Эдийн засгийн өнгөрсөн гурван жилийн өсөлт  дахиад таван жил үргэлжилбэл...

2024-09-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

УИХ удахгүй ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Анхны 126 гишүүнтэй УИХ анх удаа улсын төсвийг батална. 
Мэдээж, өдийд шинэ гишүүд Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл холбогдох бусад хуулийн төслүүдтэй танилцаж байгаа биз. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 наймдугаар сарын 30-нд Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан. 
Тэрээр тэр үеэр “Засгийн газраас 2025 оны улсын төсвийг өргөн барьж байна. Энэ нь Монгол Улсын хувьд анх удаа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж буй төсөв юм. Төрийн байгууллагуудын шинэ хөрөнгө оруулалт, нийгмийн шинж чанартай обьектуудыг бүхэлд нь хувийн хэвшилтэй хамтран ажиллах татвар, эрхзүйн орчныг дэмжих байдлаар шийдвэрлэлээ. Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбосон автозам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, эрчим хүчний реформ зэрэг дэд бүтцийн 38 төслийг санхүүжүүлэх нь өөрөө Хурдтай хөгжлийн төлөөх Зориг гэж үзэж байна. 
Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах замаар Хөшигийн хөндийд төрийн байгууллагуудыг үе шаттай нүүлгэн шилжүүлэх, нийслэлийн төвтэй холбох гүүрэн байгууламж, туннел, Туулын хурдны зам зэрэг төсөл арга хэмжээг санхүүжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан орон сууцжуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг тусгасан.
Эдийн засгийн өсөлт найман хувь байна гэж төсөөлсөн. Экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. 14 төслийн хөрөнгө оруулалт, зураг төсөв, бэлтгэл ажлыг хангахад зориулагдав. Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын орчныг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдээр ирэх оны төсвийн талаар цахим сүлжээнд жиргэсэн нь анхаарал татав. Тэрээр “Удахгүй бид 2025 оны улсын төсөв хэлэлцэнэ. Энэ төсөвтэй уялдаж, аж ахуйн нэгжүүд, иргэд жилийн төлөвлөгөөгөө хийдэг. Энэ жил анх удаа бүсийн томсгосон тойрогт хөрөнгө оруулалт яригдана. 
“Шинэ сэргэлтийн бодлого"-ын үр дүнд Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүнд гарсан өөрчлөлт болон ирэх жилүүдийн төсөөллийг та бүхэнд хүргэж байна. Сүүлийн гурван жил Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөж, 5-6 хувийн өсөлт үзүүллээ. Улсын ДНБ-ий хэмжээ 2021 онд 43.6 их наяд төгрөг байсан бол 2023 онд 70.4 их наяд болов. 2024 оны хүлээлт 79.2 их наяд төгрөг байхаар төсөөлж байна” гэжээ. ДНБ-ийг 2025 онд 95 их наяд төгрөг, 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх төсөөлөл гаргажээ.
Түүнчлэн экспортын орлого 2021 онд 9.2 тэрбум төгрөг байсан. 2022 онд 12.5 тэрбум, 2023 онд 15.2 тэрбумд хүрч, 2024 оны хүлээлт 16.7 тэрбум болжээ. 2025 онд 18.9 тэрбум, 2028 онд 23 тэрбумд хүрэхээр байна. 
Мөн нүүрсний экспорт 20212 онд 16.1 сая тн байсан бол 2022 онд 32.1 сая тн, 2023 онд 69.6 сая тн хүрч, 2024 онд 78.1 сая тн болох төсөөлөлтэй байна. Цаашлаад 2025 онд 83.3 сая тн, 2028 онд 111 сая тн-д хүрэх төсөөлөлтэй байна.
Үүнээс гадна, төсвийн орлого 2021 онд 14.3 их наяд төгрөг, 2022 онд 18.5 их наяд төгрөг, 2023 онд 24.3 их наяд төгрөг болж, 2024 онд 28.9 их наяд төгрөгт хүрэхээр болсон байна. 2025 онд 36.8 их наяд, 2028 онд 43.6 их наядад хүрэх төсөөлөл байна.
Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг “Жил бүхэн эдийн засгаа тогтмол 5-6 хувиар өсгөж чадвал 2028 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 132.3 их наядад хүрэх боломж үүснэ” гэжээ.
Түүнээс гадна “Ингэж чадвал зээлжих зэрэглэл дахин ахиж, нийгмийн тулгамдсан олон асуудал шийдвэрлэгдэнэ. Тиймээс энэ жилийн төсвийг орон нутагт тэгштгэн хуваах биш эдийн засгийг дэмжих дэд бүтэц, эрчим хүчний төсөлд томоор нь зарцуулах реформыг хамтдаа зориг гарган хийх учиртай” гэжээ.
Ерөнхийдөө “Эдийн засгийн эдгээр “тоо”-ны гурван жилийн өсөлт дахиад таван жил үргэлжилбэл иймэрхүү хэмжээнд хүрнэ” гэсэн төсөөлөл юм. Өөрөөр хэлбэл  “Өнгөрсөн гурван жилийн өсөлт таван жилээр сунавал улсын эдийн засаг ингэж тэлэх нь ээ” л гэсэн үг. 

Эх сурвалж: www.polit.mn

DR. ADITYA
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

7 цаг 43 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

7 цаг 46 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

12 цаг 26 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

12 цаг 29 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

16 цаг 51 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15