Энэтхэгчүүд уламжлалт баяраа тэргэл сар гарахад тэмдэглэдэг

2024-10-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

О.ЭНХЖИН

 

Дэлхийн улс үндэстэн бүр уламжлал болгон тэмдэглэдэг баяр наадамтай байдаг. Тиймээс орон орны хамгийн сонирхолтой баярын тухай мэдээллийг хүргэж байна.

 

Энэтхэг: Хавартай золгосны баяр Холи

 

Энэтхэг даяар эртнээс уламжлагдан ирсэн баяр болох Холи нь Хинду шашинтнуудын хувьд хамгийн чухал баяруудын нэг байдаг. Тус баярыг өвлийн улиралын сүүлчээр буюу Хинду шашны сар нарны хуанлийн сүүлчийн тэргэл сар гарах өдөр тэмдэглэдэг. Шашинтай эсэхээс үл хамааран бүгд уг өдрийг тэсэн ядан хүлээж, хамаг муу бүхнийг мартан хамтдаа бүжиглэн нааддаг байна. Холигийн өмнөх шөнө Холика Дахан гэгддэг гал тахих ёс үйлдэж, баярын өдөр хөгшин залуу гэлтгүй өнгөт нунтаг эсвэл будагтай ус бие бие рүүгээ цацаж тоглох бөгөөд хормын дотор гудамж талбай тод өнгөөр солонгорч, булан тохойгүй хөгжим, хуураар цалгиж жигтэйхэн дуу шуутай болдог байна. Айлд зочлон ирсэн гийчдээ гэрийн эзэд мөн л толгойноос, хөл хүртэл нь өнгийн хувцас өмсөж, бэлдсэн идээ ундаагаараа харамгүй дайлдаг. Өвлийн хүйтэн, хатуу өдрүүдийг үдэн, хаврын налгар, өнгөтэй, өөдтэй өдрүүдийг бэлэгдэн тэмдэглэдэг байна.

 

Мексик: Талийгаачийг дурсах өдөр

Арваннэгдүгээр сарын 2-нд болдог Диа де лос Муертоз буюу “Үхэгсдийн өдөр” нь Азтекийн соёлоос гаралтай бөгөөд өөд болсон хайртай дотны хүмүүсдээ хүндэтгэл үзүүлэх зорилготой юм. Нөгөө ертөнцөөс төрөл төрөгсдийнхөө сүнсийг урьж цайлахын тулд хүмүүс гэртээ талийгаачийн дуртай хоол ундаар тахилын ширээ засаж, амьд байхдаа хэрэглэж байсан эд зүйлсээр нь мөн чимэглэж, ирэх замыг нь чиглүүлэн гэрэлтүүлэх лаа асаадаг. Амьдрал болон үхлийг бэлгэддэг хумсан цэцэг гэх алтан шаргал өнгийн дэлбээтэй ургамалыг гудамж талбай, гэр орон гээд булан тохойгүй л баглаа баглаагаар чимэглэдэг бөгөөд энэ цэцгийн анхилам үнэр, тод өнгө нь талийгаачдийн сүнсийг гэр бүл найз нөхөдтэйгөө уг баярыг тэмдэглээд буцах замд нь үдэж өгч, тайтгаруулдаг гэж үздэг. Дараа нь хамаатан саднаараа нэг дор цуглан нижгэр найр хийж, дуулж, бүжиглэн хөгжилддөг байна.

 

Испани: Улаан лоолийн баяр

Ла Томитана нь хамгийн анх 1945 онд жижиг тосгонд хоорондоо улаан лоолиор байлдаж тоглож байсан залуу хүүхдүүдээс эхлэлтэй. Ямар нэгэн онцгой утга учир байхгүй ч жил болгоны наймдугаар сарын сүүлийн лхагва гарагт Бунолийн иргэд урьдаас бэлдэж тараасан улаан лоолиор бүтэн өдөржин шидэлцэн нааддаг баяр юм. 1950 оны үеэр уг баярыг хэтэрхий замбараагүй гэж үзэн хориглож байсан ч иргэд үүнд нь дүргүйцэн олон аргаар эсэргүүцэж тэмцсэний эцэст 1957 оноос хойш улаан лоолийн тогтсон хэмжээтэйгээр албан ёсоор тэмдэглэх болж, бүр дүрэм хүртэл гаргасан байдаг. Үүнд, улаан лоолиос өөр зүйл шидэхгүй. Оногдосон хүнийг гэмтээхгүйн тулд шидэхээсээ өмнө улаан лоолио няцлах. Хамгаалалтын ажилтнуудын зааврыг дагаж мөрдөх. Хамаагүй шидэхгүй байх. Барилга руу шидэж болохгүй. Өдөрлөг дууссаны дараа нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцох зэрэг орно.

 

Герман:Шар айрагны баяр

Дэлхийн хамгийн том шар айрагны баяр болох Октоберфест нь 16-18 хоног үргэлжилдэг бөгөөд есдүгээр сарын сүүлчээр эхэлж, аравдугаар сарын эхний амралтын өдөр хүртэл үргэлжилдэг. Энэхүү өдрүүдийг Германчуудийн хамгийн дуртай баяруудын нэг гэж хэлэхэд буруудахгүй. 1810 оны аравдугаар сард хунтайж Людвиг болон гүнж Тереза нарын хуримын ёслолын үеэр хурдан морины уралдаан болж Октоберфестийн эхлэлийг тавьжээ. XIX зууны дунд үе гэхэд  шар айргийн майхан болон бусад үзвэрүүдээр хүрээгээ тэлж, үндэсний хувцасаа өмсөж, ардын хөгжим, бүжгийн үзүүлбэр үзүүлэн зорин ирсэн мянга маянган жуулчдад соёлоо танилцуулан сурталчилдаг байна.

 

Тайланд: Шинэ жилийн баяраараа ус цацалцдаг

Тайландын шинэ жилийн баяр буюу Сонгкран нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 13-нд болдог. Амралтын өдөр таарвал 14-15 хүртэл үргэлжилдэг. Уг баярын үеэр Тайландчууд гудамжаар хувинтай ус, усан буу барин явж, зөрж өнгөрсөн хэн рүү ч хамаагүй ус цацан мэнд хүргэдэг ба үүний учир нь муу энэергиэс цэвэрлэгдэн ангижирч, шинэ ондоо аз жаргал, ололт амжилтыг дагуулахыг бэлгэддэг байна. Уг баярт гадаад дотоодын хэн бүхэнд нээлттэй тул орон орны жуулчид уг баярт оролцохоор ирдэг.

 

Бразил: Өнгөлөг багт наадам

1723 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг Рио-де-Жанейрогийн багт наадам нь дэлхийн хамгийн өнгөлөг, үзэмж төгөлдөр баяр гэж тооцогддогоос гадна энэ өдөр хоёр сая орчим хүн цуглардаг гэдгээрээ онцлог юм. Мөн үүнээс гадна Рио хотод үйл ажиллагаагаа явуулдаг самба бүжгийн 200 гаруй сургууль, клубууд бараг жилийн турш үзүүлбэрээ бэлдэхээс гадна хувцас чимэглэл дээрээ ихэд анхааран ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. мягмар ГАРАГ. № 29 (7453)

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06