Т.Доржханд: Эрчим хүчний реформыг эсэргүүцээд байгаа хүмүүс над дээр хүрээд ир

2024-10-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Шадар сайд Т.Доржханд эрчим хүчний реформыг эсэргүүцэгчдийг мэтгэлцээнд урьжээ.  Тэрээр энэ тухайгаа “Өнөөдөр бүгд Улаанбаатар хотод төвлөрөөд байна. Яагаад гэвэл Улаанбаатар хотод амьдрахад хямд, орон нутагт амьдрахад үнэтэй байна. Мөн нийслэлийн гэр хороололд нүүрсээ түлж байгаа хүмүүс байшинд амьдардаг иргэдээс 4-5 дахин их зардал гаргаад байна. Хамтарсан Засгийн газар энийгээ шударга болгоё, зах зээлийнх нь зарчимд шилжүүлье, гэр хороололд байгаа олон өрхийг орон сууцанд хамруулъя гэдэг хөтөлбөр зоригтой гаргаад явж байгаа. Ийм юм ярихаар “Ард түмний орлого бага байна, эхлээд та нар эрчим хүчээ шийдчихээд дараа нь үнэ тарифын асуудлаа шийд” гэдэг популзим хийж байгаа хүмүүс их байна. 40 жилийн хугацаанд та нар ингэж ярьсаар байгаад нэг ширхэг үйлдвэр шийдсэн юм уу. өнөөдөр яг юу шийдсэн юм.  Юу ч байхгүй шүү дээ. Эрчим хүчний салбар монополь болоод үр ашиггүй явсаар унасан. Монгол Улс бол эрчим хүчний хамгийн их нөөцтэй. мөртлөө ямар нэг шалтгаанаас болоод төслийг нь унагаагаад байдаг, эсэргүүцдэг, ард түмэндээ хайртай гэдэг дүр гаргаж ирдэг. Ард түмэндээ хайртай нэрийн дор энэ реформыг эсэргүүцээд байгаа хүмүүс хүрч ирж надтай мэтгэлц. Ямар шийдэл байгаа юм, яаж энэ асуудлыг шийдэх гээд байгаа юм. Засгийн газрын хувьд хамтарсан , популизмыг сөрөөд өнөөдөр жаахан гашуун ч гэсэн урт хугацаандаа хэрэгтэй том шийдвэрүүдийг гаргана,  гаргахын төлөө явна. Үндэсний хороог ахалж байгаа хүний хувьд энэ реформыг амжилттай хийнэ. Яагаад вэ гэвэл бүх нөхцөл нь бүрдчихсэн. Маш олон хөрөнгө оруулагч эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийе гээд хүлээж байна. Урт хугацаандаа үнэ уначих юм байна, эрчим хүчний хувьд бие даасан тусгаар улс байж чадах юм байна гэдэг итгэл үнэмшил байна. Реформ гэдэг бол зөвхөн үнэ өөрчлөх асуудал биш. Реформ гэдэг бол дутагдалтай байгаа, гацчихаад байгаа эдийн засгийг яаж тэлэх юм.Эрчим хүчний асар их нөөцтэй хэрнээ өөрсдийнхөө ч хэрэгцээг ч хангаж чадахгүй. Ийм хөгийн байдалтай байгааг зогсоох ёстой. Монгол Улс дунд, урт хугацаандаа эрчим хүчийг экспортолно.Эрчим хүчний асуудлаа шийдэхгүй бол агаарын бохирдлоо шийдэж чадахгүй, орон сууц барьж чадахгүй, цалин тэтгэврийг нэмэгдүүлж чадахгүй” гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: www.polit.mn 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

16 цаг 5 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

16 цаг 8 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

16 цаг 11 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

16 цаг 13 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

23 цаг 1 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

23 цаг 6 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

23 цаг 6 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин