Хойд бүс: УИХ-ын гишүүд Орон нутгийн сонгуулийг удирдаж байна

2024-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Хойд бүс буюу Булган, Хөвсгөл, Орхон аймагт өнгөрсөн парламентын сонгууль найман мандаттай зохион байгуулагдаж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан.  АН-аас экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас бусад нь өвдөг шороодсон байдаг.  Тэгэхээр орон нутгийн сонгуулиар баруун бүсэд МАН ялах магадлалтай гэсэн үг.   Булган, Хөвсгөл, Орхон аймагт орон нутгийн сонгуулийг гол хоёр намаас хэн хэн удирдаж байгаа тухай тоймлон хүргэе.

 

Булган аймгийн ИТХ 29 мандаттай.  Аймгийн АН-ын даргаар, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн дөрвөн жил аймгийн Засаг даргаар ажилласан. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд багаа удирдан, амжилтаа баталгаажуулах зорилготой. Булганы АН “Булган нутгаа хамтдаа хөгжүүлье” уриа дэвшүүлжээ.  

Булган аймгийн МАН-ын хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тэргүүлж байна.  Тэрээр орон нутагтаа намын гишүүдээ зангидан ажиллаж байгаа юм. Булган аймгийн МАН жендэрийн манлайлал үзүүлж 34.4 хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн гэлээ.

Хөвсгөл аймгийн АН-ыг аймгийн дарга асан Ш.Идэрбаясгалан тэргүүлж байна.   Тэрээр саяхныг хүртэл Засаг даргаар ажиллаж байв. “Хөвсгөл Барнууд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Хөвсгөл аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчээр мөн ажилладаг.

 Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны даргаар Л.Төмөрбаатар ажиллаж байна.   Өмнөх орон нутгийн сонгуулиар тус аймагт АН ялалт байгуулж, засгийн эрхээ хэрэгжүүлсэн.  Ерөнхийдөө цэнхэртэх дуртай аймаг гэдэг.  Энэ удаа Хөвсгөлийн МАН-аас “Хариулцлагаа сэргээж хамтдаа урагшилъя” уриа дэвшүүлжээ.

Орхон аймгийн МАН-ыг УИХ-ын гишүүн Д.Батлут тэргүүлсэн хэвээр байгаа.  Тэрээр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.  Улмаар УИХ-ын сонгуульд нэр дэвшин хойд бүсээс улиран сонгогдоод байна. Орон нутгийн сонгуульд МАН “Хөгжлийн илгээлт-50” уриатай өрсөлдөж байгаа юм.

Орхон аймгийн АН-ыг Ц.Батхуяг нэлээд удаан хугацаанд тэргүүлж байгаа нэгэн. Он цаг хөөвөл 2020 оноос эхтэй.   Орхон аймгийн гаралтай тэрээр АН-даа бас нэлээд нэр хүндтэй нэгэн.  АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүнд багтдаг юм билээ.  Өмнөх сонгуулиар парламентад нэр дэвшихээр аймгаа тойрч явсан удаатай.  Харин 2024 онд сонгуулийн тойрог томссоноор нэр дэвшиж чадаагүй.  Нам дотроо  Х.Баттулгын фракц хэмээгддэг нэгэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 190 (7434)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

8 цаг 33 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

8 цаг 51 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

12 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

12 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

13 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13