Монгол Улс байгалийн ухааны салбарт ажиллах хүчний дутагдалд оржээ

2024-10-04
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Х.МОНГОЛХАТАН

 

 

Түрүүч нь Нийгмийн эрэлтийг гүйцэхгүй газарзүйн салбарын мэргэжилтнүүд

 

Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхимд 2024-2025 оны намрын элсэлтээр газарзүйч мэргэжлээр дөрөв, газарзүйн багшаар таван оюутан элссэн тухай бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Энэ нь тухайн жилд суралцах оюутны 30 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт гэдгийг ч өмнө нь дурдсан. Тэгвэл хэдхэн жилийн дараа газарзүйн салбар шинжлэх ухааны мэргэжилтэнгүй болох аюул Монгол Улсад нүүрлээд байгаа юм.

 

Эрэлттэй мэргэжил. Гэхдээ…

 

Газарзүйн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар  сарын 29-ний өдрийн “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл батлах тухай” 115 дугаар тогтоолд орсон. Эрэлттэй мэргэжил байтал суралцах оюутны тоо жилээс жилд буурч байгаа нь асуудал болж байна.

Асуудлыг тоочвол нэлээд урт хөвөрнө. Цухас дурдахад нийгэм талаас 2000 оны эхэн үеийн төрөлт буурсан нь нэг хүчин зүйл гэж үзэж буй. Түүнчлэн газарзүйн хөтөлбөрийн тухай мэдээлэл хүртээмжгүй байгаа нь анхаарал хандуулах сэдэв болсон. Хамгийн гол нь суурь боловсролын чанар муудсан нь тухай мэргэжлийн сургуулийн босго оноонд хүрэхгүй байгаа талаар багш нар учирлаж байна. Нөгөөтээгүүр, газарзүйч, газарзүйн багш  эрэлттэй мэргэжил хэдий ч ачаалал хийгээд бүтээмжтэй харьцуулахад цалин хэт бага байгаа нь энэ мэргэжлийг сонгохгүй байх шалтгаан болж байгаа аж.

Энэ бүхнийг батлах ганц л тоо дурдахад 2022–2023 онд Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны сургуульд 387 оюутан элсжээ. Мөн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийг 798 оюутан сонгосон байна. Эндээс харвал бага цалингаар шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ хийж, эрдэм шинжилгээний ажилд цаг зав, оюун ухаан, амьдралаа зориулах сонголт хийхгүй байгаа гэсэн үг.

 

“Хоцрогдол ухамсрыг доройтуулдаг”

 

Газарзүйн тэнхим нь Газарзүйч, Газарзүйн багш, Байгалийн ухааны боловсрол, Газарзүйн мэдээллийн систем, Газрын менежмент, Хот төлөвлөлт ба бүс нутаг, Аялал жуулчлал гэсэн зургаан хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг. Мөн Газарзүйн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан 160 хүн бий. Тэр дундаас 12 хүн хөрсний чиглэлээр доктор хамгаалжээ.

Дээрх зургаан хөтөлбөрт суралцаж байгаа оюутнуудын дунд хийсэн сэтгэл ханамжийн судалгаагаар “Эзэмшсэн ур чадвартаа сэтгэл хангалуун байдаг төдийгүй мэргэжлээрээ ажиллах, байгаль орчны байгууллагуудад ажиллах, дотоодод гадаадад дараагийн түвшинд суралцах” төлөвлөгөөтэй байгаа гэсэн үр дүн гарсан байна. Мөн оюутнууд хөтөлбөрийн чанар, багш нарын ур чадвар, эзэмшиж буй мэдлэг, ур чадвартаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлжээ.

Харин ажил олгогчоос авсан судалгаагаар газарзүйн хөтөлбөрийн төгсөгчдийн газарзүйн суурь шинжлэх ухааны онол, арга зүйн мэдлэг, суурь шинжилгээний онол арга зүйн чадвар, газарзүйн зураг, газарзүйн мэдээллийн систем дээр ажиллах чадвар зэрэгт ажил олгогчид сэтгэл хангалуун байгаагаа онцолжээ.

Шинжлэх ухааны салбар хоцрогдож, үнэ цэнгүй болох тусам төдий чинээгээр иргэдийн ухамсар доройтдог гэдэг. Тэгвэл одоо бодит байдал ямар байна. Бид юуг анхаарах вэ. Ямар ажил хийвэл үр дүнтэй бол. Энэ талаар Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхимийн эрдэмтэн профессорууд, суралцагч оюутнуудын байр суурийг хүргэе.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Газарзүйн тэнхимийн доктор, дэд профессор Д.Даваадорж: Мэргэжлийн элсэгч буурч байгаа нь Монголын асуудал биш

-Манай салбарын хувьд  сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээ дэлхийн хөгжлийн бодлого, өнөөгийн шинжлэх ухаан, техникийн хөгжлийн чиг  хандлагатай уялдуулах байдал хангалтгүй байгаа гэж үзэж болох. “Ирээдүйн нөөцөд нөлөөлөхгүйгээр өнөөгийн хэрэгцээгээ хангана” гэсэн ганцхан өгүүлбэрт  базагдсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого 2030 онд дуусна. Тэгвэл дэлхий нийтийн дараагийн бодлого юу байх бол, манай улс үүнд яаж нэгдэх үү гэдэгт бэлтгэлтэй байх ёстой.

Шинжлэх ухааны мэргэжлийн элсэгч буурч байгаа нь ганц Монголын асуудал биш юм байна. Дэлхий даяар боловсролын түвшинд их сургуульд элсэгчдийн тоо буурч байгаа судалгаа гарсан.  Гэхдээ буурч байна гээд зүгээр сууж болохгүй л дээ. Эрэлт байгаа учраас нийлүүлэлт хийх ёстой. Гэвч энэ нь зөвхөн боловсролын салбарын тэр дундаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа сургуулийн асуудал биш. Төрийн хэмжээнд анхаарал хандуулах учиртай. Тухайлбал, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхимийн элсэгчийг нэмэхийн тулд кредит оноог үнэлэх, олимпиадад өрсөлддөг хүүхдүүдэд тэтгэлэг өгөх, аймаг бүрд хуваарь олгох зэргээр аль болох дэмжсэн ажил хийвэл үр дүнд хүрэх болов уу. 

 

Газарзүйн тэнхимийн доктор, дэд профессор Г.Юмчмаа: Мэргэжил сонголт  хүний хамгийн чухал алхам байдаг

-ЭЕШ-д 1000 орчим хүүхэд газарзүйн хичээлээр шалгалт өгдөг. Гэтэл МУИС-ийн Газарзүйн тэнхимийн хөтөлбөрүүд элсэгчгүй байна Мэдээж газарзүйн шалгалт дангаараа байдаггүй л дээ. Шалгалтын 70 хувь математик, 30 хувь нь газарзүй гэх зэргээр хуваарилдагтай холбоотой байх.

Хамгийн гол нь элсэгч оюутнууд болон тэдний эцэг эх газарзүйн шинжлэх ухааны талаар мэдээлэлгүй байна. Хүүхдүүдээ чиглүүлж, мэргэжлээ зөв сонгоход нь тусалж чадахгүй байгаатай холбоотой гэж хардаг.  Тэгэхээр ирээдүйд улс орондоо төдийгүй дэлхий нийтэд хэрэгтэй, үнэ цэнтэй мэргэжлийн утга учрыг ойлгоогүйгээс өнөөдөр трэнд болоод байгаа эсвэл цалин хөлсийг нь бодож сонголтоо хийж байна. Хүний мэргэжил сонголт гэдэг ирээдүй нь, амьдрал нь шийдэгдэх хамгийн чухал алхам шүү дээ. Тиймээс энэ салбарт олон жил ажилласны хувьд, олон шавьтай багш хүний хувьд захихад газарзүйч, газарзүйн багш гэх энэ сайхан мэргэжлийг сонирхоод, судлаад үзээрэй гэж зөвлөмөөр байна. Төгсөгчид маань 100 хувь ажлын байртай байдаг. Мөн дэлхийн хэмжээний судлаачид болох боломжтой шүү гэдгийг бахархалтайгаар хэлье.

 

Газарзүйн тэнхимийн доктор, дэд профессор Э.Алтанболд: Хүүхдэд эх оронч үзлийг олгодог хичээл бол Газарзүй

-Дунд сургуулийн газарзүйн хичээлийн стандартыг сайжруулах хэрэгтэй. 7-10 дугаар ангид газарзүйн хичээл долоо хоногт ганц цаг л ордог болсон. Ганцхан цагийн хичээлээр хүүхдийг газарзүйн шинжлэх ухаанд дурлуулна гэж байхгүй. Арваннэгдүгээр ангиас газарзүйн хичээл үзэхээ болиод зөвхөн сонгоны хичээл болгосон нь буруу. Газарзүй бол зайлшгүй судлах ёстой суурь хичээл. Учир нь дунд сургуулийн хүүхдүүдэд эх оронч үзлийг олгодог ганц хичээл бол Газарзүй. Тиймээс салбар яам энэ шийдвэрээ эргэж харах хэрэгтэй.

Ер нь боловсролын системийн ажилчдын цалин хөлсийг таван сая төгрөгт хүргэхгүй бол дунд сургуульд багшлах багш, шинжлэх ухааны судлаач олдохгүй болно.  Газарзүйн олимпиадад оролцсон хүүхдүүдийг урилгаар, сургалтын төлбөрөөс нь хөнгөлж элсүүлбэл гүнзгийрүүлээд үзчихсэн байдаг учраас суурь сайтай оюутан болж, цаашаа илүү сайн судалж хөгждөг.

Нөгөө талаар элсэлтийн шалгалтын хувийг өөрчилж, уян хатан болгомоор байна. Газарзүйч мэргэжлээр элсэх хүүхэд заавал 70 хувь математик, 30 хувь газарзүйн шалгалт өгч байгаа нь хэт өрөөсгөл. Дор хаяж 50/50 хувь болгох юм уу, газарзүйн хичээл нь 70 хувь байдаг ч юм уу, ер нь 100 хувь газарзүйн хичээлээр шалгалтаа өгөөд орж ирэх боломжийг гаргах ёстой.

Монгол Улс тэр чигтээ байгалийн ухааны салбар ажиллах хүчний дутагдалд орсон байгаа шүү.

 

Газарзүйн тэнхимийн оюутан Б.Түвшинжаргал: Газарзүйч мэргэжилдээ “дурлаж” байна

-Би МУИС-ийн Газарзүйн ангийн дөрөвдүгээр түвшинд суралцдаг. Газарзүйч  хөрвөж ажиллаж болох, сонирхолтой мэргэжил учраас би сонгосон юм. Газарзүйн шинжлэх ухаан байгалийн тогтоц хэрхэн, яаж үүссэн, тухайн үед юу болж, ямар процессоор бий болсныг судалдаг. Дөрвөн жил суралцаад судлаад ирэхээр мэргэжилдээ бүр их “дурлаж” байна.

Хамгийн гол нь бид нар төгсөөд ажлын байраар хангагдах бүрэн боломжтой нь сайхан. Харин тухайн эзэмших ёстой мэдлэгээ бүрэн эзэмшиж чадвал чадварлаг боловсон хүчин болж хаана ч гологдохгүй.

Байгалийн шинжлэх ухаан дэлхийд үнэлэгддэг учраас бидэнд цааш суралцах, судалгаа хийх тэтгэлэг авах боломж нээлттэй байдаг. Тиймээс хэлний мэдлэгтээ анхаарч байна. Шинжлэх ухаанч, сониуч байж яагаад гэдэг асуултад бодит хариулт авахыг хүсвэл манай сургуулийг, газарзүйч мэргэжлийг сонгоорой гэж залуусыг уриалмаар байна. Ер нь оролдлого сайт оройд нь гардаг шүү гэж хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 193 (7437)

 

Солонгос дахь анхны монгол сэтгүүл “Awezome”

БНСУ-д монгол хэлээр уншигчдад хүрэх нэгэн цоо шинэ сэтгүүл мэндэлжээ.

1 цаг 45 мин
Аймаг, нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нарын нэгдсэн уулзалт болж байна

Аймаг, нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нарын нэгдсэн уулзалт болж байна

4 цаг 11 мин
АН-ын генсекээр Д.Амарбаясгалан ажиллана

АН-ын генсекээр Д.Амарбаясгалан ажиллана

5 цаг 26 мин
АН Ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрч ажиллахаа мэдэгдлээ

АН Ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрч ажиллахаа мэдэгдлээ

7 цаг 18 мин
Баялгийн хулгайтай тэмцэхэд ЦЕГ манлайлж ажиллана

Баялгийн хулгайтай тэмцэхэд ЦЕГ манлайлж ажиллана

8 цаг 2 мин
Г.Дамдинням сайд шатахуун нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр урд хөршийг зорьжээ

Г.Дамдинням сайд шатахуун нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр урд хөршийг зорьжээ

9 цаг 35 мин
Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх жагсаалтыг шинэчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдаанаас гаргасан шийдвэрээс тоймлон хүргэе.

16 цаг 12 мин
Н.Учрал, О.Цогтгэрэл хоёрын хэн нь ямар “стратеги”-аар ялахыг харах үлдлээ

Саяхан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж,  МАН-ын дарга Н.Учрал,  АН-ын дарга О.Цогтгэрэл нарыг б

16 цаг 12 мин
“…Стратегийн ордуудын талаарх саналаа намрын чуулганд танилцуулна” гэсэн УИХ-ын ажлын хэсэг “сураггүй” болжээ

Одоогоос гурван жил гаруйхны өмнө, 2022 оны сүүлчээр Монгол Улс тэр чигтээ стратегийн ордуудын ху

16 цаг 12 мин
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт сэтгүүлчдэд зориулсан өглөөний уу

16 цаг 12 мин