МАН-ын Залуучуудын холбооноос 1980-аад оныхон “явжээ”

2024-09-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Монголын улс төрд тодорхой нөлөөтэй залуучуудын байгууллагаар МАН-ын Залуучуудын холбоог нэрлэж болно. Тус холбооны ерөнхийлөгч байсан У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЕТГ-ын дарга, УИХ-ын гишүүн болсон. Мөн дэд ерөнхийлөгч зэрэг албыг нь хашиж, бусад байдлаар энэ холбоонд зүтгэж байсан залуус өдгөө Монголын төрд, улс төрд ид ажиллаж байна.

Тус холбоо эхлээд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо /МАСЗХ/, дараа нь Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ нэртэйгээр 25 жил үйл ажиллагаа явуулсан. Улмаар хоёр жилийн өмнөөс нэрээ Социал демократ Монголын Залуучуудын холбоо /СДМЗХ/ болгосон байдаг.

Тэгвэл тус СДМЗХ-ныхон өнгөрсөн бямба гаригт Их хурлаа хийжээ. СДМЗХ-ноос “...Их хурлаараа холбооны үйл ажиллагааны үндсэн стратегийг, мөн удирдлага, түүний баг бүрэлдэхүүнийг шинэчилнэ” гэж мэдээлсэн. Тэр дагуу СДМЗХ-ны шинэ ерөнхийлөгчөө сонгожээ. Таван жил ерөнхийлөгчөөр ажилласан Н.Учрал ажлаа өгсөн байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүний дараа энэ албыг залгуулах хүнээр МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийнх нь дийлэнх дэмжсэнээр тус холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ.

Б.Пүрэвдагва “…СДМЗХ-нд гишүүнээр элсэхдээ заавал социал демократ үзэл баримтлалтай байх албагүй. Харин биднийг сонгосон гишүүддээ SDY үзэл баримтлалаа тайлбарлан таниулж, боломж олгож, дэмжлэг үзүүлж ажиллана. Биднийг сонгох суурь шалтгааныг тодорхой болгож өгнө. Тэргүүлэх дөрвөн чиглэлд, хувь хүний болон нийгмийн дэвшилтэт хөгжилд хөтлөх нэн тэргүүний 16 зорилт бүхий дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлгөөг хэрэгжүүлнэ. Мөн залуусын байгууллагад аль нэг хүйсийн төлөөллийг 40 хувьтай байлгахаар зорьж ажиллана” гэжээ.

Түүнчлэн маргааш нь буюу ням гаригт тус холбооны Бага хурал болж, өмнөх тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинээр сонгожээ.

Үүнээс гадна СДМЗХ-ноос 1980-аад оноос хойш төрсөн залуус хасагдаж, 1990 оноос хойш төрсөн  залуус үлдэх зохицуулалтыг хийсэн байна.

Ер нь бол ингэж 1980-аад оныхныг холбооныхоо “данс”-наас хассан нь МАН-ын Залуучуудын байгууллага өмнөх 27 жилийн “улс төрийн амбиц”-ыг үргэлжлүүлж буйтай холбож ойлгож болохоор байна. Бас шинэ ерөнхийлөгч нь “…СДМЗХ-нд гишүүнээр элсэхдээ заавал социал демократ үзэл баримтлалтай байх албагүй” гэснийг үүнтэй уяж болох юм.

Нөгөөтээгүүр МАН, АН, ХҮН-ын хамтарсан Засгийн газар 2025 оныг “Залуучуудын жил” болгон зарласан. “…Энэ хүрээнд оюутан, залуучуудын чөлөөт цагаараа ажил, хөдөлмөр эрхлэх, гарааны бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулж, нийгмийн идэвх, оролцоог дэмжинэ” гэсэн. Тэгэхээр МАН-ын залууст Засгийн газрын энэ хөтөлбөрийг холбоондоо хамгийн сайн ашиглаж, дэмжлэг авч ажиллах боломж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 180 (7424)

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

Хотын даргаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн

2 цаг 36 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

Уржигдар 17 цаг 33 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

Уржигдар 12 цаг 27 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

2026-11-19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

2026-11-19