Олон улсын WeLoveU байгууллага IC Паркад 400 мод тарилаа

2024-10-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Монгол орон даяар өрнөж буй “Нэг тэрбум мод тарих” аянд олон улсын WeLoveU байгууллага нэгдэн, тус байгууллагын гишүүд дэмжигч 100 гаруй сайн дурынхан өчигдөр буюу 9-р сарын 30-нд Хан-Уул дүүрэгт байрлах IC Паркад 400 ширхэг шар хуайс  тарилаа. Шар хуайс нь өргөн тархсан чимэглэлийн ургамал бөгөөд тайралт, хяргалтыг маш сайн даадаг учир амьд хайс, хашлага хийхэд ашиглагддаг бөгөөд хөрс сайжруулагчийн ба салхины хамгаалалтын үүргийг давхар гүйцэтгэдэг. Иргэдийн өдөр тутмын амьдралд байгаль орчны ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах IC Парк нь хүүхэд, сурагчдад экологийн боловсрол, туршлага хуримтлуулах төрөл бүрийн хэрэгслээр тоноглогдсон газар юм. IC Парк олон улсын цэцэрлэгт хүрээлэнд 44 төрөл зүйлийн 8510 мод тарьж байна.

“Манай IC Парк-д ард иргэд, хувь хүн, байгууллага гээд мод тарих сонирхолтой бүгдийг хамтран ажиллаж, мод тарихыг бид уриалж байгаа. Та бүхэн мод тарихын ач холбогдлыг ойлгон, ногоон дэлхийгээ хамгаалж, мод тарих аянд маань нэгдэж идэвхтэй оролцож байгаад талархлаа илэрхийлье. WeLoveU олон улсын байгууллага Монголд зөвхөн мод тарихаар зогсохгүй олон талын сайн дурын ажлууд зохион байгуулдагт бид бүхэн таатайгаар хүлээн авч хамтран ажиллаж байгаадаа баяртай байна” хэмээн IC Паркийн Үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер Э. Сугаррагчаа ярилаа.

Тус үйл ажиллагааны нээлтэд оролцсон байгалийн ухааны доктор Т. Байгалмаа хэлэхдээ, “Дэлхий даяар экологийн тэнцвэрт байдал алдагдаж, цөлжилт их хэмжээгээр явагдаж байгаа энэ цаг үед Монгол улсын хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгчийн гаргасан тэрбум мод тарих хөдөлгөөний хүрээнд олон улсын WeLoveU байгууллага өөрсдийн хэрэгжүүлдэг “Эхийн цэцэрлэг төсөл”-өө “IC Парк”-д хэрэгжүүлж, IC Паркийн цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байгаа нь их талархууштай юм. Мод тарина гэдэг бол бүх талаар ач холбогдолтой. Нэгдүгээрт хот суурин газарт өнгө үзэмж нэмнэ, хоёрдугаарт дуу чимээ багасгана, гуравдугаарт, агаарыг цэвэршүүлнэ, дөрөвдүгээрт, агаарыг чийгшүүлнэ, орчин сайхан болно, эрүүл ахуйн шаардлага хангагдана зэрэг ач холбогдолтой учраас мод тарихыг хүн бүхэн чин сэтгэлээсээ хүсэн хийж, тарьсны дараа арчилж ургуулах экологийн мэдлэгийг хүн бүхэн эзэмшиж хэрэгжүүлэх нь маш чухал байна. Монгол орны ойн сангийн хэмжээг нэмэгдүүлэх, эрүүл ахуйн шаардлагаа хангахын тулд хүн бүр мод тарихыг уриалж байна” гэсэн юм.

Олон улсын WeLoveU байгууллага нь  Монголд 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жил болгон цусны донорын хөдөлгөөн, байгаль орчин цэвэрлэх, гудамж талбай цэвэрлэх, голын ай сав газрыг цэвэрлэх гээд маш олон үйл ажиллагаануудыг маш идэвхтэйгээр хийсээр ирсэн бөгөөд энэ удаад мод тарих үйл ажиллагаа бол байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ болж байгаа талаар WeLoveU байгууллагын гишүүн Т. Цэндзэсэм дурдлаа.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын (Олон нийтийн мэдээллийн алба) түнш байгууллага болох Олон улсын WeLoveU байгууллага (Тэргүүн Зан Гил Жа, цаашид WeLoveU гэх) нь "Ээжийн цэцэрлэг" төслөөрөө дамжуулан хурдацтай тархаж буй цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авахад манлайлан оролцлоо.

"Ээжийн цэцэрлэг" төсөл нь "WeLoveU"-н мод тарих хөдөлгөөн бөгөөд эх хүн гэр бүлдээ цэцэг, мод тарьж, цэцэрлэгт хүрээлэнгээ арчилж тордож байгаатай адил мод тарьж буй хүн бүрийн жижиг үйлдлээр ногоон дэлхийгээ хамгаалах зорилготой хөдөлгөөн юм. Хоёр жилийн өмнө “WeLoveU”-гаас “Тэрбум мод тарих” төсөлд идэвхтэй оролцож, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ойн үржүүлгийн газарт 500 ширхэг нарс, шинэсний суулгац тарих “Mom’s Garden” үйл ажиллагааг өрнүүлж байжээ. 

WeLoveU-н албаны хүн хэлэхдээ “Зуны улиралд цас орох, аадар бороо орох, хэт халах зэрэг цаг агаарын хэвийн бус үзэгдлүүд жил ирэх тусам нэмэгдсээр байна. Цөлжилт ч мөн улам бүр хүрээгээ тэлсээр иргэдийн амьдрал тэр дундаа нүүдэлчдийн амьдрал хэцүүдсээр байна. Тиймээс манай өнөөдрийн үйл ажиллагаа нь мод тарьж, иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж, уур амьсгалын хямралыг даван туулах ажилд олон хүнийг оролцуулж нийгэмдээ бага ч гэсэн тус хүргэх ажил болоосой гэж хүсэж байна" гэжээ. 

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд WeLoveU нь олон төрлийн сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулжээ. Байгаль орчин цэвэрлэхээс гадна цусны донорын хөдөлгөөн өрнүүлэх, боловсролын салбарыг дэмжих, эмзэг бүлгийн хүмүүст тусламж үзүүлэх, халамжийн байгууллагуудад тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийжээ. Богдхан уул, Туул гол, Наадмын цэнгэлдэх хүрээлэн, Шархай уул зэрэг газруудыг цэвэрлэж, оршин суугчдын өдөр тутмын амьдралд баяр хөөр бэлэглэжээ. Энэ оны эхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Баянзүрх дүүргийн эмзэг бүлгийн 7 өрхөд монгол гэр ба дулаалгын хэрэгслүүдийг ханган тусалжээ.

WeLoveU нь "Дэлхий дахинд Эхийн хайр түгээе" гэсэн уриан дор байгаль орчныг хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх, ядуурал, өлсгөлөнг арилгах, ус, ариун цэврийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэнд, боловсролын салбарыг дэмжих нийгмийн халамжийн ажлуудыг хийдэг. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажилладаг аж. Үүний зэрэгцээ АНУ-ын хар салхи, Непалын газар хөдлөлт, Япон, Энэтхэг, Лаос дахь үер, Мозамбикийн хар салхи, Солонгосын ой хээрийн түймэр зэрэг олон орны гамшгийн голомтод үнэ төлбөргүй хоолоор үйлчлэх, хохирлыг арилгах, осолд өртсөн хүмүүсийг аврах, тусламжийн бараа хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулжээ. 

Хүмүүнлэгийн үйлсэд өргөн хүрээтэй үйл ажиллагаануудыг өрнүүлснийг нь үнэлэн АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал, БНСУ-ын төрийн дээд одон, Камбожийн вангийн одон, Перугийн Жендэрийн тэгш байдал, нийгмийн халамжийн сайдын өргөмжлөл зэрэг олон шагналыг хүртээжээ. Мөн олон улсын байгаль орчны шагнал болох “Ногоон алим” шагналын мөнгөн шагналыг ч хүртээд байгаа гэнэ. Манай Монгол улсын хувьд Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Байгаль орчны яамны Богдхан уулын тусгай хамгаалалтын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шагнал, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын шагнал, Нийслэлийн 75-р сургуулийн захирлын шагнал зэрэг олон салбараас жуух бичиг, өргөмжлөл, талархал олгожээ. 

ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ – АРДЧИЛЛЫН БАТАЛГАА “1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д урьж байна

“1000” бол заавал оролцогчдын тоог илэрхийлэх бус, Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцла

6 цаг 56 мин
Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

11 цаг 49 мин
Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

11 цаг 58 мин
Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

18 цаг 28 мин
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

Уржигдар 14 цаг 53 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

Уржигдар 09 цаг 20 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

Уржигдар 06 цаг 00 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22