгүй” гэж хэлж байсан удаатай.

Тэгвэл Хятадын “Чайна энержи” компаниас манайд саяхан албан захидал илгээжээ.

Түүндээ хэд хэдэн чухал “санал” дайжээ.

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувь эзэмших саналаасаа татгалзаж байна.

2. Заавал нарийн царигаар холбох ёстой гэдэг шаардлагаа татаж авлаа.

3. Тухайн үед хоёр улсын Ерөнхийлөгч нар тохирч, манай улс хөрөнгө оруулалт хийсэн ч олон жилийн туршид алдагдал хүлээсэн.

4. Монголын тал дангаараа шийдэж, үр дүнд нь манай улс алдагдал хүлээж, хохирол амссан асуудлаар хоёр улсын холбогдох байгууллагууд хэлцэл хийх нь зүйтэй байна.

5. Тэрхүү хэлцлээр тохирсон зүйлийг танай УИХ зөвшөөрсөн тохиолдолд бид алдагдлаа нэхэмжлэхгүй, төслийг үргэлжлүүлэн дуусгаж хилийг холбох шийдэлд хүрээд байна.

Ийм утга агуулга бүхий захидал манай улсад илгээж, Засгийн газар хүлээн авчээ.

Эндээс харахад, одоо манайх дотроо учир зүйгээ олоод, Хятадын талтай тохирчихвол Гашуунсухайт-Ганцмодны хил холболт бэлэн болсон бололтой.

Нөгөөтэйгүүр, Хятадын тал “танк”-наас болж хүлээсэн алдагдлаа “тэг”-лэх саналыг манайд тавьсан байна. Харин манай улс дор хаяж 14 жилийн турш алдагдсан боломжоо хэнтэй, хэрхэн тооцох вэ?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 31 (7455)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

21 цаг 50 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

21 цаг 50 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16