Гол айлчлалууд: Ерөнхийлөгч асан Н.Назарбаев манай улсад гурван удаа айлчилж байжээ

2024-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр түүнийг  10 цагт Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авах юм Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 32 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улс 1992 онд Алматы хотод ЭСЯ нээж, 2010 онд Астанад шилжин байрласан. Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод ЭСЯ нээсэн түүхтэй.

ХАРИЛЦАН ХИЙСЭН ГОЛ АЙЛЧЛАЛУУД

Монголын талаас:

  • Ерөнхийлөгч Н.Багабанди (1998 он),
  • Ерөнхийлөгч Н.Энхбаяр (2007 он)
  • УИХ-ын дарга С.Төмөр-Очир (2003 он)
  • Ерөнхий сайд П.Жасрай (1994 он),
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх (2019 он)
  • Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн (1992 он, ажлын айлчлал)
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг (2021 он)
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 6 дугаар сард Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцсон.

Казахстаны талаас:

  • Ерөнхийлөгч Н.Назарбаев (1993, 1999, 2008 он)
  • Ерөнхий сайд С.Терещенко (1992 он)
  • Тэргүүн шадар сайд Б.А.Сагинтаев (2015 он)
  • Гадаад хэргийн сайд К-Ж.К.Токаев (2006 он)
  • Ерөнхий сайд К.Масимов 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон.

Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд, Казахстаны хэсгийн дарга Д.Кыдырали 2023 онд Улаанбаатар хотноо болсон ЗГХК-ын IX хуралдааныг даргалсан байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

12 цаг 10 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

12 цаг 27 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

16 цаг 19 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

16 цаг 30 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

16 цаг 36 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13