Х.Баттулга АН-ын дарга болохоор “хөдөллөө” гэв үү?!

2024-10-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

Өдгөө УИХ-д 42, Засгийн газарт найман “суудал”-тай АН дотроо зодоонтой л байна. Орон нутгийн сонгуулийн дүн гарсан оройноос эхэлсэн дотоод зөрчил нь нэгэнт савнаасаа халиад гадагшилжээ.

Анхнаасаа таван нам, арван фракц дээр үүссэн болоод ч тэр үү, энэ намыг эвлэхийг үзнэ гэдэг сүүл рүүгээ хэцүү л харагдах болов. Зарим нь “АН-ынхан “ингэж зовж байхаар анхны таван намаараа, аль эсвэл арав гаруй фракцаараа салаад явбал таарна. Эхнэр нөхөр байтугай эрүү толгой салдаг гэж үг байдаг. Эхнэр нөхөр ч биш, үзэл бодол таарахгүй бол ингэж зовж юугаа хийнэ вэ” гэх хүмүүс гарч ирж байна. Сонин л санаа. Бодох л бодол.

УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явдаг болчихсон. Жижиг намууд УИХ-д суудал авах боломжтой. Өмнөх УИХ-д ганцаараа байсан Т.Доржханд одоо долоон дүүтэй болсон. Сонгуулийн өмнөхөн “Үндэсний эвсэл”-ийг байгуулсан Н.Номтойбаяр, энэ сонгуулийн жилд ИЗНН дээр очоод дарга нь болсон АН-ын Б.Батбаатар нар УИХ-д ороод ирсэн. Ер нь бусад жижиг нам өөдтэй байсан бол УИХ-д суудалтай болох бүрэн боломжтой байв. Холимог тогтолцооны  ач л даа. Тэгэхээр АН-аас жижиг намууд гарвал боломж бий гэсэн үг л дээ.

Гэхдээ АН-ынхан ингээд яагаад ч юм хэрэлдээд, юугаа ч юм булаалдаад байдаг. Хэн нь ч хэнийгээ хүлээн зөвшөөрдөггүй онцлогтой.

Санаагаар болдог бол АН-ынхан тэртээх 2000 оноос үүсэлтэй олон нам, олон фракцын зарчмаа халаад, ах аа, эгч ээ гэж дагаж явдгаа болиод, АН-аа л гэж бодоод улс төр хийвэл нэгэн цул болох боломж бас бий. Тэгж чадах эсэх нь эргэлзээтэй л дээ.

Сая Орон нутгийн сонгууль зарлагдахад, нэр дэвшигчид нь тодорч байхад таг дуугүй байсан АН-ынхан сонгууль дуусангуут энд тэндээс гарч ирээд ёстой нэг бужигнаж өгч байна. Гэвч “АН-ынхан бужигнаад байна” гэхээр арай худлаа байна.

Аль 2023 оны эхнээс АН-аа ахин нэгтгэж нийлүүлэх гээд ядаж байсан Лу.Гантөмөр даргыгаа хоёр “экс” нь хяхаж хавчаад үйлийг нь үзээд байсан. Сүүлийн өдрүүдэд өнөөх нь л үргэлжилж байна. Гэхдээ нэг “экс” нь илүү идэвхтэй улс төр хийж байна.

Ерөөсөө энэ Орон нутгийн сонгуулиар хотод МАН ялсан нь АН-ыг Х.Баттулга төлөөлснөөс л болсон шүү дээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй хотод элэгтэй АН-ын олон залуу улстөрч хотын сонгуульд нэр дэвшигчид тодроход нулимстай л үлдсэн. АН-аас хотын сонгуульд Х.Баттулгын хүмүүс л нэр дэвшсэн. Тэр байтугай өмнө нь бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийг нэр дэвшүүлж АН-ын нэр хүндэд пад хар толбо тогтоож өгсөн. Хүчирхийлэл бол АН-ын хамгийн их үзэн яддаг “үзэл” шүү дээ, уг нь.

Яг үнэнийг хэлэхэд АН-ынхан өөрсдөө намаа дахин эмхэрч байх үеийн дотоод сонгуульдаа хайнга хандсаны л гор, эсвэл үр дүн нь энэ. Хэд хэдэн дотоод сонгууль явагдаж, Х.Баттулга ажилласаар байгаад Хотын АН-ыг авчихсан юм. Тэгэхээр саяын Орон нутгийн сонгууль ийм л болох байсан нь ойлгомжтой л доо. Хамгийн гол нь Х.Баттулга гарч ирсэн нь Х.Нямбаатарт илт илүүрхэж ялах боломж олгосон. АН хотод унах нь дэндүү тодорхой байсан. Сонгуулийн дараа энэ ялагдлыг нөгөөх л “хойд хар овоохой” Лу.Гантөмөр рүүгээ чихэх гээд үзэж байна. Голдуу хэний хүмүүс юу яриад байгааг хүн болгон харж л байгаа даа.

Энэ нь цаагуураа дахиад л Х.Баттулгын далд санаа явж байгаа юм. Тэрбээр ингэж байгаад Лу.Гантөмөрийг унагаад оронд нь АН-ын дарга болохоор зүтгээд эхэлчихлээ. Тэр нь түүний үйлдлүүдээс тодорхой харагдаж байна.

Саяын Орон нутгийн сонгуулиар ч түүнд АН-ын ялалт чухал биш байсан. “Хүүхэд хөгжлийн дэвтэр” гээч төрөөгүй хүүхдийн төмөр өлгий шиг зүйл ярьсан нь лав АН-д ялалт авчрах PR биш байв. Харин мань эр өөрөө юм уу, өөрийнхөө гишүүдээр санаачлуулаад УИХ дээр хуулийн процесс явбал 2-3 жилийн ажил болно. “...Х.Баттулга ийм зүйлийг зүгээр яриад байх хүн биш, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа юм” гээд байсан нь зөв “онош” бололтой. Сүүлд яригдаж байгаагаар, тэр Лу.Гантөмөр рүү хүчтэй дайралт хийж унагаад, оронд нь АН-ын дарга болно, тэгээд түүгээрээ дамжуулаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ нээх гэнэ.

МоАХ-ынхон ч “Үндсэн хуулийн зөвхөн нэг удаа гэдэг өмнөх Ерөнхийлөгч нарт үйлчилж болохгүй” гэж үзэж буй аж. Бас “…Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялах юм бол Х.Баттулгад ихээхэн боломж гарна” гэсэн яриа байх юм. Юу ч гэсэн үг юм, бүү мэд. Ямартай ч Х.Баттулга АН-ын дарга болохоор “хөдөллөө” гэх яриа, мэдээ улс төрийн хүрээнд битүү яригдаад эхэллээ. АН-ынхан харин яаж хүлээж авах юм бол доо...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 202 (7446)

 

 

Онц их хурал яаралтай зарлаж болохгүй байгаа зүйлүүдийг байранд нь тавих.
aimaar shunal vee
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

10 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

11 цаг 13 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

11 цаг 15 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

11 цаг 17 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

11 цаг 17 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин