Хятад худалдаж аваад байвал 83 сая тонн нүүрс экспортолно

2024-09-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүн, тэр тусмаа нүүрсний борлуулалт ихээхэн хувь нэмэр оруулдаг. Тэгвэл ирэх жил бид түүхэндээ анх удаа 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. Нүүрсний экспортын хэмжээ сүүлийн жилүүдэд байнга нэмэгдэж байна. Тодруулбал, 2022 онд манай улс 36 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байсан бол энэ дүн өнгөрсөн онд хоёр дахин өссөн. Тиймээс бид 2024 оны төсөвтөө 60 сая тонныг экпортлохоор төлөвлөхдөө тонн тутмыг нь 140 ам.доллар буюу 490 мянган төгрөгөөр арилжаалахаар тусгажээ. Энэ оны долоодугаар сарын байдлаар БНХАУ руу нийт 47.5 сая.тонн нүүрс экспортолсноос 34.5 сая тонн нь коксжих нүүрс эзэлжээ. Энэ нь БНХАУ-ын нийт импортолсон коксжих нүүрсний 51 хувийг эзэлсэн байна. Тиймээс төсвийн тодотголоор энэ онд 78 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг Сангийн яам шинэчлэн танилцуулсан.

Тэгвэл ирэх жилийн төсвийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.7 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 35.5 хувь, нийт зарлагын хэмжээг 35.6 их наяд төгрөг буюу 37.5 хувь, төсвийн алдагдлыг 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ийн хоёр хувьтай тэнцүү байхаар төлөвлөв.Төсвийн орлого бүрдэхэд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн нүүрсний үнийг нэг тонн нь 129 ам.доллароор тооцон 83.3 сая тонныг экспортлохоор тусгасан байна. Харин үүнийг олон улсын шинжээчид 2025 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч болзошгүй гэдэг таамаглалыг дэвшүүлэх болсон. Дээр нь БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур гарч, Монголоос экспортлогдож буй түүхий эдийн эрэлт, үнэд нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа аж. Хэдий дээрх эрсдэл үүсч болзошгүй ч БНХАУ нь 2029 он хүртэл эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор 300 орчим арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хотуудыг өргөтгөх, техник технологийн үйлдвэр нэмж байгуулахаар тусгасан нь гангийн болон түүхий эдийн эрэлт тогтвортой байх үндэс болно гэдэг зураглалыг ч гаргажээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Монгол Улсын коксжих нүүрсний экспорт 7.9 сая тонноор илүү буюу 30 хувиар өссөн бол БНХАУ-ын нийт импортолсон коксжих нүүрc 15.5 сая тонноор нэмэгдэж, 15 хувь өссөн үзүүлэлт гарчээ. Коксжих нүүрсний зах зээлд Монгол Улстай өрсөлдөхүйц бусад орнууд болох ОХУ, Австралийн нүүрсний экспортын гүйцэтгэлийг харвал ОХУ, БНХАУ руу 17.8 сая тонн коксжих нүүрсийг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.4 сая тонноор өссөн үзүүлэлт юм. Харин Австрали улсын хувьд БНХАУ-ын талаас тогтоосон экспортын хориг цуцлагдсаны дараах жилүүдэд нүүрсний экспортлох хэмжээ эргэн сэргэсэн ч хориг тавихаас өмнөх жилүүдийн түвшнээс хэд дахин буурчээ. Тиймээс өмнөд хөрш рүү гаргах нүүрсний экспортыг 83.3 сая тонн байхаар тооцсон гэж эх сурвалжууд хэлж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 183 (7427)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

7 цаг 42 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

7 цаг 45 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

12 цаг 25 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

12 цаг 28 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

16 цаг 50 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15