Л.Оюун-Эрдэнэ: Хотыг өөрчлөх гэж Х.Нямбаатарыг явуулсан

2024-09-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 12-нд НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан дээр Хотын даргад нэр дэвшсэн. УИХ-ын гишүүнээс, ХЗДХ-ийн сайдаас чөлөөлөгдсөн түүнийг ийн Хотын дарга болоход нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө НИТХ руу дагуулаад орсон.

Тэр өдөр Х.Нямбаатар “…Би хотын хөгжлийн төлөө улс төрийн болон захиргааны шийдвэрүүдийг тооцоо, судалгаанд үндэслэн гаргана” гэж байв.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Хотын бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйд цогц реформ хийж, “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн урт, дунд, богино хугацааны бүрэн төлөвлөлтийг олон улсын байгууллагын зөвлөмж, нийслэлийн иргэдийн оролцоотойгоор боловсруулан, УИХ, Засгийн газраар яаралтай батлуулах нь зүйтэй. Мөн нийслэлийн эрх зүйн орчин, тэр дундаа газрын харилцаа, нийтийн тээвэр, иргэдийн эрх, үүргийг тодорхой болгож, агаар, орчны бохирдол, хог хаягдал, түгжрэл, ногоон байгууламж зэрэг амьдралын чанарын суурь стандартыг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө эрх зүйн хувьд бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Эдгээр асуудлыг цэгцлэхэд УИХ-ын намрын чуулганыг бүрэн зориулахад бэлэн байгаагаа УИХ-ын дарга, гишүүд илэрхийлсэн. Мөн Засгийн газар хотыг дэмжиж ажиллана” гэсэн.

Ингээд Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувийн саналаар 36 дахь Хотын даргаар сонгогдож байлаа.

Түүнээс хойш 10 сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Орон нутгийн ээлжит сонгууль ч тулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт “Сэлбэ” дэд төвийн ажлын явцтай танилцахаар очжээ. Тэр үеэр Хотын дарга Х.Нямбаатарын тухай “…Улаанбаатар хотыг өмнө нь Засгийн газар гаднаас нь өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Учир нь Ерөнхий сайд, Хотын дарга хоёр бие биеэ дэмждэггүй, ойлголцдоггүй байсан. Тийм учраас Засгийн газар хотод их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэггүй, авторлагдсан бусад ажил руугаа төсвийг илүү зардаг байсан. Харин хот болохоор асуудлаа Засгийн газрын дэмжлэггүй шийдэх гэж оролдоод өмнө нь хана мөргөсөн. Үүний үр дагаварт Улаанбаатар хот амьдралын чанарын хувьд таатай биш болсон. Хүнээр бол эрүүл мэндийн хувьд хүнд өвдсөн. Тиймээс миний хувьд үүнийг л өөрчлөх гэж Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс нь татгалзуулж, Хууль зүйн сайдаас нь хүртэл татгалзуулж, Хотын дарга болгосон. Яагаад гэвэл би Х.Нямбаатартай хамтарч ажиллахыг хүссэн. Өмнө нь авлига, боомт зэрэг олон ажил дээр хамтарч байсны хувьд түүнийг барьж авсан ажлынхаа ард заавал гардгийг мэдсэн. Алдаатай, оноотой ч түүнд "шазруун" зан байдаг. Төрд түүн шиг албан хаагч олон биш. Ихэнх нь “…Чимээгүй байж байгаад цаг хугацааг өнгөрөөе” гэж боддог хандлагатай. Миний бие нэгэнт Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа хотын маш том реформ хийе гэж шийдсэн учраас хотынхон маань надтай гар нийлж хамтарч ажиллах Засаг даргыг сонгож өгөх нь туйлын чухал. Энэ Засгийн газарт гэхээс илүүтэй хотынхонд л хэрэгтэй. Тэгэхгүй бол дахин өөр нэг концепц гаргаад, өөр нэг асуудал ярих эсвэл улстөржөөд л байвал Засгийн газар зохицуулахад хүндрэлтэй. Та бүхэн хараарай. Орон нутгийн удирдлагуудаас хэн нь Засгийн газартай хамгийн ойр ажилласан. Тэр орон нутаг л хөгжсөн” гэсэн юм. Үнэхээр ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дээр хэлсэнчлэн түүний тэргүүлсэн Засгийн газар хотын асуудалд онцгой анхаарал тавьдаг. “Улаанбаатар-2040” хөтөлбөрийг “Алсын хараа-2050”-д тулгуурлаж хийсэн. Улаанбаатар хотод сүүлийн 30 жилд 11.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт орсон бол сүүлийн гурван жилийнх 30 их наядаар тоологдож байна. Метроны санхүү шийдэгдсэн. Туннел, гүүр, тойрог хурдны зам, “Туул” хурдны зам зэрэг мега төслүүдийн ажлууд эхэлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 184 (7428)

 

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан У

Өчигдөр 06 цаг 00 мин
Ардчилсан нам хоёр талд хуралдав

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэ

Өчигдөр 06 цаг 00 мин
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

Уржигдар 16 цаг 56 мин
Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Уржигдар 15 цаг 54 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 44 мин
“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

Уржигдар 06 цаг 00 мин
Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

2026-04-08
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-04-08
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

2026-04-08