Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан зөвлөхүүдээ сонгожээ

2024-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6 дахь хэсэг болон бусад холбогдох журмыг үндэслэн зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинээр баталжээ. Уг зөвлөлд Сайдын зөвлөх Л.Төмөрбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн захирал Б.Дамдиндорж, Цус сэлбэлт судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Т.Болормаа, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн зөвлөх О.Баяр, Дэлхийн банкны Эрүүл мэндийн зөвлөх Ц.Уранчимэг нар ажиллахаар болсон байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  "Зөвлөлдөө аль болох олон салбарын төлөөлөгчдийг багтаахыг зорьсон. Салбарын тулгамдсан асуудлыг олон талаас нь ярилцан хамтран шийдвэрлэж байхаар тогтлоо" гэв.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйл:

Монгол Улсын сайд өөрийн ажлын хэсэгтэй байж болно. Сайдын эрхлэх ажлын хүрээн дэх чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх, шийдвэрлэхэд сайдад зөвлөх үүрэгтэй сайдын зөвлөл ажиллана. Сайдын зөвлөлийн ажиллах нийтлэг журам, сайдын ажлын хэсгийн орон тооны хязгаар, зардлын төсвийг Засгийн газар тогтооно гэж заажээ.

Эх сурвалж:www.polit.mn 

эмч эмнэлэгийн ажилтануудаа чадавхижуулж цалин хөлсийг нь нэмэгдүүлэхэд анхаарна уу гэж хүсье дээ
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

6 цаг 44 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

6 цаг 47 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

11 цаг 27 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

11 цаг 30 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

15 цаг 52 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15