Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежментээр удирдуулна

2024-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрээр "“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 28 хувийн хувьцааг иргэд эзэмшдэг. Бирж дээр хувьцаа нь арилжаалагдаагүй ч гэсэн энэ бол нээлттэй компани. Энэ компанийг олон улсын менежментээр удирдуулах Засгийн газрын шийдвэр гарлаа. 

Өнөөдөр олж буй ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг ахиулахын зорилгоор ийм шийдвэр гаргасан. Ингэснээр энэ компанийн томилгоо, худалдан авах ажиллагаанд улс төрчид хөндлөнгөөс оролцохгүй. 

Коделко гэх Чили улсын төрийн өмчийн компани зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа. Өмнө нь манайх шиг хүдэр дэх зэсийн агууламж буурсан, үйлдвэрлэлийн өртөг өссөн, улс төрийн нөлөөлөл орсноос болж энэхүү компани зөвлөх үйлчилгээ авч, хөндлөнгийн компаниар менежмент хийлгүүлсэн. Үүний үр дүнд зэсийн үйлдвэрлэл 20 хувь нэмэгдэж, өртөг буурч орлого нэмэгдсэн.  Мөн Саудын Арабын Майнинг гэх төрийн өмчит компани нь хамааралтай шийдвэр гаргадаг, ил тод нээлттэй байдал алдагдсан учраас дэлхийн Бостин консалтинг, McKinsey компаниас зөвлөх үйлчилгээ авсан. Ингэснээр зардал 20 хувиас 10 болж буурсан, борлуулалтын орлого нэмэгдсэн.  Тиймээс цаашдаа олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдуулна.  Өнөөдрөөс эхэлж тус компани дээр үнэлгээ, аудит хийнэ. Ажлын албан даалгавар боловсруулах, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад зөвлөх үйлчилгээ авна. Энэ талаар тухайн бүрд нь олон нийтэд нээлттэй мэдээлнэ.  Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлаж байсан. Гэтэл улс төрчид өөрсдөө материал бүрдүүлж, хөндлөнгийн нөлөөлөл ордог. Цаашдаа энэ компанийг нээлттэй байдлаар ард түмний хяналтад авахгүй бол дахиад нүүрсний сонсгол, улс төрчдийн нөлөөлөл орохыг үгүйсгэхгүй. Олон улсын менежментийн багийг авснаар засаглал шинэчлэгдэж, улс төрөөс хараат бус, авлига ашиг сонирхлоос ангид байна. Шинэ технологи инновац нэвтэрнэ. Нэгдсэн зөвлөх үйлчилгээний багаар энэхүү процессыг хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргуулж байгаа. Хүний нөөцийн шилдэг компаниуд уул уурхайн компанийг удирдахад аль нь боломжтой талаар зөвлөдөг" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин