Хүүхдэдээ зориулж ном сонгох найман зөвлөгөө

2024-09-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Г.МӨНХЗУЛ

Хүүхдэдээ зөв ном сонгох нь их чухал. Ялангуяа эхний удаа номоо зөв сонгож чадвал цаашид хүүхдийнхээ унших хүслийг илүү өдөөх боломжтой. Тэгвэл толгой эргэм олон янзын гарчиг, төрөл дундаас хэрхэн сайн чанарын хүүхдийн номыг олох вэ. Ихэвчлэн тод өнгийн дүрслэл, сэтгэл хөдөлгөм түүх, сонирхолтой дүрүүдтэй номууд нь эргээд бодоход хүүхэд насны хамгийн дурсамжтай ном болж үлддэг ажээ.



1. Ойлгоход амар, өөрийг нь санагдуулах түүх

Хүүхдэдээ өөр ертөнц, амьдралыг судлах боломжийг олгодог номуудыг сонгоорой. Хэдийгээр ном нь мангас, дагина гэсэн төсөөллийн ертөнцөд өрнөх түүхтэй байсан ч дүрүүдийн хүсэл, зорилго хүүхдийн тань хүсэл мөрөөдөлтэй адил байвал таны хүүхэд дуустал нь шимтэн унших болно.



2. Хүүхдэд төрөл бүрийн зүйлсийг заасан ном

"Мэлхий ба туулай" үлгэрт ёс суртахууны талаар, харин "Маш их өлссөн өт" үлгэрээс тоо, жимс, өдрүүдийг нэрлэх талаар сурч авах боломжтой байдаг ба үүнээс гадна зөв номууд бидний анзаараагүй өөр зүйлсийг ч мөн зааж байдаг. Тиймээс хүүхдэдээ чухал санааг далд хэлбэрээр хүргэдэг эсвэл цагаан толгой, хэрхэн тоолох, өнгө, улирал гэх мэт чухал ур чадваруудыг зааж өгөх номуудыг сонгоорой.
 

3. Өөрийнхөө л дуртай номуудыг сонгож болохгүй

Хүүхдэдээ зориулж сайн ном сонгохдоо эцэг эхчүүд зөвхөн өөрийн бага байхдаа уншиж өссөн номоороо л өсгөе гэсэн бодлоосоо салах хэрэгтэй гэж хүүхдийн зохиолч Либби Глисон зөвлөж байна. Дэлхий өөрчлөгдөхийн хэрээр, хүүхдүүдийн сонирхол ч мөн өөрчлөгддөг. Тиймээс таны багадаа дурладаг байсан зүйлд таны хүүхэд адил хэмжээнд дурлах байтугай, сонирхохгүй байх ч боломжтой болохыг анхаарна уу.
 

4. Хүүхдэд уншиж, ойлгоход хэцүү номоос зайлсхий

Хэрэв номонд хэд хэдэн хэцүү үг байвал хүүхэдтэйгээ хамт чангаар уншаарай. Хүүхдэд хэлэхэд төвөгтэй хэллэг заахад буруудах зүйл байхгүй. Гэхдээ хэрэв тухайн ном хүүхдэд тань ойлгоход, уншихад бэрх санагдвал хүүхдийн тань цаашид унших хүсэлд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул түвшинд нь таарах номыг сонгож өгөөрэй.


5. Зураглал ихтэй ном сонго

Өрнөх үйл явдлыг дэмжих тод зураг, дүрслэл нь 4⁠–⁠8 насны анхан түвшний уншигчдад  эергээр  нөлөөлдөг. Өгүүллийн үйл явдал бүртэй тохирох зурагтай номыг сонго. Өгүүлэмж, бичвэр ороогүй номууд хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлдэг ба учир нь уншигч хүүхдийг зургаас үлгэрт юу болж байгааг өөрөөр нь тайлбарлуулахад орших юм.


6. Чанга уншихад хөгжилтэй ном сонго

Таны хүүхэд хэдэн удаа Манжингийн үлгэрийг ярьж байсан бэ. Хэллэг эсвэл уянгын урсгал сайтай номыг чангаар уншиж, сонсоход таатай байдаг. Унших туршлагыг улам баяжуулж өгөхийн тулд чанга зоригтойгоор уншиж, өөр өөр дүрүүдэд өөр өөр дуу хоолойг ашиглахыг хүүхдэдээ санал болгоорой.



7. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд хүртээл болж буй номыг сонирхоорой

Хүүхдийнхээ багш, номын худалдагч эсвэл бусад эцэг эхчүүдтэй ярилцаж, ямар ном хүүхдүүдэд ихээр таалагдаж байгаа талаар олж мэдээрэй. Мөн шагналт хүүхдийн номын жагсаалтыг онлайнаар хайж, уншиж болох номынхоо сонголтыг ихэсгээрэй.


8. Зөв ном таны хүүхдийн хүсэл

Эцсийн эцэст хүүхдийн тань уншихыг хүссэн аль ч ном зөв ном болох боломжтой ба тухайн насанд нь таарах эсэхийг шалгаарай. Үүнийг унш гэж шахахаас илүүтэй өөрөө юу уншихыг хүсэж байна түүнийг нь дэмжээрэй. Цаашид ном унших хүслийг нь улам тэлж өгдөг юм шүү.

 

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

16 цаг 5 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

16 цаг 8 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

16 цаг 11 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

16 цаг 13 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

23 цаг 1 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

23 цаг 6 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

23 цаг 6 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин