УИХ-ын гишүүд АТГ-т очиж “авлига” амласан уу?!

2024-10-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

УИХ-ын дарга, гишүүд өчигдөр АТГ-т очжээ. УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлснээр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗБХ-ны дарга, гишүүд АТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд санал солилцсон байна. АТГ-ын дарга З.Дашдаваа “…АТГ анх байгуулагдсан өдрөөс хойш нийт 12079 эрүүгийн хэрэг шалгаж, 3 232 407 259 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ. 2021, 2022 онд гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын хөрөнгө буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон. Авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилтын хүрээнд Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэмт хэргийн улмаас хураасан, битүүмжилсэн хөрөнгийг захиран зарцуулах тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах шаардлагатай” гэж танилцуулжээ. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “…Авлига бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил юм.  Таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй УИХ-аас парламентын тогтолцоог улам бүр бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд бодлогоо төвлөрүүлж, өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглэгдэж буй 318 хуулийн зүйл, заалт тус бүрд судалгаа хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 гаруй заалт байгааг засна. Мөн нийгмийн харилцааны 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь авлига үүсэх, албан тушаалаа урвуулан ашиглах үндэс суурь болж байна. Тиймээс хуулиас давсан журмуудыг цэгцэлж, нийгмийн хэм хэмжээг хуулиар зохицуулахад УИХ анхааран ажиллана. УИХ-аас 2023 онд батлагдсан 2023-2030 онд хэрэгжих Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, 2024 онд батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа УИХ-д, олон нийтэд мэдээлж ажиллахыг үүрэг болгож байна” гэжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэхдээ “…Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд АТГ-ын бодлого, үйл ажиллагааны талаар асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хүүхдийн шударга байдлын үнэлгээний явц, ЖДҮ-ийн сан, Боловсролын зээлийн санд хийсэн шалгалт, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тус байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зэрэг асуудлаар асууж тодрууллаа” гэсэн байна.

Энд нэг зүйл анхаарал татаж байгаа нь УИХ-ын гишүүд АТГ-т очоод “Тус байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зэрэг асуудлаар асууж тодрууллаа” гэсэн нь анхаарал татаж байгаа юм. Энэ нь "авлига" санал болгосон явдал биш биз.

Яагаад гэвэл АТГ бол УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс эхлээд авлигад өртөх эрсдэлд хяналт тавих, магадгүй авлигад өртсөн бол мөрдөн шалгах үүрэг бүхий байгууллага юм. УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тухайд 8.1-т “…Гишүүн дараах бүрэн эрхтэй” гээд 8.1.25-д “…хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэн зөв гаргах” гэж заажээ. Мөн 44 дүгээр зүйлээр УИХ-ын гишүүд хориглох үйл ажиллагааг заахдаа 44.1-т “…Гишүүнд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 44.1.8-д “…гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх” гэсэн байна.

Ер нь бол УИХ-ын тухай хуулийн 3 дугаар зүйлд УИХ-ын үндсэн зорилт чиг үүрэг, бүрэн эрх зарчмыг тодорхой зааж өгсөн. Тэнд “…УИХ-ын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино”, “… УИХ хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй”, “…УИХ-ын үйл ажиллагаа нь Үндсэн хуульд зааснаар ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх, түүнчлэн бие даасан, нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэнэ” гэсэн. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох эрх үүрэгтэйг л зааж өгсөн. Харин УИХ болон АТГ-ын харилцах байдлыг Авлигын эсрэг хуулийн 26.1-т “…УИХ авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар АТГ-ын мэдээллийг жил бүр мэдээлнэ” гэсэн байдаг. АТГ албан ёсоор мэдээллээ өгч, түүнийг нь УИХ-аас олон нийтэд дамжуулах тухай ойлголт юм. Нэг үгээр хэлбэл, тэдний харилцаа УИХ-ын танхимд явагдах учиртай.

Нөгөөтэйгүүр, Авлигын эсрэг хуулийн 15.1-т “...АТГ нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн” гэж заажээ. Мөн хуулийн 16 дугаар зүйлд АТГ-ын үйл ажиллагааны үндсэн зарчмыг “…АТГ нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална”, “…Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 207 (7451)

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

8 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

9 цаг 24 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

17 цаг 55 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

17 цаг 55 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

17 цаг 55 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин