ДЭМБ: Найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байна

2024-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан ЭМЯ-наас  хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ жилийн хувьд  ДЭМБ-аас “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриаг дэвшүүлж байна.  Үүнтэй холбоотойгоор Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн захирал Г.Анхболд дараах мэдээллийг танилцууллаа. Тэрээр  "ДЭМБ-ын тооцоо судалгаагаар 2022 оны байдлаар найман хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгийн тулгамдсан асуудалтай гэсэн үр дүнг гаргажээ. Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байна гэх судалгаа мэдээлэл бий. Тодруулбал 82 хувийг бага болон дунд орлоготой улс орнууд эзэлсэн гэх тооцоотой.

Монгол Улсын хэмжээнд 2013-2019 оны хооронд хийгдсэн судалгаагаар

  • Сэтгэл түгших эмгэг 18.4 хувь
  • Органик бус нойрны эмгэг 17.5 хувь
  • Архаг ядаргаа 16.2 хувь
  • Тайлбарлах боломжгүй биеийн зовуурь, шаналгаа 11.9 хувьтай байгаа судалгаа гарсан.

Ялангуяа Улаанбаатар хотод стрессийн гаралтай сэтгэцийн эмгэг маш өндөр үзүүлэлттэй гарсан байдаг. Хүн дийлэнх цагаа ажлын байрандаа өнгөрүүлдэг. Ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих нь маш чухал" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

9 цаг 43 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

10 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

13 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

14 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

14 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13