Вьетнамын Ерөнхийлөгчийн айлчлалын эргэн тойронд

2024-10-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам манай улсад төрийн айлчлал хийж байна.   Өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг Төвталбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын “Төрийн дуулал” эгшиглэв. Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

 

Айлчлалын хүрээнд зурагдсан баримт бичгүүд

 

Айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.  Тухайлбал,

-Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад урьдчилсан судалгаа хийх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг төгөлдөржүүлэх, хууль тогтоомжийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэрэгжилтийн талаар харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллана. Мөн иргэний бүртгэл, хууль зүйн туслалцаа, эрх зүйн сурталчилгааны салбарт хамтарна. 

-Автотээвэр, агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан дэмжлэг үзүүлэх, талуудын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын тээвэр, ложистикийн үр ашигтай сүлжээ бий болгоно.

-Аялал жуулчлалын салбарын мэдлэг, туршлага, хэвлэмэл материал, мэдээ мэдээлэл, тоо баримт солилцох, аялал жуулчлалын хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих замаар аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

-Кибер аюулгүй байдлын тухай олон улсын эрх зүйн дүрэм, журам, стандартыг хөгжүүлэн сайжруулах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргууд, чухал мэдээллийн дэд бүтцийн хамгаалалт, кибер аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр мэдээлэл солилцож, харилцан туршлага солилцоно.

-Худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн, бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр боллоо.

 

Харилцааны лавлах

 

Хоёр улсын хооронд 1954 оны арваннэгдүгээр сарын 17-нд  дипломат харилцаа тогтоосон. Улмаар 1959 оны хоёрдугаар сард хоёр тал ЭСЯ-даа харилцан нээх шийдвэр гаргасан түүхтэй. Одоогоор Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдаар Ж.Сэрээжав, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар  Нгуен Дуан Тань нар ажиллаж байна.  Талууд 2000 оны дөрөвдүгээр сарын 15-нд “Найрсаг харилцаа, хамтын  ажиллагааны тухай шинэчилсэн гэрээ”-нд гарын үсэг зурсан. Монгол Улс, БНСВУ-ын хооронд улс төрийн харилцаа  тогтвортой хөгжиж, өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж хадгалагдаж ирсэн. Бүс нутгийн болон олон улсын байгууллагууд, олон талт яриа х‎элэлц‎ээний хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн байна. Түүнчлэн Монгол Улсыг АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл  элсэхэд болон Ази-Европын орнуудын дээд түвшний уулзалт, Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээнд элсэхэд Вьетнам Улс дэмжжээ. Өнгөрсөн 69 жилийн хугацаанд нийт 150 орчим гэрээ хэлэлцээр, протокол, санамж бичигт гарын үсэг зуржээ.

 

Хөрөнгө оруулалтын түүх

 

1990 онд хоёр талын тэнцүү хөрөнгө оруулалттайгаар Увс аймгийн Чигж гол дээр 200 квт-ын хүчин чадалтай УЦС-ыг /250-300 орчим ам.доллар/,  1991 онд Мовимедимпекс эмийн үйлдвэрийг Улаанбаатарт байгуулсан. Мөн 2017 онд Монголын “Монополе Фармацеутикаль”, Вьетнамын  “Глобаль Нутришн” компаниуд биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр бага оврын хамтарсан үйлдвэр /долоон сая ам.доллар/ байгуулсан. 2010-2023 он хүртэл нийт 23.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. 

 

Худалдааны эргэлт

 

2022 оны худалдааны бүтэц:

Экспорт: 364.5 мянган ам.доллар (гянт болдын хүдэр, баяжмал, малын дайвар бүтээгдэхүүн)

Импорт:  84 сая 998 мянган ам.доллар.  Үүнд хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, жимс, кофе, цагаа будаа, шар буурцагны тос, эм, эмийн бүтээгдэхүүн, угаалгын бодис, бэлэн хувцас, цахилгаан бараа, машин механизмын сэлбэг хэрэгсэл багтаж байна.

 

Ерөнхийлөгч То Ламын намтар  

 

 Ерөнхийлөгч То Лам 1957 оны долдугаар сарын 10-ны өдөр Хынг Иен мужийн Ван Зианг дүүрэгт төрсөн. 67 настай. 1974-1979 онд Үндэсний цагдаагийн академид суралцсан. Доктор, профессор, хурандаа генерал цолтой.  Тэрээр НАБЯ-ны Улс төрийн нэгдүгээр газрын ажилтан, Вьетнамын Коммунист Намын гишүүн, НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын хэлтсийн дэд даргаас эхлээд  Аюулаас хамгаалах ерөнхий газрын дарга хүртэл дэвшин ажилласан байдаг.  2024 оны тавдугаар сараас Вьетнам Улсын Ерөнхийлөгчөөс сонгон ажиллаж байна.

 

Вьетнам Улсын Засгийн газарт 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэжээ

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-д өчигдөр бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнууд, түүний дотор БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд, энэ хүрээнд тус улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Хоёр орны харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, хоёр улс хоорондын агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг талууд сайшаан тэмдэглэв. Хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн харилцан бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг Ерөнхий сайд онцлоод Вьетнам Улсад сүүлийн 30 жилд тохиогоогүй хүчтэй хар шуурга болж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Вьетнам Улсын Засгийн газарт 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэснийг мэдэгдлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 190 (7434)

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна

Өчигдөр 13 цаг 15 мин
Д.Амарбаясгалан: Хуралдаа суухгүй байгаа гишүүдийг олон нийтэд зарлана

Д.Амарбаясгалан: Хуралдаа суухгүй байгаа гишүүдийг олон нийтэд зарлана

Өчигдөр 12 цаг 05 мин
Гол, мөрөн, нууруудад усан зам тээвэр хийхийг хориглолоо

Гол, мөрөн, нууруудад усан зам тээвэр хийхийг хориглолоо

Өчигдөр 11 цаг 49 мин
ДХИС-ийн захирал П.Батбаатарт бригадын генерал цол хүртээлээ

ДХИС-ийн захирал П.Батбаатарт бригадын генерал цол хүртээлээ

Өчигдөр 11 цаг 39 мин
Увсын цэнхэр хязгаар нутгаар зорчсон тэмдэглэл

Увс нуур ай савын тусгай хамгаалалттай газрын 30 жилийн ойд оролцох азтай завшаан тохиолоо.

Өчигдөр 06 цаг 00 мин
Баатарлаг туульсын “Сүбээдэй” мэт утга зохиолд дархлагдсан Р.Лхамрагчаа...

...Он цагийн тоосонд бөртийлгүй ард түмний дунд ам дамжин яригдсаар ирсэн Жангарын тууль н

Өчигдөр 06 цаг 00 мин
Өөрийн гараар лаа хийх арга

Гэртээ лаа хийхэд юу хэрэгтэй болон яаж хийх зааварчилгааг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэ нэмснээр эрчим хүчний шинэчлэл хийгдэхгүй

Монголд Улс сэргээгдэх эрчим хүч ашиглан дотоодын хэрэгцээгээ хангах онцлог бүхий байр

Өчигдөр 06 цаг 00 мин
ТВ9 телевиз мэргэжлийн спортын холбоодтой хамтарч ажиллана

“Таны телевиз” уриатай ТВ9 телевиз нь үүсгэн байгуулагдсан цагаасаа нийтийн биеийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улс байгалийн ухааны салбарт ажиллах хүчний дутагдалд оржээ

Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин