"Халзан бүрэгтэй" төслийг үргэлжлүүлэх албан ёсны шийдвэр гарсан уу?

2024-09-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших газрын ховор элементийн “Халзан бүрэгтэй” ордын асуудал орон нутгийн иргэд болоод улс төрийн хүрээн дэх анхаарал татсан сэдвүүдийн нэг болоод байгаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны есдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүргэтэй хэмээх газарт 12335А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Монголиан нэйшнл рийл ийрт корп” ХХК-ний үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргаж байсан. Гэвч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны наймдугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр "Халзан бүрэгтэй" төслийг сэргээх тухай ярьсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нар АҮЭБ-ийн сайд Ц.Туваанаас дараах асуултыг асуусан юм.

УИХ-ын гишүүн Э.Болормаа “Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг наймдугаар сарын 15-нд гаргасан. Наймдугаар сарын 16-ны өдөр "Халзан бүрэгтэй" төслийн үйл ажиллагааг сэргээх тухай гэсэн бичиг АҮЭБЯ-наас явсан байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж дуусаагүй, батлаагүй байхад та бүхэн яагаад түргэн шуурхай ажилдаа орж байгаа юм бэ. Газрын ховор элемент гэдэг маш ноцтой асуудал. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсноор газрын ховор элемент боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих гэж байна. Бодлогоор дэмжих гэж юу гэсэн үг болоод ийм хурдан ажилдаа орж байгаа юм бэ. Газрын ховор элемент гэдэг бол цацрагт идэвхт бодис ялгардаг, Монгол Улсын хэмжээнд стратегийн бүтээгдэхүүн болох ёстой асуудал. Тиймээс УИХ-аар бодлого тодорхойлох ёстой. Би зарчмын зөрүүтэй санал гаргаж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт буй бодлогоор дэмжинэ гэдгийг бодлогоо тодорхойлж, эрх зүйн орчин бүрдүүлнэ гэдгээр оруулж ирэхийг хүсэж байна. Энэ бол Ховд аймгийн иргэдэд маш ноцтой асуудал. Өнгөрсөн жил ерөнхий сайд газар дээр нь очиж иргэдтэй уулзсаны үндсэн дээр Засгийн хурлаар төслийг зогсоох шийдвэр гаргасан. Гэтэл ямар хурдтай сэргэж байна вэ. Ашигт малтмал гэдэг ашиг сонирхолд нэрвэгдсэн салбар гэдгийг бид мэдэж байгаа. "Халзан бүрэгтэй" төслийн үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргахын өмнө Ховд аймагт очиж ажилласан уу. Нөхцөл байдал юу өөрчлөгдсөн гэж сэргээх шийдвэр гаргаж байгаа юм бэ “ гэсэн. Хариуд нь АҮЭБ-ийн сайд Ц.Туваан “Энэ ордтой холбоотой бичиг удаа дараа манай яаманд ирсэн. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газрын ховор элементийг дэмжих асуудал орж ирж байсан. Үүнтэй адилхан энэ удаагийн Засгийн газрын хөтөлбөрт бодлого орж ирээд хэлэлцэгдээд явж байна. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй, байна гэвэл хуулийн өмнө шалгуулахад бэлэн байна. "Халзан бүрэгтэй" төслийн асуудалд улсын салбарын хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан. Зөрчил нь арилсан тул үйл ажиллагааны эрхийг сэргээх байцаагчийн шийдвэр гарсан” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн З.Мэндсайхан "Халзан бүрэгтэй" төслийг ашиглалтын зөвшөөрлийн хууль зөрчиж олгосон гэж үзэж 2012 аравдугаар сарын 29-ний өдөр 21-05/003/675 дугаартай “Улсын ахлах байцаагчийн дүгнэлт”  гарсан. Энэхүү дүгнэлт хүчинтэй хэвээрээ байгаа юу. Мөн 2023 оны есдүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу “Халзан бүргэтэй ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэх” талаар орон нутгийн иргэдийн саналыг авсан уу. Мөн үйл ажиллагааны улмаас тус компанийн эзэмшлийн 6911А, 12335А талбай дахь цацраг идэвхт бодисын идэвхийн хэмжээнд өөрчлөлт байгаа эсэх талаар дүгнэлт гарсан уу. Тус төслийг үргэлжлүүлэхийг дэмжсэн талаар Мянгад сумын ИХТ-аар хэлэлцэж, байаль орчны менежментийн төлөвлөгөөг тухай бүрд нь хуульд зааснаар батлуулсан уу. “Монголиан нэйшнл рийл ийрт корп” ХХК-ний эзэмшигч болон эцсийн өмчлөгчийн мэдээлэлд 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт орж, Канад улсын “Суприм 17 холдинг лимитэд” ХХК бүртгүүлсэн байна. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч компанийн эцсийн өмчлөгч өөрчлөгдөхөд татварын хууль тогтоомжид заасны дагуу холбогдох татварыг батлагдсан аргачлал, тооцооллын дагуу төлүүлсэн үү” гэсэн юм.

Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар "Халзан бүрэгтэй" төслийн байгаль орчин болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой дүгнэлт хараахан албажаагүй байгаа бөгөөд АҮЭБ-ийн яаман дээр харьяалагдаж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 181 (7425)

 

 

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

7 цаг 30 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

7 цаг 30 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

7 цаг 30 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27