Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!

2024-09-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Уг нь, нүүрсний хулгайн талаар энд давтан ярих нь илүүц байгаа юм. Гэхдээ ярихгүй бол таг мартагдчих шиг боллоо. Нүүрсний хулгай байсан уу, байсан. Нүүрсний хулгайгаас болж улс яаж хохирч байсан нь энэ хулгайг нийтээрээ мэдэж аваад дахин хулгайлах боломжийг хааснаар улсын орлого ашиг хэрхэн өсөж, сан хөмрөг хэдээр өссөн билээ дээ. Энэ утгаараа нүүрсний хулгай бол том хулгайнуудын дээгүүрт орно.

Гэвч өнөөдрийг хүртэл нүүрсний хулгайн хэргээр шүүхээр шийтгэл хариуцлага авсан хэн ч алга. Тухайн үед, 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон гэх 17 албан тушаалтны нэрсийг зарласан. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох “…Нүүрсний хулгайтай холбоотой нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор нийт 47 обьектод нэгжлэг явуулсан. Нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна. Үүнд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг , “Эрхэт Монгол”-ын ерөнхий захирал Х.Мандахбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа зэрэг хүмүүс байна” гэж байв. Мөн тэр үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “…Эдгээр нэр дурдагдсан 17 хүний заримаас мэдүүлэг авсан. Шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьсан. Бид энэ нэрсийг тодорхой баримтад үндэслэн танилцуулж байна. Түүнээс хэн нэгний нөлөөнд автсан зүйл байхгүй. АТГ 50 мөрдөгчтэй. Улс орныг хамарсан том хэрэгт манай мөрдөгчид ажиллаж байгаа. Олон нийт маань хүн хүчийг тооцоолж, дэмжлэг үзүүлээрэй гэж хүсэж байна” гэдгийг онцолж байлаа. Мөн ч сүртэй мөрдлөг, шалгалтыг эхлүүлсэн.

Гэтэл түүнээс хойшх хоёр жилийн хугацаанд шүүхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан, сайд асан Т.Аюурсайхан нарыг л оруулж шийтгэсэн.

Дээр дурдагдсан хүмүүсийн зарим нь шалгагдсан хэвээр, нэлээд нь шалгуулах байтугай дэвшээд УИХ-ын гишүүн болчихсон тууж явна.

Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө 2024 оны есдүгээр сарын 12-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан, сайд асан Т.Аюурсайхан нарын асуудлыг шийдсэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийн талаарх мэдээлэлдээ нэгэн хачирхалтай тайлбар өгүүлсэн байна. Түүндээ “…Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна” гэв. Үнэхээр л шүүхийн “…Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон. Харин Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг, мөн Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасч, ялыг хоёр жил зургаан сар хорих, Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт гурван жил есөн сар хорих, Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, нэг жил хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн. Мөн зарим шүүгдэгч нараас гаргуулбал зохих мөнгөн дүнг зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн” гэсэн шийдвэрт нүүрсний хулгайтай холбоотой асуудал алга. Тиймээс “…Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар туг тахив уу” гэж яригдаад эхэллээ. Хэрэв шүүхийн ингэж тэмдэглэсэн нь үнэн бол Б.Ганхуяг улс төрийн хил хэрэгт хэлмэгдэгч болж таараад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 179 (7423)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

6 цаг 59 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

7 цаг 2 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

7 цаг 5 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

7 цаг 7 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

13 цаг 55 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 0 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

14 цаг 0 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин