Э.Батшугар: Жижиг хувьцаа эзэмшигчдээ хамгаалах тогтолцоо хэрэгтэй байна

2024-10-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар дараах санал зөвлөмжийг өгч ажиллажээ. Тэрээр  "Нэгдүгээрт, актив удирдлагын компани болон кредит оноо, зээлжих зэрэглэлийг тогтоох онооны систем манай улсад хэрэгтэй. Монголбанк өнөөдрийн байдлаар БНСУ-ын "Камко" компаниас зөвлөгөө аваад ажиллаж байна. Кредит оноо,  зээлжих оноог санхүүгийн зах зээл нь хөгжсөн улс орнуудын жишгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр бүх зээлдэгч нараа тодорхойлох,  санхүүгийн сахилга баттай иргэдээ урамшуулдаг систем рүү шилжинэ. Зээлжих зэрэглэлийг тодорхойлсноор ББСБ,  банкны салбарт эерэг нөлөө авчирна. Хоёрдугаарт, хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээл дээр ярих зүйл их байна. Бидэнд жижиг хувьцаа эзэмшигчдээ хамгаалах тийм тогтолцоо хэрэгтэй. Монголд 1990-ээд оны эхээр хувьчлагдсан ч өнөөдөр хувьцаа нь арилжаалалдаагүй  компаниуд олон бүртгэлтэй байдаг. Хувьцаат компани болчихсон ч арилжаа хийхгүй байгаа хувьцаат компаниудыг хөрөнгийн биржээс одоо хасах хэрэгтэй.Гуравдугаарт, Лондоны хөрөнгийн биржийг харахад алтернатив инвестмент маркет, мэйнборд гэж хоёр тусдаа самбар байдаг. Үүгээр дамжуулж залуучууд бизнесийнхээ санааг үнэлж 20-30 хувийн хувьцаагаа зарж  тус хөрөнгөөрөө бизнесээ өргөжүүлдэг.

Хувьцаа эзэмшигчид ч өгөөж хүртдэг. Манай улсын хувьд энэ тогтолцоо руу шилжсэнээр стартап болон бизнесээ эхэлж буй иргэдэд гарааны хөрөнгөө босгох боломж бүрдэх юм. Дөрөвдүгээрт, хөрөнгийн биржээс хувьцаа шууд худалдаж авах боломжийг нээмээр байна. Иргэд ковидын үед хоёр их наяд төгрөгөөр  койн худалдаж авсан.  Яагаад гэхээр  гар утас аппликэйшн ашиглаад шууд койн авах боломжтой. Харин хувьцааг олон үе шат дамжиж худалдаж авч байна. Онлайн арилжаа хийж байгаа компаниудыг олон нийтэд таниулах хэрэгтэй гэж бодож байна. Мөн манай хөрөнгийн бирж өглөө 10-13 цагийн хооронд арилжаагаа хийж байгааг уртасгаж ажлын найман цагаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Ингэснээр хөрвөх чадвараа нэмэгдүүлнэ. Тавдугаарт, интропобилит гэж ярьдаг. Энэ нь  хоёр эксченждуал листинг хийхдээ хоорондоо хөрвөх чадварыг нь нэг байлгадаг. Олон улсад Казахстан, Лондоны хөрөнгийн бирж 2008 онд хоорондоо хийгээд Казахмус компани Лондон ч Листэд болсон Казахстаны Эксченжид ч Листэд болж хоорондоо шууд хөрвөх чадвартай байсан юм.

Энэ бол Хөрөнгийн биржийг маш ихээр дэмждэг. Би  тухайн үед Лондоны ЖэйПи Морган хөрөнгө оруулалтын банкинд үнэт цаас болон хөрөнгө босгодог байхдаа харж байсан. Зургадугаарт, манай хөрөнгийн бирж арилжаагаа Торонто, Австралийн эксченж, Лондоны хөрөнгийн биржтэй интропобилит хийчихвэл гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж хөрөнгийн бирж тэлэх бүрэн бололцоотой байна. Ингэснээр дотоодын компаниуд хөрөнгийн биржээр дамжуулан гадаадын хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Үүний тулд бид өөрсдөө сайн идэвхтэй ажиллах  ёстой. Долдугаарт, сүүлийн үед уул уурхайн бирж дэнчингийн мөнгө авчхаад  оролцоогүй худалдан авагчдынхаа мөнгийг буцаж өгөхгүй өөрсдөө банкинд тавиад тэрнээсээ хүү авч өөрсдийнхөө орлогоо нэмэгдүүлж байна гэсэн шүүмжлэл гарж байна. Үүнд хяналт тавих ёстой.

Наймдугаарт, Засгийн газрын бондын арилжааг иргэд худалдаж авах бололцоог нээж өгмөөр байна. Өнгөрсөн жилүүдийг харахад засгийн газрын бондыг ганцхан банкнууд авдаг байсан. Тиймээс засгийн газрын бондын арилжааг хөрөнгийн биржээр арилжаалж олон нийт нээлттэй оролцох боломжийг нээх хэрэгтэй. Хамгийн сүүлд хэлэхэд, Санхүүгийн зах зээл хөгжсөн оронд хөрөнгийн бирж нийт санхүүгийн зах зээлийн 50 хувийг  эзэлдэг бол байдаг.  Монгол Улсын хувьд  55 хувийг эзэлж байна. Хөрөнгийн бирж хөгжсөнөөр хувийн хэвшилд хөрөнгө татаж бизнесээ тэлэх том үүд хаалга нээгдэх юм" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

5 цаг 53 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

5 цаг 56 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

10 цаг 37 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

10 цаг 40 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

15 цаг 1 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15