Д.Амарбаясгалан: Хууль даргад бус иргэдэд зориулагдсан байх учиртай

2024-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн томилолтоо баруун таван аймгаас эхлүүлжээ.  Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд  Баян-Өлгий, Ховд, Увс аймагт ажилласан бол өчигдөр Завхан аймагт ажилласан байна.

Монголын анхны 126 гишүүнтэй парламент шинэ стратегиа боловсруулж, хууль эрх зүйн “Гурван төгөлдөршил” буюу “хүн төвтэй”, иргэдийн хэрэгцээ, орчин үеийн шаардлагад нийцсэн, шаардлагатай тохиолдолд цаг алдалгүй нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх боломжтой эрх зүйн орчинг бий болгоход анхаарч ажиллах болсон тухай орон нутгийн иргэдэд танилцуулж байгаа юм.  Манай улсын нутаг дэвсгэр дээр нийт 880 хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ч түүнээс гурав дахин их журам үйлчилдэг нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг ямар нэгэн төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн үзэмжээр журамлаж, хүний эрхийг зөрчихөд хүргэдэг байдлыг таслан зогсооно хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалт бүрдээ онцолсон байна. Ажлын хэсгээс урьдчилсан байдлаар 300 гаруй хуульд дүн шинжилгээ хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 орчим зүйл, заалт илэрсэн тул шинэчлэн боловсруулахаар ажиллаж эхэлсэн. Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй холбоотой, дампуурлын тухай зэрэг хууль нь орчин цагийн хэрэгцээнд нийцэхээ больсон жишээг тэрээр дурдаж, УИХ-аас 54 ажлын хэсгийг байгуулан, энэ намрын ээлжит чуулганаар 18 ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлнэ гэжээ. Нутгийн иргэдийн зүгээс парламентын бодлогыг дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлыг хөндсөн байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжсэнээр баруун чиглэлд 4700 км автозам барих, хилийн боомтуудыг сэргээн хөгжүүлэх, нэг тойргоос сонгогдсон гишүүд хамтран ажиллана гэдгээ УИХ-ын дарга илэрхийлжээ. Түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны есдүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом хотноо Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн байна. Увс аймгийн иргэдтэй уулзах үеэр хууль, эрх зүйн шинэчлэл хийх цаг нь болсон тухай болон УИХ-аас хэрэгжүүлж буй Гурван төгөлдөршил, Бүсчилсэн хөгжлийн бодлого зэргийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 185 (7429)

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

7 цаг 44 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

7 цаг 47 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

12 цаг 27 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

12 цаг 30 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

16 цаг 52 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15