Утааг 90 хувь бууруулдаг “Нүүдэлчин эко” зуух эрэлт ихтэй байна

2024-09-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “Ногоон технологи-2024”-ийг энэ жил  НЗДТГ-тай хамтран ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ногоон бизнес эрхлэгчдийг өргөн хүрээнд хамруулан зохион байгуулав.  Тус  үзэсгэлэнд  олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, ногоон зээл олгодог  банк болон ногоон технологи нэвтрүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагын  нийт 70 гаруй төлөөлөл оролцож байна.

Энэ үеэр “Нүүдэлчин эко ресурс” ХХК-ийн бүтээсэн “Нүүдэлчин” зуухыг иргэд ихээр сонирхож байгаатай таарсан юм. Тус компани утааг дахин шатаах, давхар шаталтат зуух бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэн зах зээлд нийлүүлж буй юм. Дулаанаа удаан хугацаагаар хадгалах зориулалттай, галлах явцад гарсан утаагаа дахин шатаах технологи дээр үндэслэн монгол хүний ур ухаанаар зохион бүтээжээ. Уг зуухыг зохион бүтээгч, тус компанийн захирал  Ц.Мөнхбаатар “Зуухны дотор хэсэгт хоёр дахь агаараар хөгжсөн утааг давхар шаталт үүсгэх зохион байгуулалтыг хийсэн. Өөрөөр хэлбэл, шатах явцад утаа, агаар хоёр эсэлдэж , гал хөгжөөх байдлаар утааг яндангаар дээш явуулахгүйгээр зуухандаа шатаадаг гэсэн үг. Үүний давуу тал нь утаанд угаартахаас 90 хүртэл хувиар сэргээлнэ. Мөн дулаан хадгалалтын хугацааг уртасгаж нүүрсний хэрэглээ багасна” гэв. Тус зуух нь шаталтаас үүсэх хий, утааг дахин шатаадаг онцлогтой тул агаарын хийнд хордох эрсдэлээс хамгаалдаг.Үүнийг Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн туршилтын үр дүнгээр баталгаажсан ажээ. Түлшний зарцуулалтыг хамгийн багадаа 20-30 хувь бууруулж буй нь тэр хэмжээний нүүрс шаталтаас үүсэх утааг багасгах юм байна. Түүнчлэн утааг 90 хувиас дээш багасгана гэж Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын шинжилгээний хариу нотолсон байна.

“Ногоон технологи” арга хэмжээг 2013 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Монгол Улсын Засгийн газраас бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлж, дэлхий нийтийн чиг хандлагын хүрээнд хандлагаа өөрчилж, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нөөцийн хэмнэлттэй, орчны бохирдол, хог хаягдлыг багасгах, бууруулах ногоон технологи инновац нутагшуулах чиглэлээр анхаарч ажиллаж байна.  Энэ хүрээнд өмнө нь хэрэгжүүлж ирсэн ногоон технологийг дэмжих эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгохыг зорьж буй.

Түүнчлэн эдийн засгийн хөшүүрэг болох татварын хөнгөлөлтийг өргөжүүлэн ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд, бизнесийн салбарынхны хүртэх санхүүгийн бодит дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй бохир ус цэвэрлэх байгууламж, хог хаягдал бүрэн шатаах зуух, эрчим хүчний хэмнэлттэй лед гэрэл зэрэг 59 тоног төхөөрөмжийг, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, агаар цэвэршүүлэгч зэрэг 14 тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ. Үүнийг өргөжүүлж хог хаягдлын зохистой менежментийг сайжруулах чиглэлийн тоног төхөөрөмжүүдийг нэмж тусгахаар судалгаа хийж эхлээд байна.

 

Ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 1.5 тэрбум төгрөг төлөвлөжээ

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн татаас олгох ажлыг 2019 оноос хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, гэр, байшингийн дулаалга, эко ариун цэврийн байгууламж зэрэг 34 нэр төрлийн “ногоон” бүтээгдэхүүнийг худалдан авахад зориулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад жилд 8.0 хүртэлх хувийн хүүтэй ногоон зээлийн үйлчилгээг Хас банк, Хаан банк, Төрийн банктай хамтран зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 183 (7427)

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

Уржигдар 17 цаг 33 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

Уржигдар 12 цаг 27 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

2026-11-19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

2026-11-19
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

2026-11-19