Cонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ

2024-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

2024 оны орон нутгийн сонгуультай холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг энэ оны аравдугаар сарын 11-нд зохион байгуулахаар тогтсон. СЕХ-ны 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн зөвшөөрөл олгох тухай 198 дугаар тогтоолоор сонгуулийн санал авах гурван байрыг шинээр нэмэгдүүлсэн. Одоо орон нутгийн сонгуульд 2,230 сонгуулийн санал авах байр ажиллана. Дээрх санал авах байруудад цагдаагийн байгууллагаас хамгаалалтыг зохион байгуулж ажиллана. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр цагдаагийн газрын даргын А329 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх байнгын штабын бүрэлдэхүүнийг есдүгээр сарын 16-наас ажиллуулж эхэлсэн" гэв. 

Мөн "Энэ оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ныг хүртэл авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож байсан эсэх талаарх лавлагааг цагдаагийн байгууллагаас нийт 19239 иргэнд олгосон.

Есдүгээр сарын 25-ны 09:00 цагийн байдлаар сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Үүнийг ангилж үзвэл зөрчлийн шинжтэй 49 гомдол мэдээлэл, гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээлэл эзэлж байна.

Эдгээр гомдол мэдээллийг орон нутгаар нь ангилж үзвэл:

  • Ховд аймагт нэг
  • Булган аймагт хоёр
  • Өвөрхангай аймагт нэг
  • Хэнтий аймагт гурав
  • Дорнод аймагт нэг
  • Сүхбаатар аймагт нэг тус тус гомдол мэдээлэл ирүүлжээ.

Гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэснийг танилцуулбал:

  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлсэн хоёр гомдол мэдээлэл.
  • Харьяалал, хуульд заасан үндэслэл журмын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлсэн нэг гомдол мэдээлэл.
  • Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй зургаан гомдол мэдээлэл бий. 

Ямар хүнд гомдол ирснийг хэлэх боломжгүй. Нам, нэр дэвшигчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүс, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэх байдлаар гомдол ирсэн" хэмээв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

4 цаг 6 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

4 цаг 36 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

4 цаг 40 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

11 цаг 51 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

11 цаг 51 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Өчигдөр 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Өчигдөр 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин