"Цэнхэр тэнгэр цэвэр агаар" олон улсын өдрийг тохиолдуулан Тэрэлжийн ойр орчмыг цэвэрлэлээ

2024-10-01
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Гадаад дотоодын жуулчдын хамгийн ихээр зугаалан зорчдог газар, байгалийн үзэмж төгөлдөр Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зорчих зам дагуу аялагч иргэдийн ахуйн хог хаягдал энд тэндгүй хөглөрөн, зун дэлгэрсэн цэцэгс хагдарсан энэ үед хогон “цэцэг” дэлгэрсэн мэт алаглан хөглөрчээ. Улаанбаатар хотын төвөөс 40 орчим км зайтай энэ газарт Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх)-ийн итгэгчид болон тэдний ойр дотнын 300 гаруй хүн Тэрэлжийн модон гүүрнээс Мэлхий хад хүртэлх 10 гаруй км үргэлжлэх автомашинаар зорчих замын хажуу талаар цэвэрлэж, 650 уут буюу 4 тонн гаруй хог түүлээ. 2024.09.29-ны ням гарагт гадаа цаг агаар огцом хүйтэрч, жихүүн салхитай, жиндүү сэрүүн байсан ч энэхүү сайн дурын үйл ажиллагаанд оролцохоор цугласан хүмүүс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах халуун сэтгэлээр “Үзэсгэлэнт Тэрэлжээ өөрийн гэр шиг цэмцийлгэе” хэмээн хоорондоо ярилцан, баяр хөөртэйгөөр цэвэрлэж байгааг харахад сэтгэл хөдлөм байлаа.

Бурханы Сүмийн итгэгч Э. Эрдэнэ-Очир, “Өнөөдөр хэдийгээр ням гараг ч гэлээ бид бүхэн өөрсдийн машин унаагаараа зорьж ирэн, хамтдаа нэгдмэлээр цуглаад эх орныхоо аялал жуулчлалын нүүр царай болсон Тэрэлжийн ойр орчмыг цэвэрлэж байгаадаа баяртай байна. Замын хажуу талаар яваад хог түүхэд барьж яваа уут маань дорхноо дүүрч, хог хаягдал маш их байна. Залуучууд бид байгаль орчноо хамгаалах ухамсартай байж, хог хаяхгүй зуршилтай болцгооё гэж уриалж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

НҮБ-аас тогтоосон "Цэнхэр тэнгэр цэвэр агаар олон улсын өдөр (9-р сарын 7)" болон "Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр" (9-р сарын 16)-өөр  Бурханы сүмээс дэлхий даяар өрнүүлж буй "Итгэл найдварын ой" аяны хүрээнд байгаль орчныг цэвэрлэх энэхүү сайн дурын ажлыг зохион байгууллаа. Сайн дурынхан шуудай, бээлий  зэрэг цэвэрлэгээний хэрэгсэл аваад хоёр гурваараа хуваагдан замын хоёр хажуугаар хөглөрсөн гялгар уут, нэг удаагийн аяга, соруул, лааз, ус ундааны сав, архины шил, тамхины хайрцаг зэрэг төрөл бүрийн хог хаягдлыг түүж, хоёр цагийн дотор 4 тонн  цуглуулсан байна. 

“Бурханы сүмийн хамт олон манай тусгай хамгаалалттай газар нутгийн  Туул голоос Мэлхий хад хүртэлх газрыг цэвэрлэхээр ирсэнд маш  их талархаж байна. Аялж байгаа зорчигчид хогоо хаяхгүйгээр эх дэлхийдээ сайхан аялаад зугаалаад буцах ёстой байтал машиныхаа цонхоор, түр зогсоод буухдаа хог хаягдлаа хаяж, үлдээж байна. Уг нь аялагчид өөрсдийн ахуйн хог хаягдлаа авч яваад хогийн цэг дээр хаяж байх ёстой. Жуулчлалын бүс нутгаар зуны цагт манай хамгаалалтын захиргаанд тулгамдаж буй гол асуудлууд бол хог хаягдлын асуудал болоод байна” хэмээн Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Ц. Батбаатар ярилаа.

Бүгд шар хантааз өмсөн замын хоёр хажуугаар эгнэн хог түүж буй сайн дурныхныг зорин ирсэн нутгийн иргэн н. Хаш-Эрдэнэ хэлэхдээ, “Нийгэмд тустай хог цэвэрлэх энэ сайхан үйл ажиллагаа хийдэг байгууллага гэж Бурханы сүмийн тухай сая сонслоо. Үнэхээр бахархууштай санагдаж байна. Хотын төвөөс зайтай байдаг манай нутгийг онцлон зорьж ирээд хог цэвэрлэж байгаад үнэхээр их талархаж байна. Тэгээд мөн бас аялж байгаа, зугаалж байгаа нийт аялагч нартаа уриалмаар зүйл байгаа. Аялагч иргэдийн хувьд бид сайхан амарч зугаалаад сэтгэлээ сэргээсэн л болоо гэсэн маягтай хог хаягдлаа хээв нэг хөглүүлж үлдээгээд явж байгааг харахад сэтгэл их эмзэглэдэг. Машиндаа хогны уут авч яваад хог хаягдлаа уутанд хийж, хогийн цэг дээр хаядаг болж заншаарай гэж хэлмээр байна. Хогоо аваад явах нь чухал, тэгэхгүй уутанд хийгээд орхиод нохой шувуу ирээд задалж, гол усны үерт урсаад энд тэндгүй тархчихдаг, энэ нь гадна дотнын жуулчид ирэхээр маш муухай харагддаг. Оршин суугч иргэдийн зүгээс ойр орчмоо чадлынхаа хэрээр цэвэрлэдэг ч гэсэн хөл хөдөлгөөн ихтэй зуны улиралд тэр болгоныг дийлж чаддаггүй. Өнөөдөр Бурханы сүмийнхэн ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулж, нийгэмд тустай ажил хийж байгаад маш их талархаж байна” гэж догдлонгуй ярилаа.

“Сайн байна уу? Намайг Солонгосоос аялагч бөгөөд Бурханы сүмийн итгэгч Квон Жи Хеэ гэдэг. Тэрэлжийн бэлгэдэл болсон Мэлхий хад Солонгост маш алдартай болсон. Энэ сайхан байгалийн үзэмж төгөлдөр газрыг зорьж ирээд амарч зугаалаад сэтгэл маш их сэргэлээ. Мэлхий хад орчимд хог хаягдал нэлээд их хөглөрсөн байна. Аялж амрахынхаа хажуугаар энэ сайхан байгалийн үзэсгэлэнт газрыг Бурханы сүмийнхэнтэйгээ хамтдаа цэвэрлэж, эх байгалиа хамгаалах үйлсэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулсандаа маш баяртай байна” хэмээн Солонгосоос ирсэн Бурханы сүмийн итгэгч Квон Жи Хеэ сэтгэгдлээ хуваалцсан юм.

Бурханы сүм байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан дэлхий даяар эхлүүлж буй “Итгэл найдварын ой” аяны хүрээнд мод тарих, ой мод цэвэрлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.

Бурханы сүмийн пастор Ким Юль Сан, "Цөлжилт, дэлхийн дулаарлын эргэлт эрчимжиж байгаа энэ үед манай итгэгчид нэгдэн, ой мод цэвэрлэж, цэвэр агаар бий болгох ба, озоны давхаргыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ орууллаа. Энэхүү сайн дурын үйлсэд маань цаашид олон иргэн хамтран ажиллана гэж итгэж байна" гэлээ. 

Бурханы сүм нь сүүлийн 10 жилийн турш Монголын өнцөг булан бүрт нийгмийн халамжийн үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ. Үүнд байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөн, цусны донорын хөдөлгөөн, халамжийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, боловсролын салбарыг дэмжих, эмзэг бүлгийн хүмүүст туслах, COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа багтдаг аж. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг хотуудад байгаль орчны цэвэрлэгээнд манлайлан оролцож, мод тарьж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтөөс сэргийлэх, хотын агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулах ажил олныг зохион байгуулжээ. 2012 оноос хойш үргэлжилж буй цусны донорын хөдөлгөөн нь бүс нутгийн цусны хангамжийн хомсдолыг арилгах, сайн дураараа үнэ төлбөргүй цусаа хандивлах зэрэгт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. 5-р сард Улаанбаатарт болсон цусны донорын хөдөлгөөний дараа 7-р сард Орхон аймгийн цусны төвд цусаа хандивлаж, нийт 42100 мл цус нийлүүлжээ. 

Энэ жил 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Бурханы сүмд дэлхийн 175 орны 3.7 сая итгэгч Эцэг Эх, Бурханд итгэж, Бурханы сургаалын дагуу дэлхий даяар аз жаргал, эв найрамдлыг цогцлоохын төлөө зорин явж байна. Тэд 29,000 удаа сайн дурын ажил өрнүүлж, гэрэл давсны үүргээ гүйцэтгэсээр байна. Саяхан АНУ, Перу, Солонгост аялан тоглолт хийж, эдийн засгийн уналт, уур амьсгалын хямрал, дайн дажинд нэрвэгдсэн хүмүүст туслан тэдэнд ирээдүйн итгэл найдвар бэлэглэсэн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тэдний сайн үйлсийн ажлуудыг үнэлэн БНСУ, АНУ-ын гурван том засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал хүртээж, Бразилын хууль тогтоох дээд байгууллагын одон, Перугийн үндэсний ассамблейн одон зэрэг 4700 гаруй шагнал хүртээсэн байна. Манай Монголын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, үйлдвэрийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирлын шагнал зэрэг олон салбараас тэднийг магтан сайшааж, өргөмжлөл талархал, жуух бичгээр шагнажээ. 

Мундаг шүү
Мундаг шүү
Бурханы сүм улс нийгэмдээ үзүүлж бгаа сайн үйлсээрээ дэлхийд гайхагдаж бгаа. Дэлхийн хамгийн том том шагналуудыг ч авсан. Манай монголчууд Бурханы сүмээр их бахархаж бгаа ажиглагддаг шүү!
Эрдэнэцэцэг
Бурханы сүм Дэлхийн авралын зар нийгэмлэгийн залуучуудын энэ бахдам үйлс гаргаж Эх дэлхийгээ хайрлах Эхийн сэтгэлээр байгаль орчноо цэвэрлэсэнд талархаж байна
Дэлхий даяар шагшин магтагдаж байгаа Бурханы сүм олон сайн үйлс болох байгаль орчин цэвэрлэх, цас мөс арилгах, өнчин хүүхдийн байгуулагт туслах, цусны донор байгууллага болтлоо хэрэгцээтэй үед нь цусаа хандивлах гэх мэт сайн үйлс хийдэгт нь үнэхээр баяр хүргэж цаашдынх нь нөр их сайн үйлст нь амжилт хүсье.
Дэлхийд хамгийн сайн үйлстэй Бурханы сүмийнхэндээ баярлалаа. Баяр хүргэе
Цэцэгмаа
Дэлхийн хамгийн
Жил бүр тогтмол сайн үйлсийн аян хийдэг Бурханы сүмийнхэндээ маш их талархаж байна. Цэнхэр тэнгэрийн дор цэвэрхэн амьдарцгаая, монголчууддаа өгч байгаа энэ мэссэжийг хүн бүр дагаарай
ЕИА Энэ Бурханы сүм хүн бүрийн эрүүл мэнд оюун ухааныг сэргээж Бурханы яруу алдрыг өргөж байна.
Ариунаа
Үнэхээр ихолон сайн үйлс хийжээ. Дэлхийн том том улсууд үнэхээр хүний хөдөлмөр, хөлс, тус нэмэр, сэтгэлийг шударга үнэлэх юмаа. Монголын төр засаг ч бас энэ сайхан үйлсийг нь өндрөөр үнэлж, залуучууд, иргэддээ жишээ болгоосой, дэмжээсэй гэж хүсэж байна.
Ямар сайхан сэтгэлтэй хүмүүс вэ? 💙Amjilt💙
Р.Алтанцэцэг
Бурханы сүмийн сайн дурын үйл ажиллагааг маш их дэмжиж, та бүхний энэхүү үйлст олон хүмүүс нэгдэж оролцохыг хүсч байна.
Mundag hamt olon shvv ta nartaa amjiltiig hvsie
Ээнээ
Яаасан их хог гараа вэ Баярлалаа
Бүжин
Бүх хүмүүс бас мэдээ ирээсэй.Аз жаргалтай байгаасай.😄😀😍🙆❤👍👏🙏🙏💌✨🌟💫
Хэнтий аймагаас Итгэгч Бүжин
Дэлхийд бүх талаараа Алдартай Ноймор 1. Сүмд ирсэндээ дэндүү жаргалтай Бахархаж явдаг юмаа. Тэнгэрийн Бурхан энэ дэлхийд ирээд Өөрийн мөнхөд орших газраа байгуулж өгсөн нь Бурханы сүм юмаа.
Бурханы сүмийн итгэгчидийн сайн сайхан үйлсд нь амжилт хүсье🥰 Үнэхээр гэрэл цацруулсан хүмүүс байдаг шүү
Зочин
Сайн байна. Та бүхний хичээл зүтгэл сайхан сэтгэлд баярлалаа!!!
Ууганжаргал
Гайхамшигтай гэрэлтсэн Бурханы сүмийн итгэгчилийн хайр дүүрэн инээмсэглэлтэй нэг сэтгэлээр сайн дурын ажил хийж чаддаг нь үнэхээр бахархмаар. Та бүхэндээ өндөрөөс өндөр амжилт хүсье.
Зочин
Ашгүйдээ
skhna
👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻
Нийгэм хэцүү болж бгаа энэ үед бүгд Бурханы сүмийн итгэгч болвол гоё юм бнадаа
Алтанцэцэг
Бурханы сүмийнхэн мундаг шүү. Сайн үйлсийн аян үргэлж хийдэгт талархаж байна.Амжилт хүсье 🤗🥰❤️😇😊
Тодбаярмаа
Бурханы сүмийн итгэгчид үргэлж сайн үйлсээрээ Монгол төдийгүй дэлхий даяар гайхагдаж байгаа. Та бүхэндээ баярлалаа, мундаг итгэгчидтэй сүм шүү.
eegii
gaihaltai setgel ymaa
wow mundag
Украинтай харилцан визгүй зорчихыг шийдэж, гадаад харилцаандаа “гал” тавих уу?!

Манай дотоод улс төр байнга л бужигнаж байдаг. Сүүлийн хэдэн сард илүү ширүүсэж байна.

1 цаг 7 мин
Элчин сайд Д.Батбаатарын Хөшигийн хөндий дэх газрыг жагсаалтай холбоотойгоор цуцалсан уу?

Одоогоос зургаан жилийн өмнө нэгэн томоохон газрын маргааны талаар шуугиан дэгдэж байв.

1 цаг 7 мин
Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх $150 сая ам.долларын санхүүжилт батлагдав

НУ-ын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац (DFC) Монголын Ипотекий

14 цаг 15 мин
Н.Номтойбаяр: Улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хамтарч ажиллана

Н.Номтойбаяр: Улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хамтарч ажиллана

16 цаг 38 мин
Х.Ганхуяг: СЗХ бол улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулдаг болсон байгаа шүү

СЗХ бол улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулдаг болсон байгаа шүү

19 цаг 1 мин
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Ромын пап Францист бараалхжээ

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Ромын пап Францист бараалхжээ

20 цаг 16 мин
“Хүүхдийн хүмүүжилд оролцохгүйгээр Эйнштенийг өсгөнө гэж бүү мөрөөд, түүнтэй өдөрт хагас цаг ажиллахыг дүрэм болго”

Эмэгтэй хүн нэг бол карьертаа, эсвэл хувийн амьдралдаа аз жаргалтай байж чадна гэсэн үлгэр домог байсаар байна.

Өчигдөр 06 цаг 05 мин
Юн Сог Ёл албан тушаалаа хашиж байхдаа баривчлагдсан БНСУ-ын анхны ерөнхийлөгч болов

Олон хоног шуугиан дагуулсан ерөнхийлөгч Юн Сог Ёлыг баривчлах асуудал эцэс болж, цагдаа болон м

Өчигдөр 06 цаг 00 мин
Жагсаалыг далимдуулж “өнгөт хувьсгал”-д бэлдсэн үү

Ийм ноцтой асуудлаар хууль хяналтын байгууллагаас томилогдсон ажлын хэсэг мөрдөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ховдын хоёр гишүүн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааг эхлүүлэв үү?

УИХ-аас 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон.

Өчигдөр 06 цаг 00 мин