Алтан шар замын эзэд амжилт бүтээлээ дүгнэж, алдаа оноогоо хэлэлцэж байна

2024-10-25
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баяр өнөөдөр эхэлж байна.  Баярын үйл ажиллагаа өглөөний 09:00 цагт Монгол Улсын авто замын сүлжээний эхлэл цэг дээр хүндэтгэл үзүүлснээр эхэлж, Зам тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал зэрэг албаны хүмүүс нээж үг хэллээ.

Энэхүү үйл явдалд  мөн авто замын салбарын үе үеийн ахмад буурлууд, салбарын хөгжилд хамтын хүчээр бүтээн байгуулалтыг цогцлоож буй төр, хувийн хэвшлийн түншлэгч байгууллагууд, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтан албан хаагч нар  хүрэлцэн ирсэн байлаа.

“Авто замчдын баяр” 10:00 цагаас “Корпорэйт Конвеншн Центр”-т  үргэлжилж, ажил үйлсээ дүгнэсэн, алс хэтээ төлөвлөсөн ажил хэрэгч байдлаар үргэлжилж байна.

Баярын хуралд авто замын салбарт ажил амьдралаа зориулсан ахмад үеийнхэн, бүтээн байгуулалтын их ажлыг ид цогцлоож буй дунд үеийнхэн, ирээдүйд авто замын салбарт хүч түрэн орж ирж улс орны хөгжлийг түүчээлэх оюутан залуус, инженер техникийн мэргэжлийн сонирхон сонгож буй ахлах ангийн сурагчид гээд өнөр олуулаа  хүрэлцэн иржээ.

Түүхт 95 жилийн хугацаанд авто замын салбарынхан улс орны нийгмийн хөгжил, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй ачаа, тээврийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх зорилгоор 10 мянга орчим км авто зам, 17 мянга орчим урт метр төмөрбетон гүүрийг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсныг Зам, тээврийн яамны удирдлагууд онцолж байлаа.  2024 онд 1000 гаруй км авто зам ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг мөн дуулгалаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан баярын хуралд илгээсэн мэндчилгээндээ “Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, эдийн засгийн дэд бүтцийг байгуулах зорилтын хүрээнд “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг хэрэгжүүлж, 5 босоо, 3 хэвтээ тэнхлэгийн авто замын олон улсын коридорыг байгуулж, аймгийн төвүүдийг хооронд нь болон ойролцоох хилийн боомттой холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх 4440 км хатуу хучилттай авто зам барих томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэдгийг дуулгалаа. Мөн Монгол Улсын Засгийн газраас анх удаа 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжил рүү чиглүүлэн боловсруулж, эдийн засгийн өндөр ач холбогдолтой дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр УИХ-д өргөн барьсан.

Энэ ажлын хүрээнд эдийн засгийн ач холбогдолтой томоохон авто зам болох Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор, Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн тээвэрлэлтийн хамгийн өндөр үр ашигтай хэсэг болох Хөшигийн хөндий-Налайх-Чойр-Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замыг төр- хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ” гэдгийг цохон тэмдэглэлээ.  

Мөн салбарын сайд Борхүүгийн Дэлгэрсайхан баярын хуралд хүрэлцэн ирсэн авто замын салбарынханд хандан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд авто замын салбарт хэрэгжүүлэхээр тусгасан эдийн засгийн өсөлтийг хангах автозамын сүлжээг бий болгох зорилтын хүрээнд томоохон суурин газруудыг хилийн боомттой холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн автозам барихаар төлөвлөж байгааг дуулгаад, Зам, тээврийн яам, авто замын салбарынхан, авто замчид та бид энэхүү том зорилтыг нэр төртэй, амжилт бүтээл дүүрэн биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ. 

     “ Хамтарсан Засгийн газрын шийдвэр бүсчилсэн хөгжлийн суурийг тавьж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбохын тулд ирэх дөрвөн жилд 4,440 км орчим авто зам барихаар төлөвлөсөн. Үүнээс ирэх жил зүүн бүсэд 864.8 км авто замын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэдгийг  ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлж байна.

Мөн энэхүү бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын зүгээс төр-хувийн хэвшлийн түншлэлийг онцгойлон анхаарч дэмжин ажиллана гэдгийг ЗТЯ-ны Зам тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа тодотгон хэллээ.  

Монгол Улсын хөгжил, дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх алтан шар замын сүлжээ бол улс орны хөгжлийг түүчээлэгч гол салбар  билээ. Баярын хурал салбарын шилдэгүүдийг тодруулж, шагнал гардуулах, авто замын салбарыг сонгон суралцаж буй шинэ залуу үеийн төлөөллийг урамшуулах, алтан шар замын эздэд ая дууны цэнхэр хадгаар мэндчилгээ дэвшүүлэх гээд олон сайхан  арга хэмжээгээр үргэлжилж байна. Монголын авто замчдын алдар, ажлын амжилт үеийн үед батжин хөгжих болтугай!

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

5 цаг 29 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

5 цаг 34 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

5 цаг 34 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 2 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин