Т.Баатархүү: Бага насны дурсамж онцгой

2024-10-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Шинэхэн цас мэт гэрэлтэх гэнэн томоогүй хүүхэд насны сэтгэлээс гардаггүй сайхан  дурсамж хүн бүхэнд бий. Тэр л сайхан дурсамжаараа хөглөгдөж явах нь хүмүүний нэгэн жаргал ажээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Миний хүүхэд нас” буландаа Монголын урлагийн ертөнцөд нэгэн шинэ өнгө төрх болж яваа залуу дуучин Т.Баатархүүг урьж ярилцлаа.

 

Зургаан залуу зааныг харж бөхийн спортод татагдсан

 

Арын сайхан хангай нутгийн донж маяг нь бүрдсэн дуучин бол түмэн олноо каунтри Баатар нэрээр танигдаж яваа Түмэндэмбэрэлийн Баатархүү билээ. Түүнийг алдрыг аав нь хайрласан бөгөөд өвөөгийнх нь нэрийн “хүү”-г бэлгэшээн залгасан гэдэг. Архангай аймгийн Тариат сум бол түүний төрж, өссөн өлгий нутаг. Эрх дураараа, хөгжөөн цэнгээнтэй бага нас нь тэнд өнгөрсөн ажээ. Хөвгүүдийг хөдөлгөөнтэй, дүрсгүй гэж ярих нь бий. Харин Баатарыг багын найзууд нь сахилгагүй биш ч хурдан шаламгай нэгэн байсан гэдэг. Түүний амьдралд учирсан олон сайн найз бий. Харин сургуулийн босгоор анх алхсан цагаасаа нөхөрлөсөн гурван сайхан найзтай ажээ. “Нөхөрлөл бүр үнэ цэнтэй. Тухайн үеийнхээ дурсамжийг хадгалж явдаг. Гэхдээ нэг нутаг усанд төрж, нэг багшийн гараас эрдмийн үйлсэд шамдаж, цагаан цаас шиг наснаасаа бүхнээ хуваалцаж өссөн дурсамжаараа багын найз онцгой байдаг” хэмээв.

Зургаан залуу зааныг ид хаваа гайхуулан уран барилдаж байх үеэс бөхийн спортод ихэд татагдсан гэдэг. Хангай нутаг олон сайхан хүчтэнтэй. Тиймдээ ч тэднийг харж, үлгэрлэн дурайж үеийн нөхөдтэйгөө барьц авч явсан удаатай. Харин гуравдугаар ангиасаа дуулахын сайхныг мэдэрч эхэлжээ. 2003 онд Тариат сумын 80 жилийн ой тохиож, анхны тайзан дээрээ ая дуугаа өргөсөн байна. Дараа зун нь сургуулийн 80 жилийн ойгоор “Тольтой мөнгөн эмээл”-ийг үзэгчид хоёр дахиулж дуулуулсан нь тодхон санагддаг гэв.

 

Наадам, цагаан сар хамгийн дурсамжтай баяр

Түүний хувьд багадаа хурдан морь унадаг байсан болохоор ч тэр үү, гэр бүлийнхэнтэйгээ инээд хөөр дүүрэн өнгөрүүлдэг, хүсэн хүлээсэн баяр нь наадам байв. Дараагийнх нь цагаан сар гэнэ. “Дүү нараа дагуулаад хамаатнуудаараа явж цайлна, бэлэг цуглуулна. Тухайн үед “Янзага” печень бэлэгт ирэх нь элбэг. Орой ирээд бэлгээ тоолж, хоорондоо солилцдог дурсамж хамгийн сайхан” гэж сэтгэлээс гардаггүй, мартаж боломгүй үеэ хуваалцсан юм.

Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлдээ сонирхолтойгоос гадна чамгүй сайн сурдаг байв. “Арван жилдээ сурч байсан тэр бүхэн минь одоо их хэрэг болдог. Ямар нэгэн пост бичлээ гэхэд уран яруу биш юмаа гэхэд найруулгын алдаагүй, зөв биччихдэг. Хичээлээ дурлаж хийдэг байсны  үр өгөөж юм уу даа” хэмээн ярина. Сурлагаас гадна гэр бүлийн хүмүүжил, багын төлөвшил гэдэг тэр хүний бас нэгэн нэрийн хуудас. Т.Баатархүүгийн аав, ээж нь үгээр биш үйлдлээрээ үлгэрлэх нь илүүтэй ажээ. Зөв бүхнийг харж өссөн хүний хувьд зөнгөөрөө буруу зүйл хийдэггүй гэх нь бий. Ээж нь түүнд “Цаг хугацаа эргэж олддоггүй юм шүү” гэж хэлдэг байсан гэнэ. Харин аав нь урлагийн хүн болохыг мэдэрсэн ч юм уу, тэр чиглэлийн зөвлөгөө өгнө. Хүүхэд наснаасаа дуулах хүсэлдээ жигүүрлэгдсэн тэрээр одоо сонсогчдын таалалд нийцсэн дуучин болжээ. Саяхан “Сэтгэл нэрнэ” пянзаа гаргаж, олон нийтэд пянз сонсох соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулж явна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 30 (7454)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

9 цаг 55 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 15 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

18 цаг 27 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

18 цаг 27 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

18 цаг 27 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин