"Журмуудыг журамлана"

2024-10-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрх буюу хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн биелэлтийг хянан шалгах хүрээнд 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл, хууль эрх зүйн шинэчлэлийн Гурван төгөлдөршил бодлогоо танилцууллаа. “Парламент 2.0 “Гурван төгөлдөршил”” хэлэлцүүлэг өрнөж, салбар бүрийн төлөөлөл өөрсдийн санал, үзэл бодлоо илэрхийлэв.

УИХ-ын  ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламент нь таван намын төлөөлөл, 81 буюу 64 хувь нь анх удаа сонгогдсон, 32 буюу 25.4 хувь нь эмэгтэй, нийгмийн бүлгүүдийн төлөөллөөс бүрдсэн онцлогтой тул иргэдийн итгэл, хүлээлт өндөр байгааг судалгааны дүн харуулсан. Тиймээс тэдний хүлээлтэд үндэслэн хүнд суртал, чирэгдэл үүсгэж ирсэн хуулиас дээгүүр журмуудыг “журамлаж”, цаг үед нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, “хүн төвтэй”, ойлгомжтой хуулийн тогтолцоог бий болгохыг зорьж байна. “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын даргын захирамжаар 54 ажлын хэсэг байгуулсан. Үүнээс 19 ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын намрын анхны ээлжит чуулганаар хэлэлцэх гэж байна. Нийгмийн харилцааны 70 хувийг журам зохицуулж ирсэн нь зохист харьцааг алдагдуулж, авлига, хүнд суртал, тэгш бус байдлыг үүсгэж, хүний эрх зөрчигдөх хор уршигт хүрсэн гэдгийг судалгааны үр дүн харуулж байгаа. Цаашид  үндэслэл, судалгаа, нотолгоо, хууль хэрэглээний практикт суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлнэ. Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнг бие даалган байгуулснаар хуулийн төсөлд олон талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тусган боловсруулах боломжийг бүрдүүллээ хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. Цаг үеийн хэрэгцээг хангаж чадахаа больсон цөөнгүй хууль хүчин төгөлдөр үйлчилж буйг тэрбээр жишээ татан өгүүлсний нэг нь цахим зээлийн харилцааг зохицуулахтай холбоотой байлаа. Тухайлбал, манай улсад 2024 оны хоёрдугаар улиралд 56 банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэдийн 89.8 хувь нь буюу 1.6 сая гаруй хүн цахим хэлбэрээр зээл авчээ. Гэтэл дөнгөж 10 гаруй хувь нь уламжлалт аргаар зээлээ шийдүүлсэн, уг харилцааг зөвхөн дээрх байгууллагуудын дүрмээр зохицуулж байгаа нь учир дутагдалтай гэв.

Монголын парламентын шинэ түүх ийнхүү эхэлж байгааг өнөөдрийн хэлэлцүүлгээс харж болохоор байлаа. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан ажлын хэсэг шинэ стратеги төлөвлөгөөний төслийг танилцууллаа. УИХ-ын ирэх дөрвөн жилийн стратеги нь Д.Амарбаясгалан даргын танилцуулсан “Гурван төгөлдөршил”-ийн бодлоготой нягт уялдана гэв. Олон ургалч үзэл бүхий шинэ үеийн парламент нь үндэсний язгуур эрх ашгийг дээдэлж, шинжлэх ухаан, инновац, технологийг дэмжиж, нийгмийн эрэлт, хэрэгцээг мэдэрсэн цогц шийдвэр гаргахыг зорьж байна. Хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавина гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 190 (7434)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

12 цаг 58 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

13 цаг 15 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

17 цаг 7 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

17 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

17 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13