Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд гараашийн дээвэр шатаж байна гэх дуудлага өнөөдөр 16:02 цагт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галын тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn