УИХ-ын гишүүд Монголбанкийг “буллидэв”

2024-10-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН, С.УРТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, нийт гишүүдийн 56 хувь нь дэмжиж баталлаа.   Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгов. Өчигдрийн хуралдаанд гадаад томилолттой 12 гишүүн байсан бол дөрвөн гишүүн эрүүл мэндийн шалтгааны улмаас, нэг гишүүн чөлөөтэй гэх шалтгаанаар хуралдаа суугаагүй.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас тоймлон хүргэж байна. 

 

“Монголбанк молигодохоо боль”

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Хэд хэдэн зүйлийг мөнгөний бодлоготойгоо уялдуулж тодорхойлох зайлшгүй шаардлага байна. Ипотекийн зээлийн үндэсний тогтолцоог урт хугацаанд бий болгоход Монголбанк уриалж манлайлан оролцох ёстой гэж би ойлгож байгаа. Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарч болохгүй.  Нэг жилд 20 мянган айлын орон сууц худалдаалагдаж байгаа. Үүнээс 30 гаруй хувь нь арилжааны банкны зээлээр, дахиад 30 хувь нь зургаа болон найман хувийн ипотекийн зээлээр, үлдсэн нь 30 хувиа төлчхөөд 2-3 жил хүлээж байна. Тэгэхээр ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэх, зорилтот бүлэг рүүгээ хандуулахад зайлшгүй мөнгөний бодлого гол үүрэгтэй байх ёстой. Энэ асуудлыг 2025 оны мөнгөний бодлого дээрээ тусгаж байна уу.  Дараагийн нэг зүйл нь зээлийн хүүг бууруулах тухай асуудлыг олон жил ярьж байна. Та нар тал еэвэнгийн үлгэр шиг л хариулт өгөөд сурчихсан. Өмнө нь УИХ-ын даргатай Монголбанк дээр очиж ажиллахад зээлийн хүүг бууруулах хэд хэдэн боломжийг олж харсан. Зээлийн хүүг бууруулахад макро эдийн засгийн үзүүлэлтүүд чухал.  Энэ асуудал дээр бид нар ерөнхий байдлаар асууж, та нар ерөнхий байдлаар хариулаад сурчихсан.  Ингэж молигодсон маягаар хариулт өгөөд суумааргүй байна.  Тодорхой шийдвэр хэрэгтэй.

 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

-2019 онд Төвбанкны тухай хуульд өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтөөр Монголбанкийг тухайлсан иргэн, аж ахуй нэгж, тухайлсан салбарт зээл гаргах үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон. 2013 оноос хэрэгжүүлж байсан ипотекийн зээлийг Монголбанк хууль эрх зүйн хувьд хэрэгжүүлэх боломжгүй болсон. 2020 онд цар тахлын үед түр хууль батлаад ипотекийн зээл олгоод явж байгаа. Өнгөрсөн онд УИХ-аас баталсан төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл дотор Засгийн газарт шилжүүлтлээ ипотекийн хөтөлбөрийн Монголбанк хэрэгжүүлээд явна гэсэн байгаа. 1.2 их наяд төгрөгийн зээлийг энэ онд гаргахаар төлөвлөсөн.  Орон сууцжуулалтын  тухай хууль батлагдаад Үндэсний орон сууцны корпораци байгуулагдвал хөтөлбөр өөрөө Засгийн газарт шилжинэ. Монголбанк үйл ажиллагаанаас бүрэн гарах тухай асуудал биш. Монголбанкны оролцоо эх үүсвэр өөрөө эргэлтийн сан болоод банк хоорондын хяналт шалгалтыг хийгээд явж байгаа учраас. Бүх ажил хийгдээд явна. Зээлийн хүүтэй холбоотой асуудал дээр Монголбанк зээлийн хүү ямар юмнаас бүтдэг, зээлийн хүү өндөр байгаагийн шалтгааныг судалгаагаараа танилцуулж байсан гэлээ.

 

“Инфляц зорилтот түвшиндээ байна”

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдаваа:

-Монголбанк хариуцлагагүй ажиллаж байна.  Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдээс хэд нь өсөж бойжсон талаар тоо хэлээтэх гэхээр шал өөр юм яриад байх байна. Банкнууд банкныхаа ажлыг эрхлэхгүй бизнес эрхэлж байна. Жижиг, дундтайгаа өрсөлдөөд байна. Та бол яг үүнийг хорлосон хүн байхгүй юу. Ковидын араас эдийн засгийн эргэлтээ дэмжих жижиг, дунд бизнес эрхлэгчидээ дэмжээгүй.

 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Монголбанкы удирдлагын баг хамт олон тогтвортой мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Түвэгтэй цаг хугацааны ард Монгол Улс амжилттай гарч чадсан. Учир нь 2020 онд эдийн засагт 1.4 хувиар агшсан бол сүүлийн хоёр жилийн турш өсөлттэй байна. Тухайлбал, 2023 онд 7.6 хувь, энэ жил 7-8 хувьтай гарахаар байгаа нь Монголбанкнаас гаргасан мөнгөний бодлого, үйл ажиллагаа үр дүнд хүрээд явж байгаа гэж хэлж болохоор байна. Банкны системийн актив хөрөнгө 66 их наяд төгрөг байна. Үүнээс гаргаж байгаа зээлийн хэмжээ 34 их наяд төгрөгт хүрсэн. Инфляц зорилтот түвшиндээ байна.

 

“Монголбанкны удирдлагуудтай холбоотой компанийн мэдээлэл байгаагүй”

 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Бид ёс төдийн баримт бичгүүдийг маш их баталж байна. Үр дүнд яаж гараад байгаа нь мэдэгдэхгүй байна. Төв банкны хараат бус бие даасан байдлыг хууль эрх зүйн хувьд юу гэж бодож байна вэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Ахмадын зээлийг тэглэх гээд мөнгөний бодлого болоод эдийн засагт дандаа сөрөг нөлөөтэй бодлогуудад үг хэлж чаддаггүй. Хууль батлагдсан ч гэдэг юм уу тодорхой нэг асуудалд татагдаж ороод олон зүйлийн санхүүжилтийг хийж явсан. Цаашдаа энэ байдлаасаа яаж салах ямар гарц шийдэл байгаа юм гэдгээ тайлбарлах шаардлагатай байна. Ийм нэг хууль гарчаад бид тухайн үед хэрэгжүүлсэн юм гэдэг тайлбар тавиад л өнгөрч байна. Төв банканд ажиллаж байгаа алба хаагчдын хэчнээн хувь нь Хадгаламж зээлийн хоршоо болон ББСБ-ын хувьцаа эзэмшигчид байдаг юм бэ. Мөн “ломбард”-ын эздүүд бий юу. Үүнийгээ ил тод зарламаар байна.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн ерөнхий төлөвлөгөө макро эдийн засгийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал, дэд бүтэц гэсэн гурван бүлэгтэй. Манай Монголбанкны дотоод үйл ажиллагааны төлөвлөгөө гэж бараг 300 гаруй зүйл заалт бүхий төлөвлөгөө байдаг. Ковидын үетэй холбогдуулаад үнэ тогтворжуулах хөтөлбөр болон тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хууль гарсны хүрээнд Монголбанк ажиллаж ирсэн. Өнөөдөр эдийн засаг тогтворжсон байгаа учраас цаашид Төв банк хараат бус бие даасан байдлаар бодлого, үйл ажиллагаагаа явуулах макро нөхцөл нь бүрдсэн гэж ойлгож болно.ББСБ-тай холбоотой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Монголбанкны захирлууд өөрсдөө ийм төрийн бизнес эрхэлдэг гэсэн мэдээлэл цацагддаг. Энэ аль 2017, 2018 оны мэдээллүүд. Өнөөдрийн байдлаар Монголбанкны удирдлагын түвшинд ББСБ, ХЗХ-нд хувь эзэмшиж, удирдаж байгаа нэг ч хүн байхгүй байгаа. Бид нээлттэй, ил тод байх үүднээс ажилчдаасаа судалгаа авч, өөрийн вэб хуудастаа ББСБ-н бизнес эрхэлдэг ажилчдын мэдээллийг тавихад татгалзах зүйлгүй. Санхүүгийн зохицуулах хороо руу бичиг явуулж шалгуулахад Монголбанкны удирдлагуудтай холбоотой компанийн мэдээлэл байхгүй гэдэг мэдээллийг өгсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 202 (7446)

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

5 цаг 30 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

5 цаг 30 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

5 цаг 30 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27